Төрийн захиргааны болон төрийн өмчит компаниудад өөрчлөлт, шинэчлэлтийг хийж хариуцлагын тогтолцоог сайжруулах чиглэлээр Засгийн газар анхаарч ажиллаж байгаа талаар мэдээлсэн. Үүний хүрээнд төрийн өмчит байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулах, олон нийтийн тавьж буй хяналтыг сайжруулах бодлогыг баримталж байгааг мөн мэдэгдээд буй. Тухайлбал, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгож, үйл ажиллагааг үр дүнтэй байлгах тал дээр анхаарч, тодорхой үе шаттайгаар олон нийтийн хяналтад шилжүүлэхээр болсон.
Энэ хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК-д 88 ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарласан юм. Тус шалгаруулалтын бүртгэл нэгдүгээр сарын 2-16-ны хооронд үргэлжилнэ. Одоогоор 710 хүн цахимаар бүртгүүлжээ.
Ирэх жилүүдэд тус компанийг 100 хувь менежментийн компани болгож, бодлогыг тодорхойлж, олон нийтийн хяналт руу шилжүүлэх ажлуудыг зохион байгуулна гэдгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлсэн.
Нийт 88 ажлын байр буюу:
- Нэгдсэн стратеги, бизнес хөгжлийн газар есөн албан тушаалд 13 хүний орон тоо- Одоогоор 8365 хүн
- Санхүүгийн нэгдсэн удирдлагын газар 11 ажлын байранд 14 хүн- Одоогоор 10873 хүн
- Үйлдвэрлэл технологийн газар есөн албан тушаалд 12 хүн- Одоогоор 10206
- Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газар таван албан тушаалд зургаан хүн- Одоогоор 5213
- Төслийн судалгаа, үнэлгээний газар зургаан албан тушаалд долоон хүн- Одоогоор 6464
- Хууль эрхзүйн газар долоон хүн- 7717
- Захиргаа удирдлагын газар 20 албан тушаалд 23 хүн- одоогоор 21243 хүн сонгон шалгаруулалтад бүртгүүлжээ.
Үүнээс гадна Зэс металлын группт гурван хүн, нүүрс группт гурван хүний орон тоог зарлаад байгаа.
Эдгээр ажлын байран дээр нийт 88 хүнийг сонгон шалгаруулж авах бөгөөд ахлах менежер 9-12 сая төгрөг, менежер 6.5-8.5 сая төгрөг, ахлах мэргэжилтэн 4-6 сая төгрөг, мэргэжилтэн 2-4 сая төгрөгийн цалинтай байх юм.
Дээрх ажлын байранд бүртгүүлсэн хүмүүс https://e-tanhim.gov.mn/jobad сайтаар мэдээлэл авах боломжтой. Мөн бүртгэлийн явцтай холбоотой мэдээлэл, бүртгүүлэх хүсэлтээ дээрх холбоосоор өгөх юм байна.
Зочин 2023-01-05 202.126.89.197
О май гооод 🤩
Зочин 2023-01-05 103.80.211.42
soliotoi yum uu,70 000 ajilgui guilgachin aa ya ya,ene mongol uls yana daaa,mohloo doo
Зочин 2023-01-05 103.26.194.205
бүх төрийн компаниудыг шалгаруулж авах ёёсьой юм байна даа
ЗОЧИН 2023-01-05 202.9.46.93
авах хүн нь аль эрт тодорхой болсоон… энэ бол зүгээр л нэг шоу……
зочин 2023-01-05 192.82.75.209
Ихэнх нь ажлын ямар ч туршлагагүй мэдлэг чадваргүй аягүй бол ёс зүйгүй ханхалзсан илүү дутууд зүйлд санаархсан хүмүүс байгаа даа. Тэгээд шалгаруулалт буруу явлаа, хуйвалдлаа, шудрага ёс алдагдлаа ,хууль зөрчлөө гэж бөөн хэрүүл болно. Тэгээд ч ийм журмаар байгуулагдсан захиргаа санаа нийлж дэг журамтай үр дүнтэй ажиллаж чадах уу.Энгэж олон хүмүүс сонгон шалгаруулалтад оруулах буруу. мэт Удирдлагын багийг сонгоод тусгай нөхцөлтэйгээр ажиллуулдаг .Тэд хэнийгээ авч ажиллуулахаа мэдмээр юм
Зочин 2023-01-05 202.179.18.52
тэгээд хэд бүртгүүлээд байгаа вэ
710 юмуу 70 мянга юм уу