"Нохойд хазуулсан 9 хүнд сүрьеэгийн вакцин тарьсан байна" | News.MN

"Нохойд хазуулсан 9 хүнд сүрьеэгийн вакцин тарьсан байна"

"Нохойд хазуулсан 9 хүнд сүрьеэгийн вакцин тарьсан байна"

"Нохойд хазуулсан 9 хүнд сүрьеэгийн вакцин тарьсан байна"

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг өнөөдөр /2022.01.06/ Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар галзуу өвчний эсрэг вакциныг сүрьеэгийн вакцинтай андуурч иргэдэд тарьсан талаар мэдээлэв.

Эрүүл мэндийн сайд С.ЧИНЗОРИГ:

-Нэгдүгээр сарын 1-ний өдрийн 13.00 цагт Сүхбаатар аймагт нохойд хазуулсан есөн иргэнд галзуугийн вакцин бус, сүрьеэгийн вакцин хийж, эрүүл мэндэд нь сөрөг үр дагавар учруулсан ноцтой асуудал гарсанд ард түмнээсээ уучлалт хүсч байна.

Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасагт байсан сүрьеэгийн эсрэг вакциныг арванхоёрдугаар сарын 5-наас 26-ны өдрүүдэд нохойд хазуулсан гэх 8-56 насны есөн хүнд хийсэн байна. Тэдгээр иргэдэд галзуугийн вакцин хийх эрүүл мэндийн зааварчилгаа бий. Үүний дагуу галзуугийн вакцин хийх ёстой ч сүрьеэ өвчний вакцин хийж мэргэжлийн ноцтой алдаа гаргасан байна. Үүнээс:

  • 3 хүн – 3 удаагийн тун
  • 4 хүн-2 удаагийн тун
  • 2 хүнд 1 удаагийн тун буюу нийт 9 иргэнд 19 удаа хатгалт хийсэн байна.

Урьдчилсан байдлаар нэг иргэнд сүрьеэ өвчний вакцин хийгдэх хэмжээг 30 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр хийсэн гэсэн үг. Иргэдээс авсан асуумжаар хүмүүс өөр өөр цаг хугацаанд долоон өөр нохойд хазуулсан байсан. Тэгэхээр энэ асуудал андуурагдаж сүрьеэгийн вакцин хийсэн гэж үзэхэд хэцүү. ЭМЯ мэдээллийг хүлээн аваад, ХӨСҮТ-өөс мэргэжлийн баг гарган ажиллуулж байгаа бөгөөд ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын Халдварт бус өвчний хэлтсийн дарга Г.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсгийг өнөөдрөөс Сүхбаатар аймагт ажиллуулахаар болсон. Энэ баг хоёр чиг үүргээр ажиллана.

Нэгд, галзуугийн вакцин хийлгэх байсан ч сүрьеэгийн вакцин хийсэн сөрөг үр дагаврыг тандалт судалгааны үндсэн дээр тогтоох,

Хоёрт, эдгээр эрүүл мэндийн газарт хадгалагдаж байгаа вакциныг авч, аймгийн нэгдсэн эмнэлэг иргэдэд хийсэн байна. Тухайн вакциныг эрүүл мэндийн газраас хүлээж авахдаа тэмдэглэл хийсэн эсэхийг тогтоох хэрэгтэй.

Аливаа төрлийн вакцин тариа хийхдээ тухайн иргэнд урьдчилан хугацаа болон үйлчилгээг харуулж хийх дүрэмтэй. Энэ дүрэм зөрчигдсөн эсэхийг тогтоох ажил хийгдэж байна. Эмч, эмнэлгийн ажилтнууд албан тушаалдаа хайнга хандсан эсэхийг газар дээр нь шалган тогтоож, дүгнэлт гаргана. Мөн эдгээр есөн иргэнд шаардлагатай эмчилгээ, оношилгоо, шинжилгээг хийх баг тус аймагт ажиллаж байна.

Тэдгээр иргэдэд үйлчилгээ үзүүлсэн холбогдох хүмүүст хариуцлага тооцох чиглэл өгсөн. Яаралтай арга хэмжээ авч, ажлаас чөлөөлөх бичиг хүргүүлээд байна.

Дараагийн асуудал нь Эрүүгийн цагдаагийн албанд Эрүүл мэндийн сайдын зүгээс хандаж байна. Сүхбаатар аймагт үүссэн иргэдийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулахуйц мэргэжлийн алдаа гаргасан холбогдох албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэж өгөх хүсэлтийг бичгээр уламжлаад байна.

Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар, энэ төрлийн вакцин андуурч хийсэн тохиолдол манай улсад анх удаа бүртгэгдсэн байна. Иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалахын тулд гадаад улс орнуудад эмчилгээ хийх шаардлагатай бол энэ арга хэмжээг авч хэрэгжүүлнэ" гэв.

Б.НАРАНГОО

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2023-01-06 59.153.113.127

НОХОЙД ХАЗУУЛСАН ХҮНД СҮРЬЕЭГИЙН ТАРИА ХИЙХ ИЙМ Л ХЭМЖЭЭНД МОНГОЛЫН АНАГААХ УХААНЫ ХӨГЖИЛ ХҮРСЭН БАЙНА. САЙД НЬ Ч ЭНЭ 2 ВАКЦИНЫ ЯЛГААГ ОГТТӨСӨӨЛӨХГҮЙ. эНЭ САЛБАР БҮХЭЛДЭЭ АВИЛГАД ИДЭГДСЭНГАР ХҮНДРҮҮЛЭХГҮЙ БОЛ ҮХ Л ГЭНЭ ШҮҮ ДЭЭ

Avatar

Зочин 2023-01-06 202.9.40.168

МАН ыг ерөөсөө ойлгохгүй юм. Яаж улс түмнийг хорлох вэ гэж байгаа юм шиг. Чинзориг нь ч тэр анагаахын талаар а ч байхгүй байж энэ нурж унаж байгаа салбарт сайдаар очиж л байдаг.

Avatar

Зочин 2023-01-06 64.119.24.101

Чинзориг минь ичээд үхчихгүйн тул өөртөө галзуугийн вакцин шахуулчаачээ !

Avatar

Зочин 2023-01-06 202.9.41.7

АН-ын эрхэм гишүүд дэмжигчмид ээ. одоо энэ сайдыг нь огцруулах сайхан шалтаг гарлаа. жагсах уу яахав.МАН-ын засгийн газрынхан өөрөө л гүйгээр ороопд ирэх юмаа. гоё гоё

Avatar

Зочин 2023-01-06 203.91.115.53

сайд нь санхүүгийн чиглэлийн мэргэжилтэй учраас энэ салбар дампуурч байна

Avatar

Зочин 2023-01-06 66.181.161.11

чинзориг гэж дебил амьныг тавьсны гай

Avatar

зочин 2023-01-06 192.82.81.131

ЭНЭ ЧИНЗОРИГ ГЭЖ ДЕБИЛ ЮМ САЙД ХИЙЖ ЧАДАХГҮЙ АМЬТАН БИЗ ДЭЭ. МОРДОХЫН ХАЗГАЙ БОЛЖ ДЭЭ. САЙД БОЛСОН ӨДӨР НЬ ЭНЭ САЛБАРЫНХ НЬ БАЙГАА ЦАРАЙ ГЭЖ. УГААСАА ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР НЬ БАЛАЙ БОЛЧИХСОН ЮМ БИШ ҮҮ.

Avatar

иргэн 2023-01-06 59.153.85.214

Та нарын их-дээд нэртэй мөнгөний сургууль төгсөгчидийн чинь чанар ийм л байна даа

Avatar

Зочин 2023-01-06 202.21.107.100

meddeggui l um bailgui dee. google ashiglaad surchihgui. internet baidag boluu tend

Avatar

Зочин 2023-01-06 103.229.123.59

Шинэ сайд нь гарч ирсэнээ эмч сувилагч нараа Пи Ар хийгээд гөвөөд наасан.

Avatar

Зочин 2023-01-06 64.119.19.72

Чинзориг сайдыг цагаан халаад өмсөөд аль нэг эмнэлэгт ороход эмч нар ёстой нөгөөх тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг л харах байх даа. Нөхөрт эрүүл мэндийн салбарт түргэн тусламжийн машин энэ тэрээс өөр гадарлах юм даанч байхгүй л болов уу тэгээд бас монголын эрүүл мэндийн салбарыг улам боловсронгуй болгож хөгжжүүлнэ гэж байгоо ёстой мундаг.

Avatar

Өмнөх удирдлагуудад хариуцлага тооцох хэрэгтэй. 2023-01-06 135.84.16.101

Нуун дарагдуулж болохгүй ш дээ

Avatar

Зочин 2023-01-06 202.9.46.23

mongolchuudad HARIUTSLAGATAI BAIDAL gedgiig meddeg, oilgodog hun huruu daram tsuun. Iimerhuu archaagui baidal zuvhun het hariutslagagui, yag uher shinjtei uchraas dandaa iim butelgui bdg

Avatar

иргэн 2023-01-06 192.82.86.209

С.Чинзориг сайдыг Вакцины курст Орос руу хурдан явуулах хэрэгтэй

Avatar

hamuu togoit tur 2023-01-06 64.119.23.3

erunhii said mini dee.Ene huniig ingej zovooj yaanam be? Eruul mendiin salbart Yu helj yarihav dee kkk

Avatar

Овилгагүй хүнд төрийн жолоог бүү атгуувал 2023-01-06 64.119.23.3

Manai MAN-iin darga.erunhii saidiin hol ch haraa mundag shuu geh dur gadnaa haruulahiig mash iheer husch charmaivch ilteer medleg bolovsorol ni neg bisy ee kkk nemeudehuunii bairiig solihod niilberiin chanar uurchlugduhgui geh batalgaag evdsentei adil uildel hiij baina Ingeed ih l hol yavna gesen arga uu?esvel gal untraah,tulsan asuudlaas bultah gesen bogino zain arga yadarsan alham uu?

Avatar

БЗД-ийн иргэн ... . 2023-01-06 202.21.109.35

Нэг бүтэн хоног ажиллаагүй байж нэг хэсэг хүмүүсийг цагдаа..шүүх..шоронгоор айлгах..санаатай энэ С.Чинзориг гэдэгийг Албан тушаалын хэнээтэнг огцоруулъяа аа…..Өөрөө Өвөрхангайд орлогчоор ажиллаж байх даа…гаргасан ПАЯН г чинь бас л ард зон мартаагүй шүү…..барагтайхан байгаарай….Уншлага хатуу гэдэг юм бил ээ шүү….

Avatar

Иргэн 2023-01-06 64.119.26.21

Сайд ажлаа ард иргэддээ тайлагнахыг шаардая. Цаг үеийн асуудлаар шоуддаг байдлыг засах хэрэгтэй.

Avatar

Зочин 2023-01-06 103.212.116.35

ogzor

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж