“Гэр хороолол, туслах замуудыг арчилж чадахгүй байна”

Хуучирсан мэдээ: 2023.01.06-нд нийтлэгдсэн

“Гэр хороолол, туслах замуудыг арчилж чадахгүй байна”

“Гэр хороолол, туслах замуудыг арчилж чадахгүй байна”

Цас орж, халтиргаа гулгаа нэмэгдсэн үед зам, талбайн цэвэрлэгээ, давс бодисын хүртээмж энэ жил муу байгаа талаар иргэд шүүмжилж буй. Тиймдээ ч Хотын Ерөнхий менежерийг өнгөрсөн долоо хоногт чөлөөлж, шинэ менежер томилсон. Захирагчийн ажлын албаны дарга ойрын хугацаанд замын цэвэрлэгээ, арчилгаанд анхаарч, үүний дараагаар давс бодис цацах талаар анхаарна гэсэн юм. Өнөөдөр /2023.01.06/ гэр хорооллын болон туслах замуудыг арчилж чадахгүй байгаа аж ахуйн нэгжийг чөлөөлнө гэв.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.БАЯРАА:

-Гэр хорооллын зам, туслах болон явган замуудыг арчилж чадахгүй байна. Долоо  хоногийн хугацаанд хариуцсан, зам талбайгаа хэрхэн цэвэрлэж байгааг харна. Үнэхээр арчилж чадахгүй байвал бусад байгууллагад шилжүүлнэ.

Хүчин чадлаасаа давсан зам, талбайг хариуцдаг ч ажлаа хийж чаддаггүй.

Цэвэрлэгээний ажилчдадаа давсан ачаалал үүрүүлдэг. Ийм байдлаас болж иргэд хохирч болохгүй. Цаашид хувийн хэвшлийн дэмжлэгийг авна. Халтиргаа, гулгаанаас сэргийлэх, зам, талбайн цас, мөсийг цэвэрлэхэд онцгой анхаарал хандуулж байна. Энэ хүрээнд давс, бодисын нөөц бүрдүүлж, татан авалт хийж байна.

Төв замуудад халтиргаа харьцангуй гайгүй байгаа ч явган хүний зам, автобусны зогсоолуудад гулгаа үүссэн байна. Тэгэхээр зам, талбайн цэвэрлэгээг нарийн, сайн хийх шаардлагатай.

Ер нь зам, талбайг тоног төхөөрөмжөөр цэвэрлээд, дараа нь давс, бодисоо цацах ёстой. Ингэхийн тулд цэвэрлэгээний машин, техникүүдийг нэмэх, парк шинэчлэлийг даруй хийх хэрэгтэй. Мэдээж шат дараатайгаар холбогдох зохицуулалтуудыг хийж ажиллана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж