Шинэ дэд сайдуудын хэн нь хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2023.01.05-нд нийтлэгдсэн

Шинэ дэд сайдуудын хэн нь хэн бэ?

Шинэ дэд сайдуудын хэн нь хэн бэ?

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2023.01.05/ хуралдаж, хэд хэдэн томилгоо хийв. Тодруулбал,  М.Ганбаатарыг БОАЖЯ-ны дэд сайд, С.Энхболдыг Эрүүл мэндийн яамны дэд сайд, Г.Түвдэндоржийг Эдийн засгийн хөгжлийн яамны дэд сайд, О.Цэндсүрэнг Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны, Ж.Эрхэмбаатарыг Цахим хөгжлийн яамны дэд сайдаар тус тус томилохыг дэмжсэн байна. Ингээд шинээр томилогдох дэд сайд нарыг намтарыг хүргэе.

СҮХБААТАР ДҮҮРГИЙН МАН-ЫН ДАРГА М.ГАНБААТАР БОАЖЯ-НЫ ДЭД САЙД БОЛОВ 

МАН-д олон жил зүтгэсэн ч тодорхой албан тушаалд очиж чаддагүй байсан М.Ганбаатарыг У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед “Тавантолгой түлш” ХХК-ийн захиралаар томилсон юм. Гэвч түлштэй холбоотой гомдол санал тасрахгүй байсан учраас түүнийг өөрийнх нь хүсэлтээр ажлаас нь чөлөөлж байв. Үүний дараа тэрбээр Сүхбаатар дүүргийн МАН-ын дарга болсон юм. Түүнийг 2024 оны сонгуульд нэр дэвших сонирхол тун өндөртэй нэгэн гэгддэг.

С.ЭНХБОЛД САЙДААС ДЭД САЙД РУУ "БУУВ"

У.Хүрэлсүхийн Засгийн газрын дан дээлтэй, мэргэжлийн сайд нарын нэг нь С.Энхболд байв. Түүний хувьд Улсын II-р эмнэлгийн даргаар ажиллаж байгаад Эрүүл мэндийн сайдаар томилогдсон бөгөөд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын бүтэц солигдоход түүнийг өөрчилж магадгүй гэсэн мэдээлэл байсан ч хэсэг хугацаанд суудалдаа үлдсэн дан дээлтэй сайд байв. Гэвч энэ удаад түүнийг сайдынх нь суудлаас "буулгаж", яамныхаа ажлыг мэддэг, мэргэжлийн гэж үзэж дэд сайдаар томилох шийдвэрийг өнөөдөр гаргав, МАН. С.Энхболдын хувьд Анагаах ухааны магистр,Хүний их эмч мэргэжилтэй. 2007-2019 он Улсын нэгдүгээр төв эмнэлэгт (УНТЭ) Дүрс оношилгооны төвийн дарга, 2019 оноос Улсын хоёрдугаар төв эмнэлэгийн (УХТЭ) захиралаар тус тус ажиллаж байсан юм.

ДЭД САЙД Г.ТҮВДЭНДОРЖ БУУРИА СЭЛГЭВ

Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Г.Түвдэндорж 2022 оны нэгдүгээр сард томилогдож байв. Түүнээс өмнө Сангийн яамны Хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байсан юм. Олон Улсын худалдаа, эдийн засагч, АНУ-ын Беркли коллежийг бизнесийн удирдлагаар төгссөн түүнийг тус яамны дэд сайдаар очиход нь олон хүн гайхаж байсан ч мөн л ирэх сонгуульд өрсөлдөх хүмүүсийн тоонд багтаж байгаа учраас ийн дэд сайдаар томилогдсон гэх яриа ч гарч байв. Ийнхүү шинэчлэгдсэн Засгийн газар Эдийн засгийн хөгжлийн яаманд мэргэжлийн дэд сайдыг томилов. Г.Түвдэндорж 1998-2002 он, Худалдаа Үйлдвэрлэлийн Их Сургуулийг Олон улсын худалдаа, эдийн засагч мэргэжлээр бакалавр, 2002-2006 он, АНУ-ын Беркли коллежийг бизнесийн удирдлага, 2007-2016 он, хувийн хэвшилд ажилласан. 2017-2018 он, Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын дарга, 2018-2022 он, Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газрын дарга, 2022 оноос Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэд сайд, Улсад 14 жил ажиллажээ.

ГЕНСЕКИЙН ЗӨВЛӨХ Ж.ЭРХЭМБААТАР ЦАХИМ ХӨГЖЛИЙН ЯАМНЫ ДЭД САЙД БОЛОВ

Олон нийт Ж.Эрхэмбаатарыг хуульч гэдгээр нь андахгүй. Тэрбээр  АНУ-ын Калифорнийн их сургуулийн Беркли дэх салбарыг хуулийн чиглэлээр төгссөн нэгэн бөгөөд 2020 оны УИХ-ын сонгуульд Хан-Уул дүүрэгт бие даан өрсөлдөж байсан нэгэн.  Сонгуулийн дараагаас МАН-тай ойр болж, өнгөрсөн оны хоёрдугаар сард Хөгжлийн банкны дэд захирлаар томилогдож байв. Гэвч шинэ хууль гарч, дэд сайдууд байхгүй болсон учраас тэрбээр албан тушаалаасаа чөлөөлөгдөж, МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн зөвлөхөөр ажиллаж байгаад ийн дэд сайдаар "дэвшив".

МАХН-ЫН КВОТООР О.ЦЭНДСҮРЭН ДЭД САЙД БОЛОВ

МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар хийгдсэн бас нэг дэд сайдын томилгоо нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар О.Цэндсүрэнг томилов. Түүний талаар тодорхой мэдээлэл байхгүй ч өмнө нь МАХН-ын гишүүн байсан бөгөөд Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж байжээ.  Энэ удаагийн Удирдах зөвлөлийн хуралдаанаар томилгоо хийхдээ МАХН-ын квот хэмээн О.Цэндсүрэнг томилсон байна. Хариуцлагатай уул уурхайн чиглэлээр мэргэшсэн хүн гэж түүнийг томилж байгаа аж.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж