Б.Бат-Эрдэнэ агаарын бохирдлыг бууруулах үүрэг өгөв

Хуучирсан мэдээ: 2023.01.06-нд нийтлэгдсэн

Б.Бат-Эрдэнэ агаарын бохирдлыг бууруулах үүрэг өгөв

Б.Бат-Эрдэнэ агаарын бохирдлыг бууруулах үүрэг өгөв

Засгийн газрын хуралдаанаар БОАЖ-ын дэд сайдаар М.Ганбаатарыг томилсон. Тэрбээр өнөөдөр /2023.01.06/ үүрэгт ажлаа хүлээн авсан. Энэ үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ шинээр томилогдсон дэд сайдад агаар, ус, хөрсний бохирдлын асуудалд анхаарал хандуулах үүрэг өгөв. Мөн үүсээд буй нөхцөл байдалд шуурхай арга хэмжээ авч, байгаль орчны хяналтыг сайжруулж,  ажилдаа шуурхайлан орохыг анхаарууллаа.

БОАЖЯ-ны дэргэд агаарын бохирдлыг хянах Ажлын хэсэг ажиллаж байгаа. Өглөөний нар мандах, өдөр цагт, оройн цагаар агаарын бохирдлыг хэмжиж, дүнг олон нийтэд мэдээлж буй юм.

Мөн тус яамнаас Улаанбаатар хотын 20 байршилд агаарын чанар хэмжигч төхөөрөмжийг өнгөрсөн 2022 онд байгуулсан. Тухайн үед БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ "Бид төр, хувийн хэвшлийн байгууллагуудын түншлэлийн хүрээнд төрийн зарим чиг үүргийг хувьд шилжүүлэн ажиллаж байна. Энэ бодлогын хүрээнд хувийн хэвшилтэй хамтран ажилласнаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 7-8 үзүүлэлтээр гаргах боломжийг бүрдүүлсэн. БОАЖЯ бол утааны стандартыг баталж, хяналт тавьж ажиллах ёстой. Агаар хөрс, ус, дотоод орчны бохирдлын хэмжээ ямар байна вэ гэдгийг хэмжиж, хэмжсэн дүнгээ олон нийтэд мэдээлдэг байх ёстой. Тиймээс Улаанбаатар хотод ажиллаж буй нам даралтын болон бусад зуухуудад хяналтын төхөөрөмж тавьж, стандарт зөрчсөн бол хариуцлага тооцох явах тогтолцоонд шилжүүлнэ” гэдгийг мэдэгдэж байв.

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг дараах үзүүлэлтүүдээр хэмжиж байгаа. Үүнд:

  • Тоосонцрын 3 төрөл болох PM1.0; PM2.5; PM10;
  • Хүхрийн давхар исэл SO2;
  • Азотын давхар исэл NO2;
  • Нүүрстөрөгчийн дутуу исэл CO;
  • Озон O3 үзүүлэлтүүд багтана.

Улаанбаатар хотын утаа сүүлийн хоёр жилд ихэсэж буй шалтгаан нь шахмал түлшний хэмжээ жилээс жилд өсөж байгаатай холбоотой. Тухайлбал: 

  • 2020 онд Улаанбаатар хотын хэмжээнд 350 мянган тонн шахмал түлш
  • 2021 онд 557 сая тонн
  • 2022 онд 512 мянган тонн шахмал түлш
  • 2023 онд 690 мянган тонныг нийлүүлэх тооцоо гарсан.

2020 онд 350 мянган тонн шахмал түлш хэрэглэж байсан бол 2023 онд 690 мянган тонныг бэлдэх тооцоо гарсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж