Өмнөд Солонгосын "KBS2" телевизийн шууд ярилцлагын нэвтрүүлэгт өчигдөр /2023.1.5/ жүжигчин Хён Бин оролцжээ. Тэрбээр удахгүй нээлтээ хийх "Bargain" киноныхоо жүжигчдийн хамт тус нэвтрүүлэгт оролцсон аж.
Хөтлөгч түүнээс өнгөрсөн арваннэгдүгээр сарын 27-нд төрсөн хүү нь ээж, аавынхаа хэнтэй илүү адилхан болохыг асуужээ. Хён Бин хэлэхдээ "Би хараахан итгэлтэй биш байна. Хоёулантай нь л жаахан төстэй. Хүүхэд томрох тусмаа маш их өөрчлөгддөг гэж эргэн тойрныхноосоо сонссон. Тиймээс хүү минь томроод, хэнтэй адилхан болох бол гэж гайхаж байна" хэмээн хариулжээ.
Тэрбээр ярилцлагын үеэр сүүлд тоглосон "Confidential Assignment 2" кино нь гайхалтай амжилттай байсны дээр хувийн амьдралд нь ч сайхан үйл явдлууд тохиолдсоныг онцолжээ.
Хён Биний "Bargain" кино нэгдүгээр сарын 18-нд нээлтээ хийнэ.
Эх сурвалж: ALLKPOP
Холбоотой мэдээ