УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг сайдаар томилогдоно гэх мэдээлэл цацагдсан. Энэ талаар түүнээс сэтгүүлчид тодруулахад "Би мэдэхгүй. Надад сайдаар ажиллах санал тавиагүй" гэдэг хариултыг өглөө.
Эрүүл мэндийн сайдад УИХ-ын гишүүн С.Чинзориг, Барилга, хот байгуулалтын сайдад Ц.Даваасүрэн, Боомтын асуудал хариуцсан сайдад Г.Тэмүүлэн зэрэг УИХ-ын гишүүд яригдаж байгаа талаар мэдээлэл цацагдах болсон. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн хувьд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ надад сайд болгох санал тавьсан ч татгалзсан гэсэн юм. Тэгвэл УИХ-ын гишүүн С.Чинзориг "Ерөнхий сайдын зүгээс Эрүүл мэндийн сайдаар ажиллах санал тавьсан. Миний хувьд сайд больё гэж гүйгээгүй" гэв.
Холбоотой мэдээ