Энхийг сахиулагчид хумхаагаар өвдөж, нэг нь нас баржээ

Хуучирсан мэдээ: 2023.01.05-нд нийтлэгдсэн

Энхийг сахиулагчид хумхаагаар өвдөж, нэг нь нас баржээ

Энхийг сахиулагчид хумхаагаар өвдөж, нэг нь нас баржээ

Энхийг сахиулагчид хумхаа өвчний халдвар авч, нэг албан хаагч амиа алдсан талаар мэдээлэл гарсан. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр /2023.01.05/ Зэвсэгт хүчний жанжин штабаас тайлбар мэдээлэл өгнө гэлээ.

Энхийг сахиулагчид Бүгд найрамдах Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэж байгаад ирсэн бөгөөд Монголд ирсний дараагаас хумхаа өвчний шинж тэмдэг илэрсэн байна. Улмаар Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан ч нэг алба хаагч хугацаа алдсанаас болж нас баржээ.

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгээд ирсэн Монгол Улсын 11 дүгээр ээлжийн мотобуудлагын батальоны дөрөвдүгээр ээлж өнгөрсөн сарын 21-нд эх орондоо ирсэн юм. Сүүлчийн буюу тавдугаар ээлж энэ сарын 15-нд эх орондоо ирэх юм байна. Судан Улсад НҮБ-ын энхийг сахиулах UNMISS ажиллагааны 11 дүгээр ээлжийн багийн захирагчаар хурандаа О.Заяат томилогдож, нэг жилийн хугацаанд үүрэг гүйцэтгэжээ. Одоогийн байдлаар хурандаа О.Заяат эх орондоо ирээгүй байгаа аж.

Түүний удирдаж, хариуцаж авч явсан 850 цэргийн албан хаагчийн есөөс нь халдвар илэрч, Монголд ирээд эмчлүүлсэн ч нэг нь харамсалтайгаар нас баржээ.

Цэргийн төв эмнэлэгтэй холбогдож тодруулахад алба хаагчид хэвтэн эмчлүүлж байгаа нь үнэн. Гэхдээ хэчнээн хүн халдвар авсан, биеийн байдал ямар байгаа талаар мэдээлэл өгөх боломжгүй гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж