ДЭМБ: ХВВ.1.5 хувилбар халдварлах чадвар хамгийн өндөр

Хуучирсан мэдээ: 2023.01.05-нд нийтлэгдсэн

ДЭМБ: ХВВ.1.5 хувилбар халдварлах чадвар хамгийн өндөр

ДЭМБ: ХВВ.1.5 хувилбар халдварлах чадвар хамгийн өндөр

ХВВ.1.5  буюу “Кракен” гэж нэрлэгдээд буй Covid-19-ийн шинэ хувилбар нь халдварлах чадвар хамгийн өндөр гэдгийг ДЭМБ мэдээллээ. Энэ хувилбар АНУ-д хэдийнэ бүртгэгдсэн бөгөөд нийт халдварын 41 орчим хувийг эзэлнэ. Нийт бүс нутгаар нь авч үзвэл 10 халдвар тутмын дөрөв нь ХВВ.1.5  хувилбар гэж үзэж байна.

Шинж тэмдэгийн хувьд омикрон болон түүний хувилбаруудтай адил зөөлөн мэт харагдаж байгаа ч хэр хурдан дамждаг нь тодорхойгүй гэв. АНУ-ын Нью-Йорк хотод л гэхэд ХВВ.1.5  хувилбар нь өндөр настнуудын эмнэлэгт хэвтэх тоог нэмэгдүүлж байна. Хүйтэн цаг агаараас болж хүмүүсийн дархлаа суларсан, амны хаалт зүүх нь багассан зэрэг нь халдварын өсөлтөд тодорхой хэмжээгээр нөлөөлж буй.

Их Британи улсад ХВВ.1.5  хувилбар нь сүүлийн 14 хоногт бүртгэгдсэн нийт тохиолдлуудын найм хүрэхгүй хувийг эзэлжээ. Одоогоор Их Британи, АНУ-аас гадна Франц, Герман, Нидерланд, Испани, Ирланд, Австрали, Сингапур, Энэтхэг зэрэг оронд тус хувилбар илрээд байна.

Халдвар их байх тусам тухайн хувилбар дахин мутацид орох боломж нэмэгддэг тул ДЭМБ санаа зовж байна. “Энэ бол бидэнд нэгийг хэлж буй сануулга. Бид Covid-19-ийг мартаж, тайвширч болохгүй” гэж албаны хүн хэллээ.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж