“Ямар ч аппликейшнээр хүүхдийн мөнгөний хүсэлт аваагүй байна”

Хуучирсан мэдээ: 2023.01.05-нд нийтлэгдсэн

“Ямар ч аппликейшнээр хүүхдийн мөнгөний хүсэлт аваагүй байна”

“Ямар ч аппликейшнээр хүүхдийн мөнгөний хүсэлт аваагүй байна”

Иргэд хүүхдийн мөнгөө бэлнээр авах хүсэлтээ өнгөрсөн жилээс эхлэн "И-Баримт" аппликейшн болон И-Халамж системээр илгээдэг болсон. Харин 2023 онд хүүхдийн мөнгө авах хүсэлтээ илгээх цонх дээрх цахим системүүдэд нээгээгүй байгаа аж. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас тодруулахад, "Хүүхдийн мөнгийг 2023 онд хэрхэн олгох асуудлыг өнөөдрийн /2023.01.05/-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, журмыг батлуулна. Одоогоор ямар ч аппликейшнээр хүсэлт аваагүй байгаа" гэлээ.

Энэ оны улсын төсөвт хүүхдийн мөнгийг зөвхөн нийгмийн халамж шаардлагатай өрхүүдэд өгөхөөр тусгаж оруулж ирсэн юм.Үндэсний статистикийн хорооноос гаргасан өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаанд үндэслэн өрхийн амьжиргааны түвшинг харгалзан 0-18 насны нийт хүүхдийн 91 хувьд хамаарах хүүхдүүдэд сар бүр улсын төсвөөс энэхүү мөнгөн тэтгэлгийг олгохоор тооцсон. Үлдсэн есөн хувь нь өндөр хэрэглээтэй өрхөд хамаарч байгаа юм.

Б.Нарангоо

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж