УИХ-ын чуулганы хуралдаанаар сайд нарын томилгоог хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Барилга, хот байгуулалын сайдаар Ц.Даваасүрэн гишүүнийг сонгосон үйлдлийг буруушаав.
УИХ-ын Г.Амартүвшин:
–Дөрвөн сайдын асуудал яригдаж байна. Надад асуулт алга. Зүгээр Ц.Даваасүрэн гишүүнийг сайдаар томилж байгааг хүлээн зөвшөөрч боломгүй асуудал гэж харж байна. Учир нь Ц.Даваасүрэн гишүүн хувийн шантаажийн улс төрөөр танигдсан. Бусад гишүүд рүү дайрдаг, доромжилдог, гүтгэдэг. Тэр ажлаа сайн хийсний үр дүнд сайн болж байгаа юм байна. Эрчим хүчний сайд байсан гэж байгаа. Эрчим хүчний хэдэн зээл нь Хөгжлийн зээл дээр ямар ч төлөлт байхгүй. Барьцаа хөрөнгө байхгүй. Төслийг удирдаж байгаа хэдэн хүний цалинг санхүүжүүлсэн зээл. Эрчим хүчний салбарт ямар ахиц гарсан юм бэ? Нэг ч цахилгаан станц баригдаагүй. Гадны хөрөнгө оруулалтыг байнга жадалдаг гишүүн ш дээ. Хөшигтийн хөндий гээд чухал төсөл байна. Хархорин хот гээд байна. Одоо энэ төслүүд эхлэхгүй, төсвөөсөө хэтэрнэ, хугацаа алдана, бүтээн байгуулалтыг явахгүй гэж би эмзэглэж, болгоомжилж байна. Ер нь бол Ц.Даваасүрэн гишүүн энэ Засгийн газрын, Ерөнхий сайдыг бүх юмыг эсэргүүцэж ирсэн. Хөгжлийн банкны асуудал дээр л манлайлж бусад гишүүд, хүмүүс рүү дайрч орж ирсэн. Зээлдэгч нар нь зээлээ төлчихсөн. Гэтэл одоо хүртэл яллагдагчаар татаад явж байна. Төрийн өмчийн зээлүүд нь төлөгдөхгүй явж л байна. Тиймээс Ц.Даваасүрэн гишүүнийг Барилга, хот байгуулалтын сайдаар томилж байгааг буруу сонголт байна л гэж хэлнэ.
Харин Ц.Даваасүрэн гишүүн хариуд нь дараах зүйлийг ярилаа.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
–Би өөрийг чинь шантаажилж, гүтгээгүй. 30 тэрбум төгрөг гээд ажлын хэсэг гарахаас өмнө ийм асуудал гарсан. АТГ-аас дөрвөн гишүүн нэр оруулж ирсэн дотор өөрийг чинь нэр орж ирсэн. Надад хамаагүй. Тийм л учраас өөрийг чинь энэ парламентад суух эрх байна уу гэж хэлсэн. Шантаажлаад Засгийн газарт орлоо гэж байна. Засгийн газрын өмнөх томилгоон дээр надад санал тавьсан. Тэр үед би мэргэжлийн бусад сайд нартаа ажиллах боломж олгъё гэсэн. Энэ удаад Ерөнхий сайд надад Хархорин хотын шийдвэр гаргалаа та хойшоо суугаад байна гэсэн. Надад хариулт олдоогүй. Би бүтээн байгуулалтад оролцъё. Юу бүтээсэн юм бэ гэнэ. Улаанбаатарын утааг бууруулах шахмал түлшний үйлдвэрийг би удирдан зохион байгуулж бариулсан юм ш дээ. ТЭЦ4-ийн хүчин чадлыг нэмэгдүүлээгүй байсан бол чи бид нар энд хуралдаж чадахгүй байх байсан байхгүй юу. Амгалан одоо явж байна. Дархан, Эрдэнэтийн хүчин чадал нэмэгдсэн. Би нэг зүйлийг ойлголоо. Намайг сайд болохгүй байхаар хүмүүс “Наадах чинь сайд болоогүйдээ хорсоод ингээд байна” гэж яг энэ Г.Амартүвшин ярьдаг байлаа. Одоо сайд болчихсон чинь “Наадах чинь ярьсаар байгаад сайд боллоо” гэнэ. Би хаагуур явах юм бэ? Энд ганц л юм бий. Цаг хугацаа чи бид хоёрын үнэн зөвийг харуулна.
