Х.Нямбаатар: Г.Ган-Очирыг Францад 6 сарын хугацаатайгаар баривчилсан

Хуучирсан мэдээ: 2023.01.05-нд нийтлэгдсэн

Х.Нямбаатар: Г.Ган-Очирыг Францад 6 сарын хугацаатайгаар баривчилсан

Х.Нямбаатар: Г.Ган-Очирыг Францад 6 сарын хугацаатайгаар баривчилсан

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Монгол Улсын иргэн Г.Ган-Очир Франц улсад монголчуудын зохион байгуулсан шинэ жилийн арга хэмжээнд оролцохдоо эмэгтэй хүний халдашгүй эрхэнд халдсан гэдэг дуудлага мэдээлэл тухайн улсын цагдаагийн байгууллагад ирсэн байна. Үүний дагуу манайхаар хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж, ирэх зургадугаар сарын 24-нийг хүртэлх хугацаанд эрхийг нь хязгаарлах арга хэмжээ авсан гэх мэдээлэл байна. Шүүхийн шийдвэрээр зургаан сарын хугацаатайгаар баривчилсан гэсэн үг. Өөр мэдээлэл алга. Гадаад харилцааны яамнаас дэлгэрэнгүй мэдээлэл авах хэрэгтэй" гэв.

Иргэн Г.Ган-Очирын хувьд сонгуулийн санал тоолох хар машины программыг шинэчилж, хүссэн нэр дэвшигчээ ялуулах боломжтой болгон хакердсан тухай маш ноцтой мэдээллийг хийж, олны анхааралд өртөж байсан удаатай. Тэрбээр Франц улсад гэр бүлээрээ амьдарч байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж