Хүүхдийн мөнгө олгох журам батлахыг Т.Аюурсайханд үүрэг болголоо

Хуучирсан мэдээ: 2023.01.05-нд нийтлэгдсэн

Хүүхдийн мөнгө олгох журам батлахыг Т.Аюурсайханд үүрэг болголоо

Хүүхдийн мөнгө олгох журам батлахыг Т.Аюурсайханд үүрэг болголоо

НЭМЭЛТ 19:10 цаг

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас дараах шийдвэрийг гаргалаа. Төрийн улс төрийн албан тушаалд ажилласан хугацааг төрийн захиргааны албан тушаалын зохих ангилалд ажилласан хугацаанд дүйцүүлэн тооцох журам баталлаа. Мөн Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журмыг баталж, журмын хэрэгжилтэд хяналт тавьж, хүүхдийн мөнгийг олгох арга хэмжээ авч ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан, Сангийн сайд Б.Жавхлан нарт үүрэг болгов.

Тухайлбал, Улсын Их Хурлаас 2022 оны долдугаар сард Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан. Тус хуулиар төрийн улс төрийн албан тушаалд ажилласан хугацааг төрийн захиргааны албан тушаалын зохих ангилалд дүйцүүлэн тооцох зохицуулалт орсон юм.

Төрийн албаны зөвлөлийн цахим системийн бүртгэлээр 2022 оны долдугаар сарын байдлаар 4165 төрийн улс төрийн албан тушаалтан ажиллаж байна.

Үүнээс:

  • Төрийн өндөр албан тушаалтанд хамаарах улс төрийн албан тушаалд- 132,
  • Бүх шатны Засаг дарга- 2220,
  • Засаг даргын орлогч- 371,
  • Улс төрийн албан тушаалтны бүрэн эрхийн хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх орон  тооны зөвлөх, туслах, хэвлэл мэдээллийн ажилтан- 342,
  • Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн ажлын албанд- 44,
  • Бүх шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, хуульд заасан бусад албан тушаалд- 1053 албан хаагч ажиллаж байна.

Мөн өнөөдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөл болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн төслийг тус тус хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон байна.

"Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам, загвар батлах тухай" Төрийн албаны зөвлөлийн тогтоолын төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн саналыг төсөл санаачлагчид уламжлахаар боллоо.


Засгийн газрын ээлжит бус хуралдаан үргэлжилж байна. Гүйцэтгэх засаглал өнөөдөр /2023.01.05/-ийн хуралдаанаараа Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөл, Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам, Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг долоон асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж