Шинжлэх ухаан хөгжихийн хэрээр тамхинаас гарах төрөл бүрийн технологи, эм бэлдмэл дэлхий дахинд нэвтэрсэн. Утаат тамхийг орлуулах эрүүл мэндэд ямар нэг сөрөг нөлөөгүй бүтээгдэхүүнийг хүн төрөлхтөн эрэлхийлсээр байгаа. Тэгвэл Японы эрдэмтэд нэгэн сонирхолтой туршилт явуулжээ. Японы шинжлэх ухааны сүүлийн үеийн баримтуудаас харахад тус улсад зүрх судас, уушигны архаг бөглөрөл зэрэг тамхинаас үүдэлтэй өвчнөөр эмнэлэгт хэвтэх хүмүүсийн тоо аажмаар буурсан гэнэ. Энэ нь халаасан тамхи буюу халаадаг тамхин бүтээгдэхүүн хэрэглээнд нэвтэрсэнтэй холбоотой гэдгийг олон судалгааны дүн харуулжээ. Өөрөөр хэлбэл, утаат тамхи татдаг хүмүүс технологийн дэвшилтэд бүтээгдэхүүн болох халаасан тамхи хэрэглэх болсноор эрүүл мэндэд нь эерэг өөрчлөлтүүд гарч эхэлсэн байна. Улмаар тамхинаас гарахад нь хүртэл тусалжээ.
Сүүлийн жилүүдэд Японд халаадаг тамхины хэрэглээ хурдацтай нэмэгдэж байгаа юм билээ. Дэлхийд тэргүүлдэг гэж хэлж болно. 2015-2018 онд утаат тамхины дундаж борлуулалт жилд 9.5 хувиар буурсан гэх зах зээлийн судалгаа байдаг. Энэ нь 2015 оноос эхлэн Японы бүс нутгуудад халаадаг тамхин бүтээгдэхүүн нэвтрүүлсэнтэй холбоотой гэж эрдэмтдэд дүгнэжээ. Хамгийн чухал үр дүн нь Японы эрүүл мэндийн дата төв(JMDC)-ийн мэдээллээр 2017-2020 онуудад эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй зүрх судас, уушигны архаг бөглөрөлтэй өвчтөнүүдийн тоо буурсан хачиралтай судалгаа гарчээ. Мөн л халаадаг тамхи зах зээлд шинээр бий болсонтой холбоотой аж. Тиймээс тамхинаас үүдэлтэй өвчнүүдийг урт хугацаанд нарийвчлан судлах шаардлагатай гэсэн байр суурийг японы эрдэмтэд дэвшүүлээд байгаа юм. Яагаад гэвэл халаадаг тамхин бүтээгдэхүүн зах зээлд нэвтэрснээс хойш таван жилийн дотор тамхи татдаг хүмүүсийн бараг 30 хувь нь халаасан тамхи руу шилжжээ. Ингэснээр уушги зүрх, онкологийн өвчтэй япончуудын эрүүл мэнд сайжрахад нөлөөлсөн гэдгийг олон судалгааны дүн харуулсан байна.
Анх япончууд халаадаг тамхин бүтээгдэхүүнийг нэвтрүүлэхдээ эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн талаар хангалттай судалгаа явуулалгүйгээр хэрэглэсэн байна. Нэгэнт уг бүтээгдэхүүн хүн амын дунд эрчимтэй тархнаас хойш эрдэмтдийн анхааралд өртжээ. Олон төрлийн судалгаа явуулсны нэг нь Японы “Нийгэм ба шинэ тамхи” интернэт санал асуулга юм. Тэд 2015-2019 он хүртэлх халаадаг тамхин бүтээгдэхүүний тархалтыг судалсан байна. 2015 онд судалгаанд оролцсон 8000 гаруй хүний 0.2 хувь нь халаадаг тамхин бүтээгдэхүүн хэрэглэдэг байсан бол таван жилийн дараа энэ тоо 11.3 хувь болж өсчээ. Тамхинаас гарах хүсэлтэй хүмүүсийн 30 хувь нь энэхүү шинэ технологийг хэрэглэдэг байна. Халаадаг тамхин бүтээгдэхүүн япончуудын дунд түгээмэл тархсан нь утаат тамхинаас татгалзах хүчтэй уриалга болсон гэдгийг зарим эрдэмтэн онцолсон байна.
Японы Эпидемиологийн сэтгүүлд “Судалгаагаар халаасан тамхи эерэг нөлөө үзүүлж болзошгүйг харуулж байна. Бид энэ асуудлыг илүү дэлгэрэгүй авч үзэхийн тулд эпидемиологийн судалгаа хийх хэрэгтэй” гэжээ.
Холбоотой мэдээ