Цуврал 4: Төрийн өмчит компаниудын ТУЗ-д хэн багтдаг вэ?

Хуучирсан мэдээ: 2023.01.06-нд нийтлэгдсэн

Цуврал 4: Төрийн өмчит компаниудын ТУЗ-д хэн багтдаг вэ?

Цуврал 4: Төрийн өмчит компаниудын ТУЗ-д хэн багтдаг вэ?

“Ньюс” агентлаг төрийн өмчит компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд хэн хэн багтдаг талаарх мэдээллийг цувралаар хүргэж байгаа билээ. Бид 4 дэх цувралдаа “Тавантолгой” ХК, “Хөтөлийн цемент шохой” ТӨХК, “Багануур” ТӨХК, “Дулаан Шарын гол” ТӨХК-иудыг онцоллоо.


 “БАГАНУУР” ТӨХК

Монгол Улсын эрчим хүчний 60 хувийг хангадаг "Багануур" ХК 1978 онд байгуулагдаж, 1995 онд хувьцаат компани, 2012 онд "Эрдэнэс Монгол" ХХК-ийн охин компани болсон. Тус компаний хувьцааны 75 хувийг "Эрдэнэс Монгол " ХХК, 21.06 хувийг "Монголиан коал корпорейшн", 3.94 хувийг жижиг хувьцаа эзэмшигчид эзэмшдэг.

Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга

Б.Цэвэгжав – “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Нэгдсэн удирдлага, стратегийн хэлтсийн дарга

Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд

Г.Нандинжаргал -Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Яамны Төрийн нарийн бичгийн дарга

Г.Золбоо – Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын Төсвийн нэгтгэлийн хэлтсийн дарга

Д.Даваасүрэн – Эрчим хүчний яамны Эрчим хүч, түлшний бодлогын хэрэгжилтийн газрын Түлшний хангамжийн хэлтсийн дарга

Д.Балжинням – Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Захиргаа Хүний нөөцийн удирдлагын газрын дарга

М.Отгонбаяр – “Монголиан нейшнл коал корпорейшн” ХХК-ийн төлөөлөл

Д.Чинбат – “Монголиан нейшнл коал корпорейшн” ХХК-ийн төлөөлөл

Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүд

Б.Осоргарав – “Грант торнтон аудит” ХХК-ийн Ерөнхий захирал

С.Энхтайван – “Монголиан транс ложистик” ХХК-ийн хуулийн хэлтсийн дарга

Д.Отгонбат – Өмгөллийн “Дэнс легал” ХХН захирал

Б.Очбадрах – “Монгол эрмэлзлэл” ТББ-ын тэргүүн


“ХӨТӨЛИЙН ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК

Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийн түүхийн хуудас 1980-аад оноос эхэлдэг. Хуучнаар ЗХУ-ын зураг төслийн дагуу тус улсын техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон нойтон аргын үйлдвэр жилд 500 мянган тонн цемент, 65 мянган тонн шохой, 70 мянган Г/калл дулаан үйлдвэрлэх хүчин чадалтайгаар 1983 онд байгуулагджээ.

2011 оноос эхлэн дэлхийн шилдэг технологи болох хуурай аргаар жилд 1 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг бүтээн босгож, 2014 онд ашиглалтад оруулан, амжилттай ажиллаж байна.

Өдгөө тус үйлдвэр 820 ажилтантайгаар үйлдвэрлэл, үйл ажиллагаагаа явуулж байгаа ба олон жилийн турш цемент, шохой, дулаан үйлдвэрлэх үйл ажиллагааг мэргэжлийн өндөр түвшинд явуулж ирсэн туршлагатай юм.


“ДУЛААН ШАРЫН ГОЛ” ТӨХК

Шарын голын хөндий дэх Монгол Улсын анхны нүүрсний ил уурхайн бүтээн байгуулалтыг даган 1964 онд уурхайчдын суурин байгуулагдсан түүхтэй. Уурхайчдын суурин тосгоныг дагаад дулааны эрчим хүч, цэвэр усны хэрэгцээ бий болсон. Энэхүү хэрэгцээг хангах үүднээс Шарын голын уурхайн харъяа Уурын зуухны цех, ОСНААГ-ын харъяа Шугам сүлжээний хэсгийг байгуулан ажиллуулснаар тус компанийн түүхийн хуудас нээгдсэн байна.

“Дулаан шарын гол” ТӨХК Дулааны эрчим үйлдвэрлэх, түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн хүрээнд цагт 13,2 гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай. Дулаан дамжуулах сүлжээний урт6,3 км, дулаан түгээх сүлжээний урт 2,4 км шугам хоолойтой. Үүнээс гадна хоногт 7600 метр куб цэвэр ус олборлох, түгээх хүчин чадалтай. 1964-1992 он Орон сууц, нийтийн аж ахуйн газрын харъяа Шугам сүлжээний хэсэг, 1993-2003 он Шарын гол ХК-ийн харъяа Дулаан үйлдвэрлэл, шугам сүлжээний газар, 2003-2005 он “Дулаан шарын гол” ОНӨУҮГазар, 2010 оноос хойш “Дулаан Шарын гол” ТӨХК болсон.

Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга 

П.Даваадорж – ЭХЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах шинжээч

Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд:

Д.Чимидлхам – ЭХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын ахлах шинжээч

Б.Дэлгэрэл – ЭХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн ахлах шинжээч

О.Бүжин – ЭХЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын Санхүүгийн хэлтсийн мэргэжилтэн

Д.Ариунзул – ЭХЯ-ны Эрчим хүчний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Дулааны хэлтсийн мэргэжилтэн

Н.Ган-Эрдэнэ – ТӨБЗГ-ын ахлах мэргэжилтэн

Хараат бус гишүүд

Д.Оюунчимэг – "Зууны мэдээ" сонины Бизнес маркетингийн албаны дарга, www.epress.mn мэдээллийн сайтын Ерөнхий эрхлэгч

Ш.Жавзансүрэн – ЭХЯ-ны Санхүү хөрөнгө оруулалтын газрын Санхүүгийн хэлтсийн Нягтлан бодогч

Д.Цолмон – УБТЗ ХНН-ийн Хууль зүйн албаны хуульч


“ТАВАНТОЛГОЙ” ХК

"Тавантолгой" ХК нь Монголын 56 жилийн түүхтэй ууган уурхай юм. 1990-1991 онд Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, Улаанбаатар хотын 3-р цахилгаан станцад нүүрс нийлүүлж байсан. 2004 оноос БНХАУ-д нүүрс экспортлох гэрээ хийснээр энэ хугацаанд нүүрс борлуулалтын хэмжээ эрс нэмэгдэж, нийт 2.8 сая тн нүүрс олборлож, 2.9 сая м3 хөрс хуулжээ. 2007 оны наймдугаар сарын 29-ний өдөр “Тавантолгой” ХК түүхэндээ анх удаа 1 сая тн нүүрс экспортолж, 40 жилийн түүхэнд тодоор бичигдсэн.

Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга

Б.Түвшинбаяр

Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга

Ч. Төрмандах

Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн

Д.Дагвадорж

Г.Ганчимэг

С.Мөнхжаргал

Д.Нацагдорж

Т.Тэгшээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж