Шинэ 100 автобусны 20-ыг нь эхний ээлжинд оруулж ирнэ

Хуучирсан мэдээ: 2023.01.05-нд нийтлэгдсэн

Шинэ 100 автобусны 20-ыг нь эхний ээлжинд оруулж ирнэ

Шинэ 100 автобусны 20-ыг нь эхний ээлжинд оруулж ирнэ
2022 оны тавдугаар сард оруулж ирсэн автобус

Нийтийн тээврийн үйлчилгээнд явах шинэ 100 автобус Эрээний хил дээр ирж гаалийн шалгалтад ороод байгаа. Тэгвэл эдгээр автобусыг нэг дор оруулж ирэх боломжгүй юм байна. Автобусны гаалийн бүрдүүлэлт, оношилгооноос хамаарч эхний ээлжид 2023 оны нэгдүгээр сарын 10-нд 20 автобусыг оруулж ирэхээр болжээ.

Энэ талаар Нийслэлийн нийтийн тээврийн газрын Техник, технологийн хэлтсийн дарга Ч.Батсууриас тодрууллаа. Тэрбээр "Нийтийн тээврийн үйлчилгээнд явах шинэ 100 автобус Эрээний хил дээр ирж гаалийн шалгалтад ороод байгаа.  Эдгээрийг нэг дор оруулж ирэх боломжгүй. Автобусны гаалийн бүрдүүлэлт, оношилгооноос хамаарч эхний ээлжид 2023 оны нэгдүгээр сарын 10-нд 20 автобус ирж цаашлаад үе шаттайгаар орж ирнэ. Нийслэлээс гааль дээр асуудал үүсэхгүй бол 2023 оны нэгдүгээр сарын 15-наас Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд явна гэдгийг мэдээлсэн” гэлээ.

Өнгөрсөн 2022 онд сургуулийн 50 шинэ автобус болон 100 гаруй шинэ автобус үйлчилгээнд явж эхэлснээр нийт 384 шинэ автобус орж ирсэн байна. Нийтийн тээвэрт 2009 оноос парк шинэчлэлт огт хийгээгүй өдийг хүрч буй. Харин 2023 онд улсын төсөвт шинэ автобус худалдаж авахад зориулж 300 гаруй тэрбум төгрөг тусгасан бөгөөд парк шинэчлэлтийг энэ онд багтаан хийж дуусгана гэдгийг албаныхан мэдээллээ. Үлдсэн 124 автобусыг хоёрдугаар сард багтаан оруулж ирэхээр төлөвлөжээ.

Нийслэлийн захирагчийн албанаас авсан тоон мэдээллээр нийтийн тээврээс 2022 онд 569 автобусыг актлахаар төлөвлөсөн ч ашиглалтын хугацаа дууссан автобусуудыг зорчигч үйлчилгээний нэгжүүд хүчээр явуулсаар байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн нийтийн тээврийн 101 чиглэлд 985 автобус үйлчилж байгаа аж.

Б.Нарангоо

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж