ОХУ дахь Беларусийн тракторын үйлдвэрт гал гарчээ

Хуучирсан мэдээ: 2023.01.06-нд нийтлэгдсэн

ОХУ дахь Беларусийн тракторын үйлдвэрт гал гарчээ

ОХУ дахь Беларусийн тракторын үйлдвэрт гал гарчээ

ОХУ-ын Санкт-Петербург хот дахь Беларусийн тракторын үйлдвэрт өчигдөр /2022.01.05/ 09:00 цагийн орчимд гал гарчээ. Галын улмаас хоёр хүн нас барсныг ОХУ-ын Онцгой байдлын яам мэдээллээ. Гал 420 метр квадрат талбайг хамарчээ. Галын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд ослын газарт онцгой байдлынхан ажиллаж байгааг үйлдвэрийн ерөнхий захирал Владислав Секержицкий хэллээ. Онцгой байдлын 32 албан хаагч, долоон автомашин галыг унтраахаар ажиллаж байна. Үйлдвэрийн үйл ажиллагаанд ямар нэгэн зөрчил илрээгүй аж.

Тус үйлдвэр нь Пулковское хурдны зам дээр байрладаг бөгөөд трактор, ахуйн тоног төхөөрөмж нийлүүлж, үйлдвэрлэдэг. Үйлдвэр 1997 онд Санкт-Петербург хотод байгуулагдсан.

Москвагаас Санкт-Петербург хүрэх замд байрлах худалдааны төвд өнгөрсөн сард мөн гал гарсан. Тодруулбал, арванхоёрдугаар сарын 9-ний өдөр “OBI” хайпермаркетад 18 мянган метр квадрат талбайг хамарсан гал гарсан. Уг галыг санаатайгаар тавьсан гэж үзжээ.

Эх сурвалж: UKRAYINSKA PRAVDA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
6
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж