Танилц: Шинээр томилогдсон, сонгогдсон сайд, дарга нарын ХОМ

Хуучирсан мэдээ: 2023.01.06-нд нийтлэгдсэн

Танилц: Шинээр томилогдсон, сонгогдсон сайд, дарга нарын ХОМ

Танилц: Шинээр томилогдсон, сонгогдсон сайд, дарга нарын ХОМ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн (2023.01.05) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дэд даргыг сонгож, Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, томилох тухай хэлэлцэв. Шинээр томилогдсон сайд, дарга нарын хөрөнгө, орлогын  мэдүүлэг (ХОМ), намтрыг хүргэж байна.


МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР

Тэрбээр 1968 онд Увс аймагт төрсөн, 1986 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн II дугаар дунд сургууль, 1991 онд ОХУ-ын Ленинград хотын Санхүү эдийн засгийн дээд сургуулийг төлөвлөгөө, эдийн засагч мэргэжлээр, 1998 онд Австралийн Сидней Их сургуулийг эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн. 1991-1992 онд Yндэсний хөгжлийн яаманд эрдэм шинжилгээний ажилтан, 1992-1995 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуульд багш, 1998-2000 онд Эдийн засгийн бодлогыг дэмжих төсөлд ахлах эдийн засагч, 2000-2003 онд Монгол Улсын Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөх, 2003-2007 онд Санхүү, эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2007-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Түлш эрчим хүчний сайд, 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,

2008-2009 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга, 2009-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга, 2017-2020 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд, 2020-2022 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга, 2022 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эдийн засаг, хөгжлийн сайдаар тус тус ажиллаж байна.


МОНГОЛ УЛСЫН САЙД, БООМТЫН СЭРГЭЛТИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДАРГА Х.БУЛГАНТУЯА

Х.Булгантуяа 1981 онд Архангай аймагт төрсөн, 1998 онд 1998 онд “Монгол Турк”-ийн хамтарсан гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын дунд сургууль, 2006 онд БНХАУ-ын “Хуазонг” Шинжлэх ухаан технологийн их сургуулийг эдийн засагч, 2008 онд АНУ-ын Иелийн Их сургуулийг эдийн засагч, олон улсын эдийн засаг, хөгжлийн эдийн засгийн магистрын зэрэгтэй төгссөн.

2008-2010 онд Дэлхийн банкны төслүүдэд, зөвлөх, төслийн удирдагч, 2010-2012 онд “Оюутолгой” ХХК-д төслийн менежер, бизнес стратегийн ахлах зөвлөх, 2012-2013 онд “Петровис” ХХК-д Бизнес хөгжлийн газрын дарга, 2013-2016 онд МАН-ын Намын байгуулалт, хамтын ажиллагаа, төрийн бус байгууллагууд хариуцсан нарийн бичгийн дарга, 2016-2020 онд Сангийн дэд сайд, 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар ажиллаж байна.


БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Ц.ДАВААСҮРЭН

Тэрбээр 1964 онд Хөвсгөл аймагт төрсөн, 1983 онд тус аймгийн Мөрөн сумын 10 жилийн нэгдүгээр дунд сургууль, 1989 онд ЗХУ-ын Харьков хотын Политехникийн дээд сургууль, 1994 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтыг Бизнесийн удирдлагийн менежер мэргэжлээр, 1998 онд Япон улсын Сайтомогийн их сургуулийг Эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн.

1989-1992 онд Төвийн эрчим хүчний системд автоматикийн инженер, 1995-1999 онд Сангийн яамны Валютын харилцааны газарт мэргэжилтэн, 1999-2000 онд Сангийн яамны Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга, 1999 онд Сангийн яамны Эдийн засгийн бодлогын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга, 2000-2005 онд Санхүү, эдийн засгийн яамны Төрийн сангийн газрын дарга,  2005-2008 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Санхүү эдийн засгийн газрын дарга,

2005 онд Монгол Улсын Шадар сайдын Эдийн засгийн бодлогын зөвлөх, 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2009-2010 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга, 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2012-2014 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга, 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд, 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.


ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЧИНЗОРИГ

Тэрбээр 1964 онд Өвөрхангай аймагт төрсөн, 1982 онд тус аймгийн Хужирт сумын дунд сургууль, 1986 онд МУИС-ийг төлөвлөгч эдийн засагч мэргэжлээр, “Отгонтэнгэр” их сургуулийг тус тус төгссөн.

1986-1988 онд Өвөрхангай аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны төлөвлөгөөний комисст мэргэжилтэн, 1990-1992 онд Өвөрхангай аймгийн АДХГЗ-ны хэлтсийн дарга, 1992-1996 онд Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч, 1996-2000 онд Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга, 2000-2008 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд, 2008-2010 онд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга, Төсвийн ерөнхий менежер,

2010-2012 онд Ерөнхий сайдын нийгмийн бодлогын зөвлөх, 2013 онд МАН-ын Нийгмийн бодлого, хөгжлийн газрын  дарга, 2014-2015 онд Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд, 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2016-2018 онд Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга, 2017-2020 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр тус тус ажиллаж байна.


УИХ-ЫН ДЭД ДАРГА Л.МӨНХБААТАР

Л.Мөнхбаатар 1977 онд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд төрж, 1985-1995 онд тус аймгийн Цэцэрлэг сумын 10 жилийн сургууль, 1995-1999 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургууль, 2006-2008 онд “Отгонтэнгэр” их сургууль, 2015 оноос МУИС-ийн төгсөлтийн дараах докторантад суралцсан.

1999-2000 онд Хууль зүйн яамны Эрх зүйн шинэтгэлийн стратегийн нэгдсэн төлөвлөлтийн газарт мэргэжилтэн, 2000-2006 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, 2006-2008 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга, 2008-2009 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвийн дарга, улсын ерөнхий байцаагч,

2009-2011 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, 2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, 2014-2016 онд “Хөвсгөл хөгжил” сангийн тэргүүн, 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2022 оноос Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж