Шумуулыг вакцинатор болгож ашиглана | News.MN

Шумуулыг вакцинатор болгож ашиглана

Шумуулыг вакцинатор болгож ашиглана

Шумуулыг вакцинатор болгож ашиглана

Хятадын эрдэмтэд вирусийн халдвартай тэмцэхийн тулд шумуулыг ашиглаж болох шинэ судалгаа хийжээ. Тус судалгаа арванхоёрдугаар сарын 16-нд "Nature Communications" сэтгүүлд нийтлэгдсэн. Нийтлэлд дурдсанаар, байгальд байгаа амьтдыг дархлаажуулахын тулд шумуулыг вакцин тээгч болгон хувиргах аж. “Шумуулаар дамждаг вакциныг зохион бүтээснээр зоонозын вирусийг устгах боломжтой болно” гэж Хятадын Шинжлэх ухааны академийн Амьтан судлалын хүрээлэнгийн профессор Жэн Айхау хэллээ.

Энэхүү нээлт нь зэрлэг амьтдын дунд вирусийн тархалтыг бууруулаад зогсохгүй ховордсон амьтдыг вируст өвчнөөс хамгаалах боломжтой юм. Амьтад генийн өөрчлөлттэй шумууланд хазуулсны дараа тэдэнд удаан хугацаатай дархлааны хариу урвал үүсч байжээ.

Зика вирус нь голчлон шумуулаар дамждаг. Вирусийн халдварын үед туурах, халуурах, булчин, үе мөч өвдөх шинж тэмдэг илэрдэг. Жирэмсэн эмэгтэй зика вирусаар халдварласан үед урагт төрөлхийн гажиг үүсч, дутуу төрөх, зулбах эрсдэл дагуулдаг. Бразилд 2015 онд зика вирусын халдвар дээд цэгтээ хүрч, 1.3 сая орчим тохиолдол бүртгэгдэж байв. 2017 оноос хойш халдварын түвшин буурсан ч Африк, Азийн халуун орнуудад одоо ч мэр сэр тохиолдол бүртгэгдсээр байна. Тиймээс вирусийн тархалтыг зогсоох хамгийн сайн арга бол амьтдын дундах тархалтыг зогсоох явдал гэдгийг мэргэжилтнүүд хэллээ.

Эрдэмтэд 2009 онд вирус шумуулын биед үржиж болох ч сээр нуруутан амьтдад үрждэггүй болохыг тогтоосон. Тухайн вирус нь шумуулын биед үр дүнтэй үржиж, улмаар шүлсээр ялгарч байжээ. Дараа нь эрдэмтдийн баг вакциныхаа нөлөөг хулгана дээр туршиж үзсэн. Хулганыг вирусээр халдварласан шумууланд гурав хүртэл удаа хазуулжээ. Ингэхэд хулгануудад дархлааны хариу урвал үүсч, эсрэг биет нь таван сар гаруй тогтвортой байжээ.

Эх сурвалж: SCMP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Оноч 2023-01-05 202.5.205.34

Та бүхэн ШУ гэдгийг юу гэж ойлгодог вэ? ШУ гэдэг бол баталж, нотолсон юмаа л хийхийг хэлж буй юм. Байгалтай тоглоно биш, энэ бол байгальд байгаа үзэгдлийг нээн илрүүлээд ашиглах тухай ярьж бна. Угаасаа халдвартай шумуулаар амьтад хазуулаад энэ чинь байгальд угаасаа л явж байгаа процесс шд. Тэгээд тэнд удаан явцтай дархлаа үүсэж байгааг илрүүлсэн байншд. Одоо яахав, аан ийм шумуулаар амьтдыг халдварлуулахад болох юм бна…Ийм л нээлт хийж.

Avatar

Зочин 2023-01-05 150.129.143.67

'андуураад' өөр вирустай болгочихвол яана аа

Avatar

Зочин 2023-01-05 64.119.29.110

Yostoi buruu

Avatar

Зочин 2023-01-05 146.88.48.212

Байгалтай тогловол толгойгүй болно гэдгийг эрх биш мэдэх байлгүй

Avatar

Зочин 2023-01-05 202.9.40.234

Хүн гэдэг амьтан гэр орон бариад, дулаан цахилгаан хэрэглээд, халуун зун хөлдүү мөхөөлдөс идэж байгаа нь байгальтай тоглож байгаа хэрэг. Чи нүцгэн явж, жимс түүж, түүхий мах идэж байгаа юу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж