Месси, Роналдо хоёр дэлхийн шилдэг гэх нэр алдар, тайзыг сүүлийн арав гаруй жил хуваан эзэгнэж, эцсийн бүлэгтээ дараагийн үедээ шилжүүлж байна. Гэхдээ тэдний төгсгөл санаснаас, төсөөлснөөс арай л эсрэг тэсрэг өрнөв. Лионель Месси Аргентины шигшээ багийн хамтаар дэлхийн аваргад түрүүлж, мөрөөдлөө биелүүлсэн бол Роналдо ганц ярилцлагаас болж хайртай клубээсээ “хөөгдөж”, Катарт Португалын хамтаар гавьяасангүй.
Ингээд Месси дутуугаа нөхөж, дундуурахаа дүүргэн нутагтаа баярлаж, цэнгэж байх хойгуур Роналдо багийн эрэлд гарч эцэстээ Саудын Арабыг Аль-Насср клуб руу урилга заллага болон бөөн мөнгөөр очлоо.
Роналдо Саудын Араб руу явсан талаараа “Хөлбөмбөгийн ертөнц бүхэлдээ өөрчлөгдсөн. Эндэхийн лиг өрсөлдөөнтэй. Энд ирсэндээ сэтгэл хангалуун байна. Дасгалжуулагч боломж өгвөл маргааш ч тоглоход бэлэн байна. Хүмүүсийн юу гэж хэлэх нь надад хамаагүй. Би энд гоол оруулж, цомд түрүүлэхээр ирсэн. Сүүлийн 15 жилийн хугацаанд Саудын Арабад хөлбөмбөг олон зүйл өөрчилсөн. Одоо илүү сайжирсан. Саудын Араб сайжирснаа харуулж аварга болсон Аргентиныг хожсон шүү дээ” гэв.
Түүнтэй Европ, Бразил, Австрали, АНУ, Португалаас клубууд холбогдож санал тавьсан гэнэ. Гэвч тэр Аль-Нассрыг сонгожээ.
Харин Европт эргэн очих гэх асуултад тэрбээр “Миний Европ дахь ажил дууссан. Би дэлхийн хамгийн шилдэг клубүүдэд тоглосон. Бас бүгдэд нь түрүүлсэн. Аль-Насср клубд нэгдсэндээ баяртай байна. Би Азийн хөлбөмбөгөөс шинэ сорилт хүсэж байна. Аль-Насср надад үүнийг өглөө. Хүмүүс эндэхийн хөлбөмбөгийг мэддэггүй. Гэрээ минь их онцгой. Учир нь би өөрөө онцгой тамирчин. Надад бол энэ энгийн зүйл. Би Европ дахь бүхий л рекордыг эвдсэн. Үүнийг энд хиймээр байна” гэжээ.
Удахгүй 38 нас хүрэх жилд 200 сая еврогийн цалин авна.
Тэгвэл Месси саяхан амралтаа дуусгаж, Европыг байлдан дагуулахаар эргэн ажилдаа орлоо. Түүнд ПСЖ-ийн хамтаар УЕФА Аваргуудын лигт түрүүлэх зорилго бий. Роналдотой харьцуулахад дуусгаагүй ажилтай гэхэд хилсдэхгүй.
Хоёр агуу эрхмийн нэг нь Европт Неймар, Мбаппе нартай хамт “бужигнуулах” бол нөгөө дэх нь Азид тэрбумтан болох замналаа эхлүүлж, хөлбөмбөгийн замналаа өндөрлүүлэх тал руугаа хандлаа. Ийм гайхалтай хоёр тоглогчийн өрсөлдөөн, тоглолтыг харж, үзсэн бидний үеийнхэн үнэхээр азтай. Энэ хоёр шиг дэлхийн шилдэг гэх алдрыг арав гаруй жил хоёулахнаа хуваан эзэмших хослол дахин хөлбөмбөгийн түүхэнд гарах болов уу?
дорж 2023-01-06 202.131.253.54
хөөрхий монголчууд атаархахаа болино гэж үгүй юм аа
дорж 2023-01-06 202.131.253.54
Энэ дор бичсэн юмнууд тэнгэрийн сарыг харж хуцсан нохойг санагдуулж бна даа.
zochin 2023-01-06 142.114.9.29
Роналдо-г суулгаад л тэр баг өргөс авсан юм шиг болсон, одоо Португалийн залуучууд Европийн цом авнаа 2024 онд.
zochin 2023-01-06 142.114.9.29
Роналдо ядаж нэг xүн xуураад гарсан бол тиймээ
zochin 2023-01-06 142.114.9.29
Роналдод ядаж xөгшин Модричийн ранк алга, булxай булчингаараа,
юун xамаагүй xүнтэй жишдгийн
Бадарч тахар 2023-01-06 103.212.118.87
Тайрдас Марадоног аргёнтинчууд магтсаар байгаад хар тамхинд оруулчихсан ямаа Мёсси нь яг энэ замаар орно ! Тэмээ Рональдо мөнгөгүй юм шиг мөнгө хөөж гүйсээр байгаад нэг л өдөр мэдрэлийн өвчтэй болно ! Хар Пёлё хазгар Гарринча нар хүүхэн солихоос өөр юм мэддэггүй бөгөөд хэрүүлтэй өчнөөн олон хүүхэд үлдээгээд үхчихсэн ! халзан бёлаанов шиг тлхитлй томоотой хүн алга !
Zochin 2023-01-06 202.126.89.228
Ymar muuhai hel amtai hun bee yaj iim baliar har hel amaar humuusiig doromjilj chaddag bainaa 🤦🏻♀️🤦🏻♀️🤦🏻♀️
zochin 2023-01-06 142.114.9.29
Роналдо ер нь атлетикч xүн шүү дээ, xөл бөмбөгчдийн xүчинд л төгсгөл xийж бялууг нь xамдаг
Зочин 2023-01-06 202.72.245.121
роналдо бол онигоо болсон ш дээ