Зочин 2023-01-05 103.26.195.117
Даваасүрэн гишүүнээс болоод нэр хүнд нь унасан гэж бодохгүй л байна даа
Зочин 2023-01-05 103.26.195.117
Даваасүрэн гишүүнийг сайн мэдэхгүй л байна. харин энэ шарк Амраа нэвтрүүлэгт ороод гайгүй танигдсан. бас нэррүгдтэй ч болсон. Гэхдээ сонгуулийн үеэр ТВ гээр гэр нь гарсан дааь тэгэхэд Ренчин гуайн зургийг хэд хэдэн газарт тавьсан хэрнээ аав ээжийнх нь зураг ч байхгүй, жаахан сонин санагдсан. Дараа нь хөгжлийн банкнаас их хэмжээний зээл авч сонгууль хийсэн нь мэдэгдсэн. Хүмүүст таагүй сэтгэгдэл төрсөн байх. Тэгтэл удалгүй бас нэг хууль батлагдах гээд бөөн хэрүүл болоход арай хүйтэн, хайхрамжгүй ү
Зочин 2023-01-05 64.119.19.72
Даваасүрэн эрчим хүчний сайд байхдаа Баганурт барих ДЦС-ийг суурилагдах нэгж турбогенераторын чадал нь хэтэрхий өндөр гэж маргаад бариулаагүй нь том алдаа байв. Мэргэжлийн хүн мөртлөө хариуцлагын алдаа гаргаж эрчим хүчний системийг бараг зогсоосон осол гаргаж байсан гээд .Тэгээд эзэмшсэн мэргэжлээс огт өөр барилга хот байгуулалтын сайд болж л байдаг.ЕС-ын б/х- ний бодлого хэтэрхий хадуурч хэнийг хаана томилох нь түүний дурын хэрэг болж байгаа нь МАН-ын нэр хүндэд сөрөгөөр нөлөөлж бн.
Зочин 2023-01-05 202.21.104.85
ТА 2 ХОЁУЛАА ЯГ АДИЛХАН ШҮҮ ДЭЭ, 2ЛАА УИХ гишүүн болох ёс зүйгүй хүмүүс
Зочин 2023-01-05 202.21.109.35
Ц.Даваасүрэнг шалгах ёстой.Шахмал түлш хийж Улаанбаатарыг хордуулсан,олон хүн угаартаж насбарсан. Ц.Даваасүрэнг заавал нарийн шалга.Хэрэв шалгуулахгүй гэвэл угаарын хийд хордсон хүмүүсийн сүнснүүд Ц.Даваасүрэнг зовоох болно.
Зочин 2023-01-05 202.21.116.130
2 хулгайч хэрэлдсэн юм биздээ. Энэ 2 төрийн хулгайч шүү. Гишүүн байх эрхгүй 2 хулгайч
batdorj 2023-01-05 192.82.74.22
populist gedgiig magtaal gej oilogdog hun dee
Зочин 2023-01-05 202.126.89.31
Чухам үнэнийг хэлжээ Амартүвшин гишүүн.
Л А Л А Р 2023-01-05 65.49.38.138
Сангийн сайдруу дайрч шахаанд оруулсаар байгаад сайд боллоо одоо сангийн сайд ч даваасүрэн ч амар санаа зоволтгүй боллоо. Жинхэнэ шантаажчин гар даа. Болортойгоо нийлээд одоо ч худ ургийн мафи болох биз. Оюунэрдэнэ с** юу ч хийхгүй юм байна. Гөлөг
Иргэн 2023-01-05 66.181.188.171
Үнэнийг л хэлсэн байна
Зочин 2023-01-05 66.181.176.81
10%-ийн Даваасүрэн!!!
Зочин 2023-01-05 119.40.103.6
Даваасүрэн үнэнийг хэлдэг. Аргагүй л төрийн хар хүндээ. Амартүвшин чи бусдаас сурах хэрэгтэй шүү
Зочин 2023-01-05 66.181.184.198
чи өөрөө даваасүрэн үү.хөгийн новшийг магтаж чадах хүн өөрөөс нь өөр байхгүй дээ
Зочин 2023-01-05 202.126.89.247
Даваасүрэнг гуйсан гэхээр Оюунэрдэнээс юу ч хүлээгээд нэмэргүй.Лалрын хоосон толгой.
Зочин 2023-01-05 192.82.64.153
10 хувийн алдарт Даваасүрэн
ИХ МОНГОЛЫН ГҮЗЭЭТ 2023-01-05 202.131.244.210
АМАРТӨБШИНӨ КӨВҮҮН БЭЭР ГАГЦХҮҮ ҮНЭНИЙГ ДУРДСАН АЖГУУ………….
Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: Задгай шарх эдгэж, битүү шарх үрэвсдэг юм 2023-01-05 66.181.179.129
Би Булганы Тэшиг сумын уугуул.1-р анги төгсдөг жил манай 2 үхэрт хангайн амьтан хүрчээ. Нэгнийх нь гуянаас аяганы амсрын чинээ мах авчихаж. Нөгөөгийнх нь арьсанд хоёр шүд өнгөц орж. Аав шар сүүгээр шархыг нь угаагаад байсан ч үхэх байх гэсэн задгай шархтай нь эдгээд, эдгэнэ гэсэн битүү шархтай нь үхсэн юм. Төрийн ажил үүнтэй адил.Тиймээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх offtake болон компаниудтай хийсэн нууц гэрээнүүдийн талаар мэдээлэх хэрэгтэй. Тэр ҮАБЗ-ийн дарга, ЕС байсан илүү мэдээлэлтэй ганц хүн
зочин 2023-01-05 107.77.213.25
Шантаажилсаар байгаад сайдтай салав уу? Пүрэвдорж гишүүн хэлж байсан даа, МАН ынхан та нар энэ Даваасүрэндээ нэг сайд өгчихгүй яасан юм дээ гэж… Шантаажчин, попчин, тендэрийн 10 хувийн загалмайлсан эцэг гээд бүх л юм нь ил байхад сонгоод л, сайд болгоод байдаг сонирхолтой улс шүү манайхан
Иргэн 2023-01-05 116.84.110.152
10%-н шантаажчин бас тендер цохигч нар сайд болж бгаа юм уу, ийм улс төрчид бхаар улс орон маань хөгжихгүй, залуус нь гадаад руу зугтаад бна ш дээ, ямарч боловсон хүчний бодлогогүй болжээ
Зочин 2023-01-05 202.9.47.32
tenegt uvgun guai, harin ch bodit aidal, uneniig helsen huniig ta nar shantaaj hin grj gutaadag biz, nohduud gujirdehee bolioroi.
Зочин 2023-01-05 103.57.93.250
Естой унэн шантаачин хунийг сайдаар тавих нь буруу шуу дээ
Зочин 2023-01-05 192.82.68.94
Наадах чинь жинхэнэ ичих булчирхайгаа алдчихсан хүн байнаа. Яриад хэрэггүй, цагийн гарз. Амартүвшинд бол зүгээр л атаархаж байгаа царай нь. Дутуугийн комплекс гэдэг билүү, өөр юу ч биш байхоо
Хогийн амьтан 2023-01-05 66.181.178.225
Г.Амартүвшин үнэн зөв л хэлсэн байна. Ц.Даваасүрэн бол зартай мэргэжлийн ШАНТААЖЧИН хүн-хог, №1 авилгачин, 10%-ийн Даваасүрэн гэж мэнгэт Ц.Нямдорж хэлж байсан мөн Ц.Даваасүрэнд шантаажлуулж байсан компанийн захирал нар хэлдэг гэсэн. Ц.Даваасүрэн үхэж байж монголын төрөөс зайлах юм байна л даа.
Ьвл 2023-01-05 122.201.24.123
Гоншигнуур нь гоншгонуур шүү
Зочин 2023-01-05 64.119.20.168
амжилт
Зочин 2023-01-05 66.181.178.82
barilgiin companiud 10 huvia uguhgui bol ene nuhur ajil hiilgehguin bishuu
Зочин 2023-01-05 196.189.89.244
б** бариад үзээч новшнуудаа
Зочин 2023-01-05 59.153.113.73
Энэ шантаажчинг ямар нэг юмны сайд болгохгүй бол зогсоо зайгүй шантаажлаад зүгээр суулгахгүй байсан биз. Одоо байж болох бүх бүтээн байгуулалтыг гацааж байж санаа нь амрах байлгүй.
Zochin 2023-01-05 66.181.161.103
10% Davaasuren odoo boliosoi. ur huuhduud in ene shantaachin aavdaa heleechee
Хэлээд юу гэхэв 2023-01-05 66.181.161.69
хэлээд юу гэхэв