Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах орон тооны бус салбар зөвлөлийн 2023 оны анхдугаар хурал өнөөдөр /2023.01.06/ боллоо. Орон тооны бус салбар зөвлөлөөс 2022 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн гурван зорилт бүхий 42 арга хэмжээг амжилттай зохион байгуулсан бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангасан ээлтэй дүүргээр шалгарсан. Зөвлөлийн энэ удаагийн ээлжит хурлаар хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөлийн гишүүд 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж, санал солилцлоо.
Тус зөвлөлөөс 2023 онд зургаан чиглэлээр 31 хөтөлбөр арга хэмжээ хэрэгжихээр төлөвлөгдсөн бөгөөд Дэд бүтэц, мэдээллийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, Боловсролын үйлчилгээг сайжруулах, Соёл урлаг, спортын үйлчилгээг сайжруулах, Салбар зөвлөлийн үүрэг хариуцлагыг дээшлүүлэх зэрэг ажлуулдын хүрээнд гишүүд уг төлөвлөгөөтэй танилцаж, тус бүрийн санал бодлоо илэрхийллээ.
Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд амьдардаг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй орчинг судалж, нэмэлт мэдээлэл бүрдүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчин бүрдүүлсэн байгууллагуудын судалгааг яаралтай гаргаж холбогдох арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөж байна. Удахгүй төвийн бүсийн хөгжлийн төв байгуулагдана, үүнд тулгуурлан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих төвийг хамтаар байгуулах нь зүйтэй. Мөн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг хамтран асаргаа сувилгаанд байдаг хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асардаг ар гэрийнхнийг дэмжиж, тэднийг нэгдсэн байдлаар эрүүл мэндийн үзлэг үйлчилгээнд товлосон хугацаанд хамруулдаг системийг нэвтрүүлэхэд чиглэсэн ажлуудыг зохион байгуулах шаардлагатай. Бид нийгмийн хариуцлагын хүрээнд хүнлэг байх хэрэгтэй юм.
Мөн зөвлөлийн гишүүдэд хандаж 2023 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөт ажлуудын эрчимжүүлэн, хэрэгжилтэд анхаарч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээ, мэдээллийн урсгалын хүртээмжийг нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд холбоотой мэдээллийг шуурхай хүлээж авах нөхцөлийг холбогдох байгууллагуудтай хамтран сайжруулах хэрэгтэй байгааг онцоллоо.
Холбоотой мэдээ