Дасгалжуулагчгүй М Гарьд, ханиадтай “Apes” хүсээгүй ялагдал хүлээв

Хуучирсан мэдээ: 2023.01.06-нд нийтлэгдсэн

The League

Дасгалжуулагчгүй М Гарьд, ханиадтай “Apes” хүсээгүй ялагдал хүлээв

Дасгалжуулагчгүй М Гарьд, ханиадтай “Apes” хүсээгүй ялагдал хүлээв

Үндэсний дээд лигийн ээлжит өрсөлдөөнтэй, үзүүштэй тоглолтууд өчигдөр /2023.01.05/ “UG” аренад боллоо.


М ГАРЬД 82 – 63 АРАВТ

М Гарьдын эмэгтэй, эрэгтэй багийн ахлах дасгалжуулагч О.Баярцогт багийн гүйцэтгэх захирал, ерөнхий менежерийн хамтаар Сингапурыг зорьсон. Тус багийн хувьд “ASEAN Basketball League” буюу зүүн өмнөд Азийн найман орны баг тамирчид оролцдог лигт хүч үзэх сонирхолтой байгаа бөгөөд энэ талаар уулзалт хийж яваа аж.

Тиймээс гавьяат дасгалжуулагч О.Баярцогтын эзгүйд туслах дасгалжуулагч Ц.Эрдэнэбаясгалан хоёр багаа удирдав. Эмэгтэй баг нь ч өрсөлдөгчөө төвөггүй буулган авсан. Тоглолтыг Аравтууд эрчтэй эхлүүлсэн ч хэмнэлээ хадгалж чадсангүй. Бүрэлдэхүүн зузаан М Гарьд хоёрдугаар үеэс хувь тоглогчдынхоо ур чадвар, багийн тоглолтоороо онцгойрч, ядах юмгүй онооны зөрүүг арилган, өөрсдөө илүү гарав.

М Гарьдын Г.Булган, Ө.Индра, У.Энэрэл нараас бусад бүхий л тамирчин талбайд гарч багадаа зургаан минут өнгөрүүлж, бүгд оноо авчээ. Сэлгээнээс тоглолтыг эхлүүлсэн Б.Цасчимэг 16 оноо, 11 самбараас бөмбөг авалттай тоглолтыг өндөрлүүлж, шилдгээр шалгарав.

Харин тааруу амжилттай яваа Аравтаас энэ тоглолтод багийн ахлагч А.Сугарсүрэн 22 оноо авч, бүх тоглогчийг тэргүүлжээ.

М ГАРЬД 85 – 100 ШУТИС ШАРКС

Ж.Жамсрандорж ахлах дасгалжуулагчгүй, аваргын төлөө өрсөлдөнө гэгдэж буй М Гарьдын эсрэг тайлан тоглолтоо толилуулав. Лигт багагүй хугацааг өнгөрүүлж, цөөнгүй баг дамжсан тэрбээр өчигдөр 31 оноо авч, 58 хувьтай довтолжээ. Гурав, дөрөвдүгээр үед түүний тоглолт багийнхандаа халдварлаж, Шарксын сэлгээнээс Ж.Оргилболд, Б.Хишигбаяр, Б.Даш-Очир нар сайн тоглож, баг нь хүчтэй өрсөлдөгчөө буулган авлаа.

Шаркс багаараа нийт 17 удаа гурван онооны шидэлтийг амжилттай гүйцэтгэж, 13 удаа бөмбөг тасалж, найман хаалт хийсэн нь ялалтад хөтлөх гол хүчин зүйл байв. Эсрэг талд М Гарьдаас Б.Болдбаатар, Б.Батжавхлан, А.Энхбаясгалан тэргүүтэй тоглогчид нь тоглолтод оролцсонгүй. Малколм Ретт багаа 20 оноо 13 самбараас бөмбөг авалтаар тэргүүлжээ.

“IHC APES” 70 – 81 НАЛАЙХ БИЗОН

Энэхүү тоглолтод “Apes”-ийн довтолгооны тэргүүн сонголт Даррелл Саммерс оролцоогүй. Учрыг тодруулбал, тэрбээр ханиад хүрч эмнэлэгт хэвтсэн талаар багийн эзэн нь мэдэгдсэн. Ийнхүү гол оноо авагчаа ханиаданд дарлуулсан “Apes” төгсгөл тааруу хийдэг Бизоны эсрэг тоглов. Энэ өдөр “Apes”-ийн хамгаалалт, довтолгоо аль аль нь учраа олсонгүй. Харин Бизоноос Ө.Мөнхбаяр тоглолтын шийдвэрлэх үед багийнхаа оноог ахиулж, хожил байгуулахад чухал үүрэг гүйцэтгэв.

Хэдий Э.Цэрэнбаатар, П.Болортулга, М.Өлзий-Орших, Б.Тулуй  зэрэг “Apes”-ийн гол тоглогчид байсан ч довтолгоо нь тааруу байв. Б.Тулуй 26 оноо авч багаа тэргүүлсэн бол Бизоноос Жорж А.Уиллиамс 32 оноо авчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж