Хан-Уул дүүрэг хог тээврийн 11 автомашинаар парк шинэчлэл хийлээ

Хуучирсан мэдээ: 2023.01.06-нд нийтлэгдсэн

Хан-Уул дүүрэг хог тээврийн 11 автомашинаар парк шинэчлэл хийлээ

Хан-Уул дүүрэг хог тээврийн 11 автомашинаар парк шинэчлэл хийлээ

“Хоггүй Хан-Уул” хөтөлбөрийн хүрээнд хог тээврийн байгууллагуудын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн хоггүй цэвэр орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хог тээврийн байгууллагууддаа сүүлийн хагас жилийн дотор нийт 17 ширхэг хог тээврийн автомашин хүлээлгэн өгсөн.

Шинэ оны эхэнд буюу өнөөдөр /2023.01.06/ БНСУ-д үйлдвэрлэсэн, сүүлийн үеийн тоноглолтой, шатахуун зарцуулалт багатай "Hyundai HD78" маркийн долоон автомашин, "Hyundai HD170" маркийн дөрвөн автомашин буюу нийт хог тээврийн 11 ширхэг автомашиныг хог тээврийн байгууллагуудад хүлээлгэн өглөө.

Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2021 онд 8 тн хог шахаж ачих үйлдэлтэй, ОХУ-д үйлдвэрлэсэн дөрвөн "Камаз" маркийн автомашиныг хүлээлгэн өгсөн бол 2022 онд 5 тн хог шахаж ачих үйлдэлтэй, БНСУ-д үйлдвэрлэсэн "Hyundai HD78" маркийн зургаан автомашин, ОХУ-д үйлдвэрлэсэн тусгай зориулалтын буюу өвлийн улиралд цас мөс цэвэрлэх, давс бодис цацдаг, зуны улиралд талбайн усалгаа, зам талбайн цэвэрлэгээ хийдэг хосолмол үйлдэлтэй хоёр автомашин тус тус шийдвэрлэн өгсөн.

Тодруулбал, 2021-2023 онд хог тээврийн 21, тусгай зориулалтын буюу зам цэвэрлэгээ, усалгааны хоёр авто машин зэрэг нийт 23 автомашиныг хог тээврийн байгууллагууддаа хүлээлгэн өгч парк шинэчлэл хийлээ. 2023 онд ашиглалтын шаардлага хангахгүй машинуудыг бүрэн шинэчилж, парк шинэчлэлийг ажлыг үе шаттай үргэлжлүүлнэ хэмээн дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан жолооч нарт шинэ автомашинуудын түлхүүрийг гардуулан өглөө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж