2022 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр энгийн арилжаагаар 37 хувьцаат компанийн 150,831,026 төгрөгийн үнийн дүн бүхий 497,397 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 12 компанийн хувьцааны ханш өсөж, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Эрдэнэс сольюшинс" ХК (AMT +12.26%), "Түмэн шувуут" ХК (TUM +3.01%) болон "Богд Банк" ХК (BOGD +1.87%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Гермес центр" ХК (HRM -8.63%), "Женко тур бюро" ХК (JTB -7.12%) болон "Дархан нэхий" ХК (NEH -4.85%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 14,837 ширхэг нэгж эрхийг 11,889,821 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 580 ширхэг үнэт цаасыг 58,000,000 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1 ширхэг бондыг 96,500 төгрөгөөр арилжааллаа.
ТOP-20 индекс 0.81 хувиар буурч, 37015.83 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,777,439,227,980 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