Украинчууд гал зогсоох хүсэлтээс татгалзав

Хуучирсан мэдээ: 2023.01.06-нд нийтлэгдсэн

Украинчууд гал зогсоох хүсэлтээс татгалзав

Украинчууд гал зогсоох хүсэлтээс татгалзав

ОХУ-ын Ерөнхийлөгч Путин өчигдөр (2023.01.05) орой үнэн алдартны шашны зул сарын баярын үеэр 36 цаг гал зогсоох тушаал өгсөн. Тушаал Москвагийн цагаар 12:00 цагаас эхлэн хэрэгжинэ. Путин Украинаас харилцан гал зогсоохыг хүссэн боловч Киев татгалзлаа. Энэ хүсэлт нь Украины цэргийн ахицыг зогсоох гэсэн оролдлого гэж Зеленский хэлжээ. Түр гал зогсоох хооронд илүү олон хүн хүч, техникийг фронт руу авчирна гэж Украин үзэж байна.

Харин Кремль мэдэгдэлдээ "Путин хурцадмал байдлыг намжаах гэсэндээ бус, Оросын үнэн алдартны сүмийн тэргүүний уриалгыг сонссоны үндсэн дээр энэ тушаалыг гаргасан" гэж онцолжээ. Үнэн алдартны сүмийн патриарх Кирилл баярын үеэр итгэгчдэд сүмийн ёслолд оролцох боломж олгохыг уриалсан аж.

Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба “ОХУ Зеленскийн энх тайвны төлөөх саналыг удаа дараа үл тоомсорлосон. Тэд арванхоёрдугаар сарын 24-нд Херсон хотыг их буугаар буудаж, шинэ жилийн өмнөх өдөр цохилт өгсөн. Тэгэхээр тэд шашны баярын үеэр байлдааны ажиллагаагаа зогсоож чадахгүй” гэж хэлжээ.

Зеленскийн зөвлөх Михайло Подоляк ч бас Путины тушаалыг суртал ухуулга, башир арга гэж нэрлэв. Тэрбээр “Үүгээрээ тэд Украиныг чөтгөр болгох гэж үзэж байна. Бид энэ саналыг няцаасан тул украинчууд шашин шүтлэгтнүүдийг хүндэтгэдэггүй, энх тайвныг хүсддэггүй гэж Москва мэдэгдэх болно. Оросын арми Украины нутаг дэвсгэрээс бүрэн гарах хүртэл түр зуурын эвлэрэл гэж байхгүй. Орос хүмүүнлэг дүр эсгэж байна. Тэд хөрш рүүгээ ямар ч шалтгаангүй довтолж, дайн эхлүүлсэнийг мартаж болохгүй” гэж хэлжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ч бас "Путин түр амьсгаа авахыг оролдож байна" гэв.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж