Б.Бат-Эрдэнэ агаарын бохирдлыг бууруулах үүрэг өгөв | News.MN

Б.Бат-Эрдэнэ агаарын бохирдлыг бууруулах үүрэг өгөв

Б.Бат-Эрдэнэ агаарын бохирдлыг бууруулах үүрэг өгөв

Б.Бат-Эрдэнэ агаарын бохирдлыг бууруулах үүрэг өгөв

Засгийн газрын хуралдаанаар БОАЖ-ын дэд сайдаар М.Ганбаатарыг томилсон. Тэрбээр өнөөдөр /2023.01.06/ үүрэгт ажлаа хүлээн авсан. Энэ үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ шинээр томилогдсон дэд сайдад агаар, ус, хөрсний бохирдлын асуудалд анхаарал хандуулах үүрэг өгөв. Мөн үүсээд буй нөхцөл байдалд шуурхай арга хэмжээ авч, байгаль орчны хяналтыг сайжруулж,  ажилдаа шуурхайлан орохыг анхаарууллаа.

БОАЖЯ-ны дэргэд агаарын бохирдлыг хянах Ажлын хэсэг ажиллаж байгаа. Өглөөний нар мандах, өдөр цагт, оройн цагаар агаарын бохирдлыг хэмжиж, дүнг олон нийтэд мэдээлж буй юм.

Мөн тус яамнаас Улаанбаатар хотын 20 байршилд агаарын чанар хэмжигч төхөөрөмжийг өнгөрсөн 2022 онд байгуулсан. Тухайн үед БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ "Бид төр, хувийн хэвшлийн байгууллагуудын түншлэлийн хүрээнд төрийн зарим чиг үүргийг хувьд шилжүүлэн ажиллаж байна. Энэ бодлогын хүрээнд хувийн хэвшилтэй хамтран ажилласнаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 7-8 үзүүлэлтээр гаргах боломжийг бүрдүүлсэн. БОАЖЯ бол утааны стандартыг баталж, хяналт тавьж ажиллах ёстой. Агаар хөрс, ус, дотоод орчны бохирдлын хэмжээ ямар байна вэ гэдгийг хэмжиж, хэмжсэн дүнгээ олон нийтэд мэдээлдэг байх ёстой. Тиймээс Улаанбаатар хотод ажиллаж буй нам даралтын болон бусад зуухуудад хяналтын төхөөрөмж тавьж, стандарт зөрчсөн бол хариуцлага тооцох явах тогтолцоонд шилжүүлнэ” гэдгийг мэдэгдэж байв.

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг дараах үзүүлэлтүүдээр хэмжиж байгаа. Үүнд:

  • Тоосонцрын 3 төрөл болох PM1.0; PM2.5; PM10;
  • Хүхрийн давхар исэл SO2;
  • Азотын давхар исэл NO2;
  • Нүүрстөрөгчийн дутуу исэл CO;
  • Озон O3 үзүүлэлтүүд багтана.

Улаанбаатар хотын утаа сүүлийн хоёр жилд ихэсэж буй шалтгаан нь шахмал түлшний хэмжээ жилээс жилд өсөж байгаатай холбоотой. Тухайлбал: 

  • 2020 онд Улаанбаатар хотын хэмжээнд 350 мянган тонн шахмал түлш
  • 2021 онд 557 сая тонн
  • 2022 онд 512 мянган тонн шахмал түлш
  • 2023 онд 690 мянган тонныг нийлүүлэх тооцоо гарсан.

2020 онд 350 мянган тонн шахмал түлш хэрэглэж байсан бол 2023 онд 690 мянган тонныг бэлдэх тооцоо гарсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Сарнай 2023-01-06 59.153.112.9

Батэрдэнэ сайдаа арай дорвитой том сэтгээчээ.жил бүр төсөвлөөд утаа угаар бууруулах олон тэр бум төгрөгнүүдийг яаж зарцуулж ямар үр дүнд хүрсэнийг хүртэл шалгаа..шалгуул.Атомын цахилнаан станцтай болоо.

Avatar

zochin 2023-01-06 43.228.129.139

uureg ogood shiidegddeg bol mongol tengeriin oron bolson iim poop nohoi nor yarihaas tsaash yu hiihevdee

Avatar

Зочин 2023-01-06 64.119.17.170

Үүрэг өгөх тэнэг ойлголт байх юм. Үүрэг өгөөд асуудал шийддэг байсан бол Улаанбаатар утаагүй,түгжрэлгүй, автобус нь цагаар явдаг аль эрт болсон байгаа. Коммунист сэтгэлгээ больж үз

Avatar

Зочин 2023-01-06 64.119.22.50

Utaa buuruulah nereer mungu baahan husah uureg ugsun yum bish biz?

Avatar

БУЯНАА БАРСАН МОНГОЛЧУУД 2023-01-06 202.126.89.198

ЭНЭ ЯНЗААРАА НӨГӨӨ МӨРӨӨДИЙН АЖ ҮЙЛДВЭРҮҮД НЬ ХӨГЖВӨЛ МОНГОЛЧУУД ХЭДЭН МАЛ АМЬТАДТАЙГАА БҮГДЭЭР ХОРДОЖ ХИАРАХЫН БНАДОО …
АРД ИРГЭД ЭРЧИМ ХҮЧЭЭ ҮРГҮЙ ЗАРЖ ЗАМБРААГҮЙ ГАЛ ӨРДӨӨД Л, ЯДАД ОРОН ГЭРЭЭ Ч ДУЛААЛАХГҮЙ, БАЙШИН САВ БАРЬЖ СУРАХГҮЙ Л БНАДАА….БАС БҮГД МАШИН УНАНА…
ТГЭЛ ХОТ, ХӨДӨӨГҮЙ ХҮСЭЛ, ШУНАЛ, МУНХАГ, АТАА, ХОРСОЛ, ЗАЛХУУДАА ДИЙЛДСЭН ЗҮГЭР Л "ХЭРЭГЛЭГЧ" ОРОН БОЛЖЭЭ….САЙН, МУУГ ЯЛГАЖ МЭДЭХГҮЙ ЮУ Ч БСАН АВААЛ ХЭРЭГЛЭНЭ…

Avatar

Зочин 2023-01-06 103.212.118.203

Хөдөөнөөс урсгалаараа ирж байгаа айлуудыг өөр газар буулгаж шинэ хороолол энэ тэр гэхгүй бол Монголын хүн ам бүгд Утаанбаатар л уу чихээд дууслаа….

Avatar

Зочин 2023-01-06 64.119.24.101

Үүрэг өг өг, үүрэг өх нь багадаад л утаа арилахгүй байгаам,улам сайн үүрэгд !

Avatar

Зочин 2023-01-06 203.169.50.236

За даа чамаар заалгаж ажилахгүй л дээ Үүрэг өгөв ч гэх шиг

Avatar

ха ха 2023-01-06 139.5.216.62

энэ одоо сэрж байгаа юм байх даа

Avatar

Муу нохойн чацга 2023-01-06 192.82.83.112

Энэ чацга их өдөж байна аа.

Avatar

Соко 2023-01-06 202.126.88.133

Буруу шаасан байна. хоногт 24 цаг жаахан тийм бна, тиймээс 26 болго гээш

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж