ЕХ ба Украины дээд хэмжээний уулзалт болно

Хуучирсан мэдээ: 2023.01.05-нд нийтлэгдсэн

ЕХ ба Украины дээд хэмжээний уулзалт болно

ЕХ ба Украины дээд хэмжээний уулзалт болно

Европын холбоо ба Украины дээд хэмжээний уулзалт ирэх сарын 3-нд Киев хотод болно гэж Владимир Зеленскийн ажлын албанаас Даваа гаригт мэдэгдлээ. Европын холбооны чухал албан тушаалтнууд Украины нийслэлд хэд хэдэн удаа айлчилсан. Тухайлбал, комиссын дарга Урсула фон дер Лейен өнгөрсөн оны дөрөв болон есдүгээр сард тус тус айлчилжээ. Тэгвэл Европын парламентын дарга Роберта Мецола, Европын зөвлөлийн дарга Чарльз Мишель нар дөрөвдүгээр сард Киевт айлчилсан.

Урсула фон дер Лейен, Зеленский нар саяхан утсаар ярьж, дайнтай холбоотой гол асуудлуудыг хэлэлцжээ. Дараа нь Европын комиссын дарга өөрийн твиттер хуудаснаа “Би тантай удахгүй Украинд уулзахыг тэсэн ядан хүлээж байна” гэж жиргэсэн байна.

Европын холбооноос Украинд гурван тэрбум еврогийн тусламжийн багцыг энэ сард олгохоор болсон. Энэ нь 2023 онд төлөвлөсөн 18 тэрбумын тусламжийн багцын эхний хэсэг болох юм.

Эх сурвалж: POLITICO

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж