Меган Марклаас болж Их Британийн ханхүү Уильям, Харри нар ширүүн маргалдаж, бүр нэгэндээ гар хүрсэн тухай мэдээлжээ. Харригийн яриагаар ах нь түүнийг заамдаад газар руу шидсэн гэнэ. Харри нохойн идүүр дээр нуруугаараа унаснаас хөхөрөлт, шалбаралт үүссэн гэжээ. Энэ үйл явдал 2019 онд Харригийн Лондон дахь гэрт болсон гэж "Spare" нэртэй намтартаа бичжээ. Тухайн үед Уильям Меганыг хамт байхад хэцүү, бүдүүлэг, чийртэй хүн гэж хэлснээс болж маргаан гарсан байна. Уильям тэднийхээс явахдаа болсон үйл явдалд харамсаж буйгаа илэрхийлж, уучлал гуйснаар энэ маргаан төгсчээ.
Харригийн намтар Хойд Америк болон Их Британид эрэлт ихтэй байгаа бөгөөд Амазон сайтын өндөр борлуулалттай номын хоёрдугаарт бичигджээ. Харри хааны гэр бүлийн амьдралын тухай өгүүлэх 416 хуудас бүхий номоо олон жилийн турш нууцаар бичсэн байна. Тэрбээр номоо хэвлүүлэх эрхийг 20 сая ам.доллараар худалдсан аж. Одоогоор "Spare" номыг хятад зэрэг 16 орны хэлээр орчуулан гаргасан байна.
ЭХ СУРВАЛЖ: DAILYMAIL.CO.UK
Холбоотой мэдээ