Валютын ханш Засгийн газрын бодлогын үйлдлүүдээс маш их хамааралтай. Монгол, Хятадын хилийн Замын-Үүд-Эрээн авто замын боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг нэгдүгээр сарын 8-ны өдрөөс сэргээхээр болсон. Энэхүү мэдээлэлтэй зэрэгцэн төгрөгтэй харьцах юанийн ханш чангарлаа. Шинэ оны эхний өдөр 495.40 төгрөг байсан юанийн ханш өдгөө 500 даваад байна.
Монголбанкны өнөөдөр (2023.01.05)-ийн зарласан ханшаар, нэг юань 501.94 төгрөгтэй тэнцэж буй бол “Найман шарга” валютын захад 504.80 төгрөг, Төрийн банкинд 506.50 төгрөг, Хаан банкинд 503.20 төгрөг, Худалдаа хөгжлийн банкинд 503 төгрөг, Голомт банкинд 504.50 төгрөгөөр тус тус борлуулагдаж байна.
Холбоотой мэдээ