ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин үнэн алдартны шашны зул сарын баярыг тохиолдуулан түр хугацаанд гал зогсоох тушаал гаргажээ. Тодруулбал, Баасан гаригийн үдээс Ням гаригийн шөнө хүртэл бүх байлдааны ажиллагааг зогсоохыг даалгасан гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдээлэв.
Төв, зүүн Европ болон дэлхийн бусад хэсэгт орших үнэн алдартны шашинд итгэгчид зул сарын баярыг нэгдүгээр сарын 7-нд тэмдэглэдэг. Олон итгэгч энэ өдрөөс өмнө мацаг барьдаг бөгөөд баяраараа талх, самар, шинэхэн хатаасан жимс, төмс, вандуй, сармис, мөөгний шөл гэх мэт хоол иддэг.
Энэ өдөр Беларусь, Египет, Этиоп, Гүрж, Казахстан, Македон, Молдав, Монтенегро, Серби, Орос, Украин зэрэг оронд бүх нийтээр амардаг. Армени зэрэг зарим улс зул сарын баярыг нэгдүгээр сарын 6-нд тэмдэглэдэг.
Эх сурвалж: EURONEWS
Холбоотой мэдээ