Gerard Butler “Jennifer бид хоёр зүгээр л найзууд” гэжээ | News.MN

Gerard Butler “Jennifer бид хоёр зүгээр л найзууд” гэжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.17-нд нийтлэгдсэн

Gerard Butler “Jennifer бид хоёр зүгээр л найзууд” гэжээ

Энэ сарын 19-нд нээлтээ хийх “The Bounty Hunter” хэмээх кинонд Jennifer
Aniston болон Gerard Butler нар тоглосон билээ. Уг кинонд эхнэр,
нөхрийн дүрийг бүтээсэн Холливудын оддыг бодит амьдрал дээр янаг
амрагийн холбоотой хэмээн ярих болсон. Кинонд тоглоод хоёр биендээ
ээнэгшсэн дассан уу гэмээр харагдах жүжигчдийг хэвлэл мэдээллээр
“хосууд” хэмээн бичиж байгааг тэд үгүйсгэдэг. “The 300” кинонд
тоглосноор бид бүхний мэдэх болсон 40 настай  Gerard Butler энэ бүхнийг
үгүйсгэн “Jennifer бид хоёр зүгээр л найзууд”  гэлээ. Gerard Butler
дээр дурдснаар найзууд гэж хэлж байснаа мартсан уу яасан, өнгөрсөн
долоо хоногт тэд Лондон хотноо болзсон байна. Өнгөрсөн сард
Jennifer-ийн төрсөн өдрийн үдэшлэгээ олны нүднээс хол, цөөхөн хэдхэн
найзынхаа хүрээнд Мексикт хийж үдэшлэгт уригдсан цөөн тооны хүмүүсийн
дунд Gerard Butler ч байжээ. Харин Gerard “Би түүний төрсөн өдөрт
оролцохоор Мексик явсан. Бид найзууд” хэмээн мөн л хэлж байсан байна.
“Бид хоёрын дунд зүгээр л таталцал байдаг. Бид найзууд т өдийгүй
хааяа уулзаж, цагийг хамтдаа сайхан өнгөрүүлдэг” гэжээ. “Гэхдээ
Jennifer-тэй хамт байгаад хүмүүс намайг буруутгах гээд байдаг. Би
магадгүй хаана нэгэн газар хэн нэгнийг гомдоож байсан л байх” хэмээн
тэрбээр түүнтэй уулздаг гэдгээ бага зэрэг цухуйлгасан. Түүнийг
эмэгтэйчүүдтэй харьцангуй бага нэр холбогдож байсан гэдэг. Butler
“Эрчүүдийн эрүүл мэнд” сэтгүүлд “Би урьдныхыгаа бодвол одоо секс бага
хийдэг болсон, илүү романтик сэтгэл хөдлөлтэй болсон. Жишээ нь хараал
идсэн Tiger Wood-ийг хар л даа. Би уусан үедээ маш их дэггүйтдэг
байсан, харин одоо больсон. Гэхдээ яг бүрэн биш л дээ. Одоогоор би
сахиусан тэнгэр болтлоо ариусаагүй байна гэх үү дээ. Гал түймэр
дэгдээгүй бол утаа хаанаас гарах вэ дээ. Холливуд рүү орохоос таван
жилийн өмнө би хоёр бүсгүйтэй л холбогдож байсан” гэж ярьжээ. Тэрбээр
үүнийг тайлбарлахдаа “ Хоёр найз охинтой байсан. Эхний найз охинтойгоо
хоёр жил үерхсэн. Харин сүүлийнхтэй нь 18 сар. Намайг тэдэнтэй болздог
байсныг хэн ч мэдэж чадаагүй. Би нууц хадгалахдаа сайн шүү. Би олон
эмэгтэйчүүдтэй болзож байгаагүй” гэжээ. Харин Anniston “Биднийг янаг
амрагийн холбоотой гэж янз бүрээр бичин доромжилж байна. Ингэж бичих
болсон бүх шалтгаан тооцоотой…Gerard болон намайг ямар ч холбоогүй
байхад ингэж холбон бичиж байгаа нь бидний киноноос үүдсэн хэрэг эсвэл
хэвлэлийнхэн борлуулалтаа сайжруулах гэсэн нэг арга” гэжээ.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

wow 2010-03-17 127.0.0.1

shar medee gej

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж