Турк Израилийн жуулчдын 90 хувийг алдлаа

Хуучирсан мэдээ: 2010.08.25-нд нийтлэгдсэн

Турк Израилийн жуулчдын 90 хувийг алдлаа

Фото: ISRA.com

Израильчууд үнэ хөлс нь буурсан ч Туркийн амралтын газруудад очилгүй тэдний Израилийн эсрэг бодлогыг эсэргүүцсэнээ харуулж байна. Өнгөрсөн долдугаар сард Туркт 4500 израилийн жуулчид очсон нь өнгөрсөн жилийнхээс 10 дахин, өмнөх 2008 оныхоос 15 дахин бага байна. Израилийн үйлдвэрчний эвлэлээс зарлаад бөөнөөр аялах аяныг болиулсан нь Туркийн жуулчны салбарт хамгийн их хохирлыг авчирчээ.
Израилийн жуулчны албанаас мэдээлснээр сүүлийн үед Туркт очих жуулчдын тоо өсөх хандлагатай байна. Тэр нь бараг албадан хийгдэж байгаа гэнэ. Туркууд  "Кишрей-Теуфа" компанийн урьдчилан төлсөн таван сая ам.долларыг буцаагаагүй байна. Тиймээс энэ компани зарим нэг чартерын нислэгээ сэргээжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж