Э.Амартүвшин "Травиата" дуурьд дуулав

Хуучирсан мэдээ: 2023.01.06-нд нийтлэгдсэн

Э.Амартүвшин "Травиата" дуурьд дуулав

Э.Амартүвшин "Травиата" дуурьд дуулав

Монгол Улсын Ардын жүжигчин Э.Амартүвшин дэлхийн хамгийн нэр хүндтэй театруудын тэргүүнд бичигддэг АНУ-ын Нью-Йорк хотын алдарт “Метрополитен” театрын тайзнаа дуулав. Тодруулбал, тэрбээр 3900 үзэгчийн суудалтай “Метрополитен” театрын тайзнаа нэгдүгээр сарын 5, 8, 14, 20, 26-ны өдрүүдэд алдарт хөгжмийн зохиолч Ж.Вердийн “Травиата” дуурьд дуулах юм.

Тал нутгийн хүү тэрбээр өдгөө Италийн хамгийн эртний алдартай задгай тайз болох Верона хотын Аренад Ж.Вердийн суут бүтээл “Риголетто” дуурийн Риголеттогийн дүрээр танигдаж, дуурийн эх орныг уулга алдуулж яваа.

"Ньюс" агентлаг өнгөрсөн 2022 оны “ОНЫ ХҮН”-ээр ЭНХБАТЫН АМАРТҮВШИНГ нэрлэсэн билээ.

Тэрбээр анх 2010 онд Оросын алдарт дуучин Галина Вишневскаягийн нэрэмжит уралдаанд оролцоод, нэгдүгээр түүврээсээ хасагдсан байна. Үүний дараа Парист болсон уралдаанд шилдэг 20 дуучны нэгээр шалгарчээ. Ийнхүү тэрбээр амжилт руу алхам алхмаар дөхсөөр л байв. Харин 2011 онд Буриадад болсон “Вайкаль” олон улсын уралдаанд түрүүлж, тэр жилдээ Чайковскийн нэрэмжит олон улсын тэмцээнээс хоёрдугаар байр болон үзэгчдийн нэрэмжит шагналыг эх орондоо авчирсан юм. Үүнээс хойш монгол залуугийн нэр дэлхийд шуугиан тарьж эхэлсэн түүхтэй.

Э.Амартүвшин 2015 онд дуурийн урлагийн оргил, дэлхийн шилдэг дуучин шалгаруулах “BBC Cardiff Singer of the World” наадмын хоёр том шагналын нэгийг хүртсэн билээ. Э.Амартүвшин одоо дэлхийн алдартай тайзан дээр жинхэнэ мэргэжлийн дуучин гэдгээ харуулахаар хөдөлмөрлөж буй. Хэдхэн хоногийн дараа дэлхийн хамгийн нэр хүндтэй театруудын нэг АНУ-ын Нью-Йорк хотын алдарт “Метрополитен” театрын тайзнаа түүний дуу хоолойгоо цуурайтуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж