Даатгал нөхөн төлбөр өгдөг үү? 

Хуучирсан мэдээ: 2023.01.06-нд нийтлэгдсэн

Даатгал нөхөн төлбөр өгдөг үү? 

Даатгал бол ихээхэн онцлогтой санхүүгийн бүтээгдэхүүн юм. Таныг даатгалаас нөхөн төлбөр авлаа гэхээсээ илүү аваагүй гэх мэдээлэлтэй илүү их таарсан гэдэгт эргэлзэхгүй байна. Учир нь хүмүүс бусад үйлчилгээг сайшааж магтдаг шиг нөхөн төлбөр авлаа, даатгал үнэхээр хэрэгтэй юм байна гэж тэр болгон магтаад байдаггүй.

Үйлчилгээний онцлогоос хамааран осол, гэмтэл зэргээ ил дурдаад, даатгалаас нөхөн төлбөр авснаа хэлээд байх ч гэсэн хэн хүнд хэцүү. Нөгөө талд тодорхой хууль журам, гэрээний заалт нөхцлийн хүрээнд нөхөн төлбөр олгогдоогүй тохиолдолд даатгалыг луйвар, хэрэггүй зүйл, нөхөн төлбөр бараг өгдөггүй гэж шуугих нь бий.

Даатгалын салбар өнгөрсөн 2022 онд хичнээн тохиолдолд хэдэн төгрөгийн нөхөн төлбөр олгосныг хамтдаа сонирхоцгооё.

Даатгалын салбарын 10 гаруй компани 2022 оны гуравдугаар улирлын байдлаар нийтдээ 67,8 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг 71’276 тохиолдолд олгосон байна. "Мандал Даатгал"-ын хувьд салбарынхаа хамгийн том даатгалын компанийн байр сууриа 2022 онд дахин батлахын зэрэгцээ тус салбарт хамгийн их нөхөн төлбөр буюу 2022 онд нийтдээ 22,000 тохиолдолд 12 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгоод байна. Энэ нь салбарын компаниудтай харьцуулахад хамгийн их нөхөн төлбөр олгогч даатгалын компани болж, харилцагч нарынхаа “Даатгал нөхөн төлбөр өгдөг үү” хэмээх эргэлзээт асуултын хариуг тайлсан онцлог үйл явдал юм.

Мөн "Мандал Даатгал" ХК үйл ажиллагааны хамгийн чухал процесс болох нөхөн төлбөр олголтын хурдаа өмнөх оноосоо сайжруулж, 2022 онд нийт нөхөн төлбөрийг дунджаар 1.8 хоногт шийдвэрлэж, нийт дуудлагын 52 хувийг онлайнаар баримтжуулан, ажилтан заавал очих шаардлагагүйгээр шийдвэрлэсэн байна. Энэ бүгдээс уншигч та бүхэн даатгал үнэхээр нөхөн төлбөр өгдөг эсэх талаарх хариултыг тунгааж ойлгоно биз ээ. Даатгал өдөр бүр танд хэрэг болохгүй ч эрсдэл тохиолдоход хамгийн их хэрэг болж, санхүүгийн эрсдэлийг бууруулахад тусална.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж