УИХ-ын пүрэв гаригийн нэгдсэн хуралдаанд Зөвлөлдөх зөвлөлд багтсан 11 нэр дэвшигчийн нэрсийг Төсвийн байнгын хорооноос оруулж ирсэн билээ. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн амьдралд тулгамдаад байгаа асуудлыг иргэдийнхээ туслалцаатай тодорхойлох зорилгоор зөвлөлдөх санал асуулга явуулахад асуудлыг тодорхойлж гаргах үүрэг бүхий зөвлөл гэж байгаа ч жендэрийн тэгш байдлыг хангаагүй дан эрчүүдээр бүрдсэн зөвлөлийн нэрсийг ажлын хэсгийнхэн тодруулсан байсан юм. Хүн амын 50 хувиас илүүг бүрдүүлдэг эмэгтэйчүүдийн төлөөлөл энэ 11 хүний нэр дунд нэг ч байгаагүй билээ. Мягмар гаригт тодорсон тэдний нэрс лхагва гаригт Төрийн байгуулалтын байнгын хороогоор батлагдсан байв. Үнэхээр Монголын нийгэм, эдийн засгийн амьдралд тулгамдаад байгаа асуудлыг тодорхойлох гэж байгаа юм бол нийгмийн бүлгүүдийн төлөөллөө тэгш хангах учиртайг бид шүүмжлэн бичиж байсан. Төрийн байгууллалтын байнгын хорооноос томилсон ажлын хэсэг нууц санал хураалтаар 11 хүнээ тодруулж, бас Төрийн байгуулалтын байнгын хороо олонхиороо дэмжин УИХ-д оруулж ирсэн ямар ч хүний эрх, жендэрийн мэдрэмжгүй шалгаруулалт УИХ-ын чуулганд ч ногоон гэрлээр батлагдсан бол дэндүү харамсалтай байлаа. Гэхдээ УИХ-д суугаа гишүүд дунд хөгжлийн бодлогын төлөө үгээ хэлж, асуудлыг буцааж чаддаг гишүүд байгаа нь сайн хэрэг. Ийм мэдрэмжтэй байсан гишүүдэд Браво гэж хэлмээр байна. Чуулганы энэхүү хуралдаан дээр хэн юу гэж хэлснийг сийрүүлэн хүргэе.
Т.Доржханд: Зарчмын хувьд нэг санал байна. Зөвлөлдөх зөвлөлийг зохион байгуулах энэ зөвлөл маань нийгмийн анги давхарга, төлөөллийг хангасан иргэдийн төлөөлөл байх ёстой гэж ойлгож байна. Гэтэл энд байгаа 11 хүнийг хар даа. Энд нэг ч эмэгтэй хүн алга. Монгол Улсын хүн амын 50 хувиас илүү нь эмэгтэйчүүд биз дээ. Тэгэхээр энэ хүмүүс төлөөлж чадах уу. Миний зарчмын санал бол энэ 11 хүн дунд эмэгтэйчүүдийн төлөөллийг оруулж ирэх хэрэгтэй байна. Ижил тэгш оролцоог хангасан байдлаар зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд анхаарахыг УИХ-ын гишүүдээс уриалж байна.
П.Анужин: Монголын нийгэм дэх болох болохгүй асуудлуудаа ард түмнээ оролцуулж байгаад хэлэлцэж, тодруулж гаргаж ирье гэж уг Зөвлөлдөх зөвлөлийг байгуулж байгаа гэж ойлгож байгаа. Зөвлөлийн бүрэлдэхүүнд сэтгэл дундуур байна. Яагаад энэ чухал үйл ажиллагаанд нэг ч эмэгтэй хүний төлөөлөл байхгүй байгаа юм. Эрчүүд давамгайлсан улс төр Монголын нийгмийг ийм хэмжээнд хүргэснийг бид бүгд харж байна. Зөвлөлийг байгуулахдаа эмэгтэйчүүдийн квотыг анхнаас нь тооцоолж, баримтлаагүйд маш их харамсаж байна. Эмэгтэйчүүдийн квот гэдэг чинь эрчүүдтэйгээ өрсөлдөөд байх асуудал биш. Квот гэх энэ зүйлийг бодлогоор л оруулж ирэхгүй бол ийм л зүйл болдог. Монгол Улсын хүн амын 51 хувийг бүрдүүлдэг эмэгтэйчүүдгүйгээр яаж та нар Монголын нийгмийн асуудлыг хэлэлцэж, тодорхойлж гаргаж ирэх гэж байгаа юм бэ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл, бусад нийгмийн бүлгийн төлөөлөл хаана байна вэ. Хөр цаснаар хэдэн хоног жагссан нөгөө залуучуудын төлөөлөл, тэдний дуу хоолой хаана байна. Зөвлөлийн бүтэц, насны ангиллыг ч харах хэрэгтэй. Энэ байдлаар Зөвлөлдөх зөвлөл явж болохгүй ээ.
Ц.Туваан: Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн дагуу явж байгаа гэж ойлгож байна. Мордохын хазгай гэгч болох гээд байна шүү. Эмэгтэйчүүдийн төлөөлөл алга байна гэж УИХ-ын гишүүд шүүмжилж байна. Үнэн. Үүнтэй санал нэг байна. Хүн амын талаас илүү хувь нь эмэгтэйчүүд байтал энд нэг ч эмэгтэй багтаагүй байна.
Санал хураалтыг явуулахдаа тусад нь ялгаж байгаад явуулж болно шүү дээ. УИХ, Орон нутгийн сонгуульд хүйс дээр 20 хувийн квотын босго тавьж байгаад явуулж болдог биз дээ. Энэ зарчмаар явбал яасан юм бэ? Бүүр болохгүй бол Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл боловсруулаад оруулаад ир л дээ. Тэгээд квотыг нь тусгаад хэлэлцээд явья л даа. Шийдвэр гаргах зүйл дээрээ оруулж ирээд л янзлаад явдаг ш дээ. Үндсэн хуулийн өөрчлөлт дээр хүртэл зургаан минутад асуудлыг оруулж ирээд явдаг л биз дээ. Хэрэв энэ том ажлын ард гарна гэж байгаа бол эхнээсээ энэ асуудлаа шийдэж явах нь зөв байх. Зөвлөлийн гишүүд дээр энэ байдлаар хандвал эмэгтэйчүүдийн маш том эсэргүүцэлтэй тулгарах байх. Тэгээд ч Жендэрийн тухай хуультай биз дээ.
Г.Занданшатар: Өнөөдрийн Монгол Улсын тусгаар тогтнол аюулгүй байдлын баталгаа нь ардчилал. Төлөөллийн ардчиллыг хэдийгээр хүлээн зөвшөөрөхгүй үгүйсгэх хандлага байдаг боловч бидний бодож олсон хамгийн сайн засаглалын хэлбэр хэвээрээ байна. Ардчилал төгс төгөлдөр зүйл биш боловч үүнээс илүү сайн засаглалын хэлбэрийг хүн төрөлхтөн олж авч чадаагүй байна. Ийм учраас ард түмэнтэйгээ зөвлөлдөхөөс ухрах арга байхгүй. Гэхдээ өнөөдрийн гишүүдийн хэлж байгаа үзэл бодлыг хүлээн авч, эхнээсээ мордохын хазгай болгож, санал зөрөлдөөнтэй явуулахгүйн тулд төлөөллийн зарчмыг хангаж, зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнийг тодруулбал сайн байна. Ийм учраас ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн даргатай зөвлөлдөөд энэ асуудлыг түр завсарлуулж, эмэгтэйчүүдийн төлөөлөл, олон өнгө төлөөлөл байх зарчмыг үндэслэл болгон үндэсний зөвшилцлийг хангах үнэт зүйл, зарчимдаа үнэнчээр хандаж, тогтоолын төслийг дахин оруулж ирэхийг Ажлын хэсгийнхнээс хүсэж байна.
Зочин 2023-01-06 202.126.90.38
Хүн бүр д ормоор байна ш дээ
3333 2023-01-06 202.21.117.194
панужин гуай өөрөө орчих гээд л худлаа хуцаж байгаа биз.
хүн яаж ийм жүжигчин байдаг байнаа. наанаа нээх худлаа зөөөлөн дуугарсан, намбалаг дээл өмссөн эмэгтэй. цаанаа шулам.
Зочин 2023-01-06 122.201.24.6
ХУЛДУ ШУЛАМ СУКА ЗАИЛА
Зочин 2023-01-06 122.201.24.6
Анужин а**с тонил
зочин 2023-01-06 124.158.66.171
энэ 4 этгээдийн бодитой хандлаа гэдэг ч ёстой лөөлөө дөө. зүгээр л телевизийн дурангийн өмнө поопрогчид.
Зочин 2023-01-06 124.158.66.171
энэ нэг 4 поп этгээд болиочээ дээ. заавал эр охин хүн байх ёстой ярих хэрэггүй ш дээ. иргэн бол иргэн шүү дээ. мэдлэг муутай 4 пооп этгээдүүд өөр ярих юмаа мэдэхгүй болохоор арга ч үгүй байлгүй дээ чааваас.
Зочин 2023-01-06 192.82.70.190
harin thhh bur jender geheer emegteichuudiin asuudal gej oilgodog bollooo erchuud ni hucherhiiileld urtsuur l buruutan bolsoor emegteichuud ni ul uzegdeh hucherhiilel uildseer l
ИХ МОНГОЛЫН ГҮЗЭЭТ 2023-01-06 202.131.244.210
ЖЕНДЕР ГЭЖ МӨНГӨ УГААХАА БОЛИООО……………МОНГОЛ ШИГ ЖЕНДЕРИЙН ТЭГШ БАЙДАЛТАЙ УЛС ХААНА БАЙНА …………..ХАРИН Ч ЭМЭГТЭЙЧҮҮД НЬ ДАВУУ ЭРХТЭЙ БАЙГАА ШҮҮ………..ЯПОН , СОЛОНГОС ,ДУШМАН, АРАБУУДТАЙ ХАРЬЦУУЛАХАД…………
Зочин 2023-01-06 192.82.70.190
harin thhh bur jender geheer emegteichuudiin asuudal gej oilgodog bollooo erchuud ni hucherhiiileld urtsuur l buruutan bolsoor emegteichuud ni ul uzegdeh hucherhiilel uildseer l
Зочин 2023-01-06 88.232.150.26
Тэгш оролцоог дэмжиж байна. Гэхдээ эмэгтэй л бол асуудалтай байсан ч дэвшуулдгээ болих хэрэгтэй. Сонгууль тушаал гэхээр л жендер гардаг. Статистикаа ч шалгаж байвал яасан юм. Мэдээгээр нь бол манай улс дэлхийд байхгуй гамшигтай гутамшигтай улс бололтой. Яг бодит уу. Хэдэн нехер тесев авах гэж дэлхийгээр шившиг болгоод байгаа юм биш уу…
сонгогч 2023-01-06 139.5.216.62
Анужин мундаг байлаа зөв хүн шүү
Ардчилсан улсын татвар төлөгч 2023-01-06 43.242.242.140
Ард олноос сонгогдоод ирсэн, Тэр 50 хувь эмэгтэйчүүд нь сонгосон хүмүүсийг заавал тэрнээс оролцуулах ёстой гэж / эмэгтэй бол өнөө эвэртэй амьтан ч яахав гэдэг шиг/Нийгмийн бүх бүлгээс оролцуулна гэвэл архичдын, бэлгийн цөөнхийн , бага ястны/ төлөөлөл хаана байна гэх шиг
Иргэн 2023-01-06 119.40.98.177
Дээрх гишүүд асуудалд бодитой хандсанд баяртай байна.