Чуулган: Цахим салбар төрийн оролцоогүй хөгжиж байна

Хуучирсан мэдээ: 2023.01.06-нд нийтлэгдсэн

LiveЧуулган: Цахим салбар төрийн оролцоогүй хөгжиж байна

Чуулган: Цахим салбар төрийн оролцоогүй хөгжиж байна
16 : 02
2023-1-6

Монгол Улсад цахимжилтаар тэргүүлж байгаа салбар бол банкны салбар

Одоогоос тав хоногийн өмнө Dparliament.mn сайтаар дамжуулж иргэдээс асуулт авсан. Эдгээр асуултыг багцлан хүргэж байна.

Иргэн Бат “Монгол Улсад цахим хөгжлөөр тэргүүлж буй болон хоцрогдсон салбаруудын талаар мэдээлэл авах хүсэлтэй байна”. Хоёрдугаарт, иргэн Баттулгаас “Хөдөөнөөс хотод ирж, эмнэлэгт үзүүлэхэд заавал 13А маягт шаардаж байна. Гэтэл заавал цаасан хэлбэрээр авна гэх юм. Үүнд тайлбар өгнө үү” гэжээ.

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал:

-Монгол Улсад цахимжилтаар тэргүүлж байгаа салбар бол банкны салбар. Төрийн зүгээс арилжааны банк болон төв банктай хамтарч лавлагаа, нэхэмжлэлийг цахим хэлбэрт шилжүүлэхэд анхаарч байна. Банкны салбарт нийт бүртгэлтэй 6.2 сая хэрэглэгч байна. Харин цахим хөгжил хоцрогдсон салбарт хэд хэдэн газрууд хамаарна. 13А маягтын тухайд цахимжилтыг мөн цаашид бий болгоод явна.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

-Цахим харилцаа холбоог хариуцаж байгаа салбарын хувьд иргэдийн татварын мөнгөөр ажиллаж байгаа. Тэгвэл энэ салбарыг хөгжүүлэхэд одоогоор хэдэн төгрөг зарцуулж, ямар үр өгөөжтэй байгаа талаар мэдээлэл авах хүсэлтэй байна. Мөн дата ашиглалтын хяналт ямар түвшинд байгаа вэ? Цаашид ямар бодлогыг баримталж эдийн засгийн үр өгөөжөө тэлэх төлөвлөгөөтэй байгааг мөн танилцуулах нь зүйтэй байх.

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал:

-Иргэн төрийн үйлчилгээг авахдаа зарцуулж буй зардал, хугацаа гээд бүх нарийвчилсан статистикийг гаргасан. Цаасыг хэчнээн хувь хэмнэхээс эхлээд системүүдийг хэрэглээнд нэвтрүүлснээр жил наймаас дээш тэрбум төгрөг хэмнэх боломжтой. Мөн бичиг баримтаас гадна унааны зардал зэргийг хэмнэх боломжтой. Тэгэхээр ер нь бол цахим шилжилтүүдийн хэрэгжилт сайжирснаар хэмнэлт ч мөн өснө. Нийт төсвөөс 10 тэрбум авахаас найман тэрбум төгрөг авсан. Гэхдээ энэ мөнгийг зөвхөн эрүүл мэндийн цахим шилжилтэд зарцуулаагүй гэдгийг тодотгох нь зүйтэй.

Нийтийн мэдээллийн тухай хуулиар нээлттэй өгөгдлийн мэдээллийг баталсан. Ингэснээр хувийн компаниуд ч мэдээллээ боловсруулахад амар болж байгаа. Ухаалаг засгийн хүрээнд энэ ажлууд үргэлжилнэ. Одоогоор бол бид боловсруулаагүй мэдээллийг ашиглаж байгаа зүйл алга. Зам тээврийн хөгжлийн яам дээр хөгжлүүдийг мөн эхэнд ашиглаж байгаа. Салбарын хэмжээнд зардал хэмнэх шинэчлэлтүүдийг хийж байгаа.

Харин хиймэл оюун ухааны технологиудын тухайд боомтуудаас эхэлнэ. Бид иргэдийн гомдол саналыг хүлээж авах технологи дээр иргэдийн саналыг хүлээж авна. Чатбаотоор ирсэн саналыг харгалзаж зөвшөөрлүүдийг ч цахимаар олгоно. Ингэж байж авлига, албан тушаалын хэрэг гарахгүй байх боломжтой. Тоон гарын үсгийн тухайд төрөөс олгогдсон 14 мянга, улсын бүртгэлийн газар бие дааж олгосон 390 мянга, хувь хүмүүс өөрсдөө хүсэлт гаргаж авсан 86 мянга 454 олгогдсон. Цаашид тоон гарын үсгийн тоо улам өсөх хандлагатай байгаа.

Цахим салбарын хувьд төрийн ямар ч оролцоогүйгээр хөгжиж байгааг онцолъё. Тиймээс программ хангамж болоод худалдан авалтыг шилэн болголоо. Ингэснээр цөөн хэдэн компани тендер авдаг тогтолцоо арилж байна. Тиймээс И-Тендер И-бизнесийг төр дэмжиж ажиллана. Хоёрдугаар сард зохион байгуулах цахим хөгжил, технологийн уулзалт дээр мөн олон улс орноос өндөр хөгжилтэй компаниудын төлөөлөл мөн ирнэ. Цаашид төр зөвхөн лиценз эзэмшиж, оюуны өмчийг тухайн компани шийдэж, хаана борлуулахаа ч шийдэх боломжтой. Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбар бол харьцангуй либералчилсан бодлоготой байх нь зохимжтой. Мөн үнэлэмжийн хувьд оюун санаагаар үнэлэх нь хүндрэлтэй. Материаллаг бус баялаг учир үнэлэмжийн хувьд мөн цаашид анхаарна.

15 : 30
2023-1-6

"Иргэдийн тоон бичиг үсгийн боловсрол дулимаг байна"

Монгол Улсын цахим хөгжлийн цаашдын хөгжлийн талаар гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

-Цахим хөгжлийг дэмжиж байгаа ч хүүхдийн цахим халдлагаас хамгаалах тал дээр анхаарах хэрэгтэй. Мөн ургийн бичгийг цахимаар хөгжүүлж байгаа талаар хэлж байна. Энэ бол зүйтэй. Тиймээс хууль сурталчлах ажил хангалтгүй байна гэж харж байна. Их мэдээллийн урсгал дотор хүмүүс хуулийн талаарх ойлголт мэдээлэл хангалттай авч чаддаггүй. Үүнээс гадна хувийн сошиал хаяг буюу фэйсбүүкийг цэгцлэх тал дээр хэр анхаарч байгаа вэ? Хүмүүсийг гутаан доромжлох, ташаа мэдээлэл тараахад хуурамч хаягийг их ашиглаж байна. Гэтэл олон улсад энэ байдалтай тэмцэж эхэлсэн. Харин Монгол Улс энэ тал дээр хэрхэн анхаарах вэ?

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал:

-Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийг ЖИХ 2021 онд баталсан. Энэ хуулийн гол онцлог нь иргэний мэдээллийг ашигласан бол тухайн иргэнд мэдэгддэг байх зохицуулалттай. Өмнө нь хувь хүний мэдээллийг юунд ашиглаж байгааг мэдэх боломжгүй байсан. Харин хүний эрхийг хамгаалах тал дээр Хүний эрхийн үндэсний комисс дээр тусгай нэгж байгуулсан. Дуу, дүрс болоод хүний эрхийн мэдрэмжтэй байдал дээр бид анхаарсаар байгаа. Яамны тухайд нийт 87 хүний алба хаагч бий.

