Роналдо Саудын Арабын хуулийг зөрчиж байна гэжээ

Хуучирсан мэдээ: 2023.01.06-нд нийтлэгдсэн

Роналдо Саудын Арабын хуулийг зөрчиж байна гэжээ

Роналдо Саудын Арабын хуулийг зөрчиж байна гэжээ

Хөлбөмбөгч Кристиано Роналдо Саудын Арабын Аль-Насср клубтэй жилийн 175 сая фунт стерлингийн гэрээ байгуулсан. Түүнийг Саудын Араб дахь “Mrsool Park” хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнд 25 мянган хөгжөөн дэмжигчийн өмнө Мягмар гаригт сүр дуулиантайгаар “Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгч” гэж танилцуулжээ. Ёслолын үеэр Роналдогийн гэр бүлийнхэн талбайд хүрэлцэн ирсэн байна.

Испанийн “Sport” хэвлэл "Роналдо гэр бүлийн хамтаар Саудын Арабад амьдрах нь хууль зөрчсөн үйлдэл" гэж мэдээлжээ. Роналдо, Родригес нар 2016 онд нийлсэн бөгөөд дундаасаа хоёр хүүхэдтэй. Гэвч тэд албан ёсоор гэрлээгүй учраас энэ нь Саудын Арабын хуулийг зөрчиж буй үйлдэл. Гэхдээ Роналдо хөлбөмбөгийн ертөнц дэх хамгийн үнэ цэнтэй тамирчинд тооцогдож буй тул түүнийг шийтгэх магадлал бага гэж хэвлэлд онцолжээ.

Энэ талаар Саудын Арабын хуульчдаас тодруулахад дараах хариултыг өгсөн байна. Нэгэн хуульч “Гэрлээгүй атлаа хамтран амьдрахыг хуулиар хориглосон байдаг ч эрх баригчид үүнийг нүдээ аниад өнгөрөөдөг. Аливаа асуудал, гэмт хэрэг гарсан тохиолдолд л энэ хуулийг ашигладаг” гэж хэлжээ. Тус улсын эрх баригчид гадаадын иргэдийн асуудалд хөндлөнгөөс төдийлөн оролцдоггүй юм байна.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
18
ЗөвЗөв
6
ХахаХаха
5
ХөөрхөнХөөрхөн
5
ХарамсалтайХарамсалтай
4
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж