Орхон аймгийн ЖДҮ эрхлэгчдэд тоног, төхөөрөмж гардуулав

Хуучирсан мэдээ: 2023.01.06-нд нийтлэгдсэн

Орхон аймгийн ЖДҮ эрхлэгчдэд тоног, төхөөрөмж гардуулав

Орхон аймгийн ЖДҮ эрхлэгчдэд тоног, төхөөрөмж гардуулав

УИХ-ын Гишүүн С.Ганбаатарын санаачилсан Жишиг баг, Жишиг эко баг төслийн хүрээнд шинэ ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор жижиг дунд бизнес эрхлэгчид өнөөдөр /2023.01.06/  тоног төхөөрөмжийг гардуулан өгчээ. 2022 онд УИХ- ын гишүүн С. Ганбаатарын санаачлагаар  төрийн үйлчилгээг ил тод нээлттэй болгох “Олон талт түншлэл” цахим хөтөлбөр, Жишиг баг төсөл, Жишиг эко баг, Бизнес эрхлэгчдийг дэмжих “ Смарт эзэд” хөтөлбөр, зэргийг төслүүдийг хэрэгжүүлэхээр улсын төсөвт тусгасан билээ. Харин Жишиг эко баг, Жишиг баг төслийн хүрээнд шинэ ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн жижиг дунд бизнес эрхлэгчид, болон өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, шинээр ажлын байр бий болгох, ажлын байрыг өргөжүүлэх зорилгоор иргэдийн санал хүсэлтийг үндэслэн 15 нэр төрлийн 1310 ширхэг тоног төхөөрөмжийг Баян-өндөр суманд хүлээлгэн өгсөн байна.

Жишиг баг төсөл нь 2,5 тэрбум төгрөг, Жишиг эко баг төсөл нь 1,9 тэрбум буюу нийтдээ улсын төсвийн 4,5 тэрбум төгрөгөөр хийгдсэн хөрөнгө оруулалт юм. Тус тоног төхөөрөмжүүдийг Барилга хот байгуулалтын яаманд худалдан авах ажиллагааг зарлаж Баян-Өндөр суманд өмчлөгчөөр хүлээнгэн өгч иргэдэд ашиглуулах гэрээ байгуулах зарчимаар олгож байгаа билээ. Дээрх тоног төхөөрөмжөөр иргэдийг хангасанаар Орхон аймагт 350 орчим үйлдвэрлэгч, аж ахуй нэгж байгуулага шинээр бий болж байгаа юм. Иргэдтэй гэрээ хийж иргэд хагас жилээр тайлан тавих бөгөөд тухай тоног төхөөрөмжүүдийг үйл ажиллагааны зориулалтын  бусаар ашигласан тохилдолт өөр хүн рүү шилжүүлэх нөхцөлөөр гэрээг байгуулж байгаа юм. Эдгээр иргэдэд сургалт сурталчилгааний ажлыг зохион байгуулж, цаашид үйдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ зах зээлд нэвтрүүлэхэд хамтран ажиллахаа энэ үер УИХ-ын гишүүн С.Ганбаатар илэрхийлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж