2022 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр энгийн арилжаагаар 40 хувьцаат компанийн 175,931,346 төгрөгийн үнийн дүн бүхий 683,697 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсөж, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монгол дизель" ХК (MDZ +14.97%), "УБ-БҮК" ХК (BUK +12.93%) болон "Мон Бийф" ХК (MBF +3.95%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Эрдэнэс сольюшинс" ХК (AMT -13.02%), "Монгол шуудан" ХК (MNP -6.26%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID -5.63%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 8,835 ширхэг нэгж эрхийг 3,508,515 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 2,566 ширхэг үнэт цаасыг 256,434,500 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 705 ширхэг бондыг 70,416,700 төгрөгөөр арилжааллаа.
ТOP-20 индекс 1.07 хувиар буурч, 37,318.51 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,794,172,321,096 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