Эрүүл мэндийн даатгалд иргэн сард 2020-2022 онд 4200 төгрөг, жилд 50,400 төгрөгийг төлдөг байсан. Тэгвэл Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550 мянган төгрөг болж нэмэгдсэнтэй холбоотойгоор сард 5500, жилд 66 мянган төгрөгийг төлөхөөр болжээ.
Цалингийн доод хэмжээ нэмэгдснээр эрүүл мэндийн даатгалийн мөнгө хэрхэн нэмэгдэх талаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас тодрууллаа, “Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 4.2-т “Монгол Улсын иргэн эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлээ хуваалцах зорилгоор эрүүл мэндийн албан журмын даатгалд заавал даатгуулна гэж заасан байдаг. Энэ дагуу эрүүл мэндийн албан журмын даатгалд заавал даатгуулах үүрэг хүлээх бөгөөд өмнө онд сарын 4200, жилийн 50,400 төгрөгийг төлдөг байсан. Тэгвэл Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550 мянган төгрөг болж нэмэгдсэнтэй холбоотойгоор сард 5500, жилд 66 мянган төгрөгийг төлөхөөр болсон” гэлээ.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар 19 нас хүрсэн өдрөөс эхлэн эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөгч болж ЭМД-ын тухай хуульд заасны дагуу эрүүл мэндийн албан журмын даатгалд заавал хамрагдах үүрэгтэй. Хэдийгээр өвдөөгүй ч ирээдүйд учирч болох эрсдлээс сэргийлэн ЭМД-ын шимтгэлээ тогтмол төлснөөр бүх төрлийн эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээг хэрэгцээтэй үедээ санхүүгийн эрсдэлд орохгүйгээр авах боломжтой. Төлсөн шимтгэл өвдөж, шаналсан хэн нэгний эрүүл мэнд, амь насыг хамгаалж байдаг.
Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх төлбөр:
- 2016 он 46,080 төгрөг,
- 2017он 57,600 төгрөг,
- 2018 он 28,800 төгрөг,
- 2019 он 38,400 төгрөг,
- 2020 он 50,400 төгрөг,
- 2021 он 50,400 төгрөг
- 2022 он 50,400 төгрөг төлнө.
Б.Нарангоо
зочин 2023-01-05 107.77.213.25
ЭМД ыг нөхөн төлүүлдэг нь утгагүй юм, үйлчилгээ аваагүй хүнээс нөхөн төлбөр авдаг явдлыг болих хэрэгтэй харин ЭМД ыг нэмэгдүүлж, хүртээмж үйлчилгээг сайжруулах шаардлагатай.
Зочин 2023-01-05 92.182.71.142
Эрүүл мэндийн даатгалын шитгэлийг бүгд төлдөг болох хэрэгтэй. Мөн хувь хэмжээг нь нэмэх хэрэгтэй. Тухайлбал, жилийн 250 мянга болгоод эрүүл мэндийн салбарын ажитнуудын цалин, эмнэлгийн үйлчилгээ, тоног төхөөрөмж, хүртээмж гээд бүх юмыг цэгцлэх цаг нь болсоон.
И 2023-01-05 192.82.76.63
энэ их төлсөн татварыг идэж уудаг хүмүүс нь төрд бхад иргэдээс эрүүл мэндийн үйлчилгээ аваагүй жилийнхээ төлбөрийг нөхөж төлнө гэдэг эмгэнэл. үүн шиг тэнэг юм байхгүй
Зочин 2023-01-05 66.181.160.103
Эмчилгээ хийлгээгүй жилд нөхөж авахаа больчих хэрэгтэй л дээ. Ядуу ард түмнээ бас ойлгох хэрэгтэй.5500 мянган төгрөг боллоо гээд амьдралын шаардлагад хүрэлцэх мөнгө биш