Кибер аюулгүй байдлыг хойш татаж байгаа зүйл бол иргэдийн тоон бичиг үсгийн боловсрол дулимаг байгаа явдал. Түүнээс бол Кибер аюулгүй байдлыг хамгаалах хуулийн хэрэгжилт хангалтгүй байна. Харин угийн бичгийн тухайд цагаан сарын өмнө хур системээр дамжуулж нээнэ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Өмнө нь яам байсан ч сайд хариуцдаггүй байснаас болж дутуу дулимаг зүйлс их гарч байсан. Гэхдээ одоо ч асуудал бүрэн шийдэгдэж, цахим үйлчилгээ нэвтэрсэн гэж хэлэхгүй. Иргэдийн нүдэнд харагдаж гарт баригдах зйүл хийвэл маш сайн. Зөвшөөрлийн тухай хууль батлагдсан.Нийт 1600 орчим зөвшөөрөл авдаг байсан бол одоо 362 болгож багасгасан. Энэ дотор энгийн болон тусгай зөвшөөрөл бий. Тэр бүх зөвшөөрлийг одоо цаас шаардахгүй цахим хэлбэрт шилжүүлэх шаардлагатай.

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал:

-Нийтийн мэдээллийн үндсэн системтэй холбох ажлыг хийж байгаа. Анх намайг сайдаар томилогдоход нэгдсэн систем авах төсөв гаргаж байсан ч би дэмжээгүй. Мөн дата төв дээр 500 гаруй ТҮЦ машин байдаг ч ХУР системээс мэдээлэл авдаггүй л байсан. Харин одоо энэ бүхэн өөрчлөгдөж, их зардал гаргахгүйгээр хөгжиж байна. И-бизнесийн тухайд миний бие ажлын хэсгийг ахалж байна. Цагаан сараас өмнө ebixness.mn сайтаар дамжуулж 208 зөвшөөрлийг цахимаар олгодог болно.

15 : 29
2023-1-6

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан үргэлжилж байна

УИХ-ын Баасан гаригийн чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан Ерөнхий сайдын мэдээллээр үргэлжилж байна. Энэ удаа  Монгол Улсын төрийн цахим шилжилтийн өнөөгийн байдал, цаашдын зорилтуудын талаар салбарын сайд мэдээлэл хийлээ. 

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал:

-Төр болон улсын хэмжээнд цахим хөгжлийг дэмжих, цахим үндэстэн болох тодорхойлолтыг хэрэгжүүлэх хүрээнд шат дараатай ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Төрийн байгууллага, албан тушаалтан бичиг баримтаа заавал нотариатаар баталгаажуулах шаардлагагүй боллоо. Мөн тоон гарын үсгээр иргэд, хуулийн этгээд харилцах, нотариатын үйлчилгээ үзүүлэхэд нийтийн мэдээллийн эх сурвалжийг ашиглах боломжтой болж байна. Мөн банк болон бусад үйлчилгээний газрууд иргэдээс заавал цаасан хэлбэрээр лавлагаа, тодорхойлолт авах хэрэггүй болсон. Ингэснээр төрийн 5400 байгууллага өөр хоорондын ялгаатай байдлаас үл хамаарч дотоод мэдээллээ солилцож байгаа юм.

Мөн Монгол Улс НҮБ-ын гаргадаг цахим үндэстний хөгжлийн индексээр өнгөрсөн 2022 онд 18 байраар урагшиллаа.

Цахим хувьсгалын тохироог бүрдүүлж ажилласан иргэд болон УИХ-ын нийт гишүүдэд талархаж байна. Төр, иргэний хооронд үүсдэг зөрчлийг арилгах зорилгоор цаашид ч цахим хөгжлийг дэмжиж ажиллах болно. Цахим хөгжлийн хууль хэрэгжихэд саад учруулж буй заалтуудыг нэмэлт өөрчлөлтөөр сайжруулахад цаашид анхаарч ажиллана.

Цаасан хүнд суртлаас цахим хөнгөн сурталтай болоход Цахим хөгжлийн яам онцгой анхаарч байна. Тиймээс цахим шилжилтийг бүрэн хийж албан бичиг, соёл түгэн дэлгэрэхийн соёл хандлагыг бий болгохыг хүсч байна. Цахим биржээр нүүрсний хулгайг халж, ард иргэдийн хараа хяналтыг тогтооно. Мөн цахим танхимаар төр, иргэн үргэлж холбоотой байх болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж