2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 550,000 төгрөг болгосон ч өндөр насны тэтгэвэр нэмэгдээгүй байна.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнтэй холбоотойгоор өндөр насны тэтгэвэр нэмэгдсэн эсэх талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас тодруулахад "Монгол Улсын хэмжээнд өндөр насны тэтгэвэр авдаг 372,994 иргэн бий. Үүнээс хувь тэнцүүлсэн тэтгэврийн хэмжээ 400 мянга байна. Бүрэн тэтгэврийн хувьд ажилласан жил болоод бусад нөхцөлөөс хамаарч доод хэмжээ нь 500 мянгаас эхэлдэг. Цалингийн доод хэмжээ нэмэгдсэнтэй холбоотойгоор тэтгэврийн хэмжээ нэмэгдээгүй” гэв.
Улсад нийт 21 жил зургаан сар ба түүнээс дээш жил ажилласан бол энэ онд өдөр насны тэтгэвэрт хамрагдах боломжтой. Цаашид жил бүр гурван сараар нэмэгдэж, 2037 онд 25 жил болох аж. Насны хувьд өөрөө хүсвэл эрэгтэй 60 нас, эмэгтэй 55 настай бол өндөр настны тэтгэвэрт хамрагдах боломжтой юм.
Б.НАРАНГОО
Холбоотой мэдээ