Хуучин машинуудыг дайны зориулалтаар өөрчилж байна

Хуучирсан мэдээ: 2023.01.05-нд нийтлэгдсэн

Хуучин машинуудыг дайны зориулалтаар өөрчилж байна

Хуучин машинуудыг дайны зориулалтаар өөрчилж байна

Киев дэх авто засварын газарт эвдэрч, муудсан хуучин машинуудыг дайны зориулалтаар өөрчилж байна. Орос, Украины дайн эхлэхээс өмнө тус засварын газар нь осолд орсон машинуудыг засдаг байв. Гэвч өнгөрсөн оны хоёрдугаар сард сайн дурынхан засварчидтай холбоо барьж, машин хандивласнаар дайны машин үйлдвэрлэж эхэлжээ. Машинуудын ихэнх нь хандивынх бол заримыг нь Польш, Эстони, Латви зэрэг хөрш орноос оруулж ирсэн байна.

“Бид чинээлэг улс биш. Улсаас бүх цэргүүдээ хуягласан дөрвөн дугуйт машинаар хангах боломжгүй” гэж сайн дурын ажилтан Антон Сененко хэллээ.

Тус засварын газар дайны фронт руу 50 орчим машин, автобус илгээжээ. Илгээсэн машинуудын зарим нь хэдийнэ 15 мянга гаруй км зам туулсан гэдгийг механикчид хэлэв. “Машинууд олон сараар эвдрэлгүй явж байгааг харах нь бидэнд урам зориг өгдөг” гэж сайн дурын механикч Влад Самойленко хэлжээ.

Цэргүүдийн хэрэгцээ шаардлагаас хамаарч фронтоос янз бүрийн машины хүсэлт ирдэг аж. Сүүлийн үед дөрвөн дугуйтай бартаат замын машины хүсэлт ирэх болжээ. Түүнчлэн машинуудыг ногоон өнгөөр будсан байхыг хүсдэг байсан бол өвлийн улиралтай холбоотойгоор саарал өнгөөр будуулах хүсэлт ирж байна.

“Энэ бол ялалтад оруулж буй бидний хувь нэмэр” гэж засварын газрын эзэн Руслан Кулагин хэллээ.

Эх сурвалж: EURO NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ЗөвЗөв
6
ХахаХаха
4
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж