"Ерөнхий сайд Боомтын сайд болох санал тавьсан ч татгалзсан"

Хуучирсан мэдээ: 2023.01.05-нд нийтлэгдсэн

"Ерөнхий сайд Боомтын сайд болох санал тавьсан ч татгалзсан"

"Ерөнхий сайд Боомтын сайд болох санал тавьсан ч татгалзсан"

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн өнөөдөр /2023.01.05/ сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. Тэрбээр "Би Төсвийн байнгын хорооны ажлыг хүлээж аваад удаагүй байна. "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд төсвийн шинэчлэлийг хийх, сахилга бат, хяналтыг сайжруулах зайлшгүй шаардлагатай байна. Энэ хүрээнд дөнгөж ажлаа хүлээж аваад төсвийн шинэчлэлийг хийхээр эхлүүлээд байна. Ирэх долоо хоногоос Төсвийн байнгын хорооноос 10 орчим хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, төсвийн сахилга батыг сайжруулахаар төлөвлөж байна.

Монгол Улсын хувьд сүүлийн 10 гаруй жил хийгээгүй томоохон өөрчлөлтийг хийнэ. Би энэ ажлаа үргэлжлүүлж хийх болно. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ надад бас Боомтын сайдаар ажиллах санал тавьсан ч татгалзсан. Төсвийн том шинэчлэлийг энэ ондоо багтаан хийнэ. Намын даргын саналаас татгалзсан гэсэн үг. Миний хувьд төсвийг шинэчлэлд анхаарахад төвлөрч ажиллана" гэв

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж