Монголбанк мэдэгдэл гаргав | News.MN

Монголбанк мэдэгдэл гаргав

Монголбанк мэдэгдэл гаргав

Монголбанк мэдэгдэл гаргав

Сүүлийн үед нийгмийн цахим сүлжээ болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монголбанк 50,000, 100,000-тын дэвсгэртийг Цагаан сарын үеэр гүйлгээнд гаргах гэж байна гэсэн мэдээлэл тарсан. Үүнтэй холбогдуулан Монголбанк мэдэгдэл гаргав.

Тус мэдэгдэлд “Монголбанк нь үндэсний мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах, гүйлгээнээс татах замаар гүйлгээнд байгаа мөнгөн тэмдэгтийн зохистой бүтцийг хангах, мөнгөн тэмдэгт шинээр үйлдвэрлэж, нөөцийг нь бий болгох, хадгалах, тээвэрлэх үндсэн үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэ ажлын хүрээнд “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл” баримт бичигт Монгол Улсын гүйлгээнд хүчин төгөлдөр ашиглаж буй мөнгөн тэмдэгтийн эдийн засгийн үр ашиг бүхий зохистой бүтцийн талаар тооцоо судалгаа хийж, үр дүнг нь УИХ-д танилцуулах үүрэг өгөгдсөн байгаа билээ.

Үүнийг цахим сүлжээ болон зарим мэдээллийн хэрэгслээр гуйвуулан бичиж байгаа тул иргэд, олон нийт мэргэжлийн байгууллагаас нь албан ёсоор мэдээлээгүй асуудлыг үнэн мэт хүлээн авч, цааш дэвэргэхгүй байхад анхаарахыг хүсье" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-01-05 139.5.216.109

иргэд .байгууллага. хувь хүнээс ихээхэн бэлэн мөнгө гарч бна танай мөнгөний бодлог уу

Avatar

иргэн 2023-01-05 202.9.40.40

улс орнныхоо засаг төрийг тэгтлээ үзэн ядаад байх тусам л х***а нар алга ташин баярладаг гэж үнэн бх уучихаад усандаа баахаа болирчээ тайлбарлахаар нэг гаслана төйлбарлахгүй бол бас нэг гаслана х***а шиг л хууль хэрэгтэй юм бн дөө хуулиа чангалах хэрэгтэй х***а нь дарлах гэж оролдоно троллууд нь бас нэг дээрхэх гэнэ ёстой хуцав аа БНМАУ үеийн үед мандан бадартугай үрийн үрд бэхжин мандтугай

Avatar

Ариука 2023-01-05 139.5.216.214

шинэ дэвсгэрт гаргахгүй гээд л товчхон хэлчээч.нуршаад л тайлан тавиад байх юм.ямарч хэрэггүй тайлангаа өөрсдөдөө үлдээ.

Avatar

Чулуун 2023-01-05 203.91.115.49

Арилжааны банкнууд ард түмний хадгаламжуудад сарын байтугай жилийн ч ямарч хүү алга болоод удаж байна . Үүн дээр Монгол банкнаас хариулт авмаар байна. Бид банкнаас мөнгөө татаж авахаас өөр зам байхгүй болжээ!!!!!

Avatar

Ха 2023-01-05 202.126.88.170

АБанкууд хүүгээ өсгө гэж хэлэх юм уу. МБ-ны бодлогын хүүгээр наад хүү чинь тодорхойлогдоно. Жаахан юм умш

Avatar

Зочин 2023-01-05 192.82.67.139

Шинээр гаргах юмуу үгүй юмуу?

Avatar

Иргэн 2023-01-05 66.181.178.172

ченжүүд тэднийх гэдэг яриа бий шт. иргэний хувийн доллараа захиран зарцуулах эрхийг хааж байдаг төгргөөр пахин худалдаж авч дунд нь хөншны зөрүүн дээр ажиллаж эхлээд удаж байгаа дээрэмчид шүү дээ

Avatar

БЗД-ийн иргэн ... . 2023-01-05 202.21.109.40

Монгол банк ажлаа хийхгүй ..ЧЕНЖ үүдийн зарц болцоон гэдэг нь тун үнэн бололтой…ТЭР нэг сахалт этгээдийг Зандансахалттай нь цуг нутаг буцаагаач ээ. Бурхан багш оо…

Avatar

зочин 2023-01-05 59.153.115.73

1 боодол нь 5, 10 сая төгрөг болж авилгын ашиг унац нь нэмэгдэж байна гэж ойлгож болох уу?

Avatar

Эр 2023-01-05 103.26.193.153

Монгол банкны ямаа 50к 100к гаргах мөрөөдөлтэй долларын чэнж н**ш

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж