Герман, Норвеги устөрөгчийн цахилгаан станц барина

Хуучирсан мэдээ: 2023.01.06-нд нийтлэгдсэн

Герман, Норвеги устөрөгчийн цахилгаан станц барина

Герман, Норвеги устөрөгчийн цахилгаан станц барина

Герман улс Оросын байгалийн хий, нүүрснээс татгалзаж, илүү урт хугацааны, ногоон эрчим хүчээр орлуулахаар хичээж буй. Энэ хүрээнд тус улсын эрчим хүч үйлдвэрлэгч “RWE” компани Норвегийн “Equinor” компанитай хамтран устөрөгчийн түлшээр ажилладаг цахилгаан станц барихаар төлөвлөж буйгаа өчигдөр /2022.01.05/ зарлав. Төлөвлөгөө хууль эрх зүйн хувьд хараахан хүчин төгөлдөр болоогүй байгаа ч 2030 он гэхэд Герман улс нүүрсээр ажилладаг бүх цахилгаан станцаа бүрмөсөн халахаар байна.

“RWE” болон “Equinor” компаниудын хамтран эзэмших цахилгаан станцууд нь устөрөгч рүү шилжихээсээ өмнө Норвегид үйлдвэрлэсэн байгалийн хийгээр хэсэг ажиллах юм. Байгалийн хийг Норвегид үйлдвэрлэж, усан доорх хоолойгоор Герман руу шахах аж. “Equinor” 2030 он гэхэд устөрөгч үйлдвэрлэх хоёр гигаваттын хүчин чадлыг бий болгохоор төлөвлөж байна. Харин Европын холбоо мөн хугацаанд 40 гигаваттын сэргээгдэх устөрөгчийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг бий болгохоор зорьжээ.

“Устөрөгчийн эдийн засгийг яаралтай нэмэгдүүлэх шаардлагатай. Их хэмжээний цэнхэр устөрөгчөөр эхлэлээ тавиад, цаашдаа ногоон устөрөгчийн нийлүүлэлт рүү шилжинэ. Энэ хамтын ажиллагаагаар бид урт хугацааны эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх болно” гэж хоёр компани хамтарсан мэдэгдэлдээ дурдлаа. Хэчнээн цахилгаан станц барих, хэр их хөрөнгө оруулалт хийх нь одоогоор тодорхойгүй байна.

Европын холбооны албан ёсны статистик мэдээллээс харахад Норвеги бол Европын хамгийн том байгалийн хийн нийлүүлэгч орон юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж