"Идэр есийн хүйтэнд +4 градус хүрэх нь хэвийн бус үзэгдэл"

Хуучирсан мэдээ: 2023.01.06-нд нийтлэгдсэн

"Идэр есийн хүйтэнд +4 градус хүрэх нь хэвийн бус үзэгдэл"

"Идэр есийн хүйтэнд +4 градус хүрэх нь хэвийн бус үзэгдэл"

Өнөө маргаашдаа уулархаг нутгаар ялимгүй цас орж, ихэнх нутгаар хүйтний эрч суларна гэдгийг цаг уур, орчны шинжилгээгээр газраас мэдээлж буй. Ирэх долоо хоногоос говийн аймгуудаар өдөртөө 0 градусаас +4 градус хүрэх бол баруун болон төвийн аймгийн нутгуудаар шөнөдөө -23…-28 градус, өдөртөө -5…-10 градус хүрч хүйтний эрч сулрах аж.

Хамгийн хүйтэн байдаг Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -34…-38 градус хүрч хүйтэн хонож байгаа бол ирэх долоо хоногт шөнөдөө -30…-35 градус, өдөртөө -20…-25 градус хүрч, хүйтний эрч сулрах юм байна. Харин нэгдүгээр сарын 11-нээс баруун аймгуудын нутгаар цас орж, хүйтний эрч чангарах төлөвтэй байгааг цаг уурчид мэдээллээ.

Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал "Идэр есийн хүйтэнд нэмэх градуст хүрч, хүйтний эрч сулрах нь хэвийн бус үзэгдэл.

Гэхдээ сүүлийн хоёр, гурван жилд нэгдүгээр сарын цаг агаар олон жилийн дунджаас харьцангуй дулаан байсан учраас говийн бүс нутгаар нэмэх градус хүрэх үзэгдэл ажиглагдах болсон" гэв.

2023 оны нэгдүгээр сарын 8-12-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Энэ сарын 8-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 9-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 10-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно. Энэ сарын 11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 10-нд Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор, 11-нд баруун аймгуудын ихэнх нутаг болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -30…-35 градус, өдөртөө -20…-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -23…-28 градус, өдөртөө -13…-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -8…-13 градус хүйтэн, өдөртөө -1…+4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -17…-22 градус, өдөртөө -5…-10 градус хүйтэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ГайхмаарГайхмаар
7
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж