АН: Ганц хүний, ганц намын дарангуйлал хэрээс хэтэрлээ | News.MN

АН: Ганц хүний, ганц намын дарангуйлал хэрээс хэтэрлээ

АН: Ганц хүний, ганц намын дарангуйлал хэрээс хэтэрлээ

АН: Ганц хүний, ганц намын дарангуйлал хэрээс хэтэрлээ

 Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ, УИХ-ын гишүүнд Д.Ганбат тэргүүтэй хүмүүс Эв нэгдлийн их хурлын талаар өнөөдөр /2023.01.05/ мэдээлэл хийлээ.


"ОДОНГИЙН ЦОГТГЭРЭЛ ГЭДЭГ ХҮН БАЙНГА АРДЧИЛСАН НАМЫГ САМАРДАГ"

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны дарга Д.ГАНБАТ:

-Өнгөрсөн оны сүүлээр олон үйл явдал өрнөлөө. Иргэдийн амьдрал үнэхээр хэцүү болж, юмны үнэ өсч байна. Баялагтаа эзэн байя гэсэн монголчууд бус, хэдхэн хүн намын болон улсын толгой дээр гарчихсан хэдхэн гэр бүлийн өмч юм шиг дураараа дургиж байна гэдгийг хүн болгон ойлгож байна. Үүнийг засч залруулах ёстой. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хулгайгаар хийсэн, дахиад ч хулгайгаар хийх гэж байна.

Мэдээж хэрэг, тэр хуулиудыг нэгтгээд, иргэдийн санал хаягддаггүй, төлөөлж чаддаг, тогтолцооны өөрчлөлт хийх дээр санал нэг байгаа юм. Гэхдээ үүнийг тус тусдаа батлах биш, 2024 оноос хэлэлцээд, хэрэгжүүлээд явах нь зүйтэй гэж үзэж байна. Нөгөө талаар УИХ-ын бүрэн эрхийн 1/3 хувь нь өнгөрөөд явж байна. Ардчилсан намын бүлгийн даргын хувьд бүлгийг эрх баригчдыг хязгаарладаг, сөрөг хүчин байлгахын тулд миний бие нэлээн удаан ажилласан. "Ганц дайчин ганцаардахгүй" гэдэгчлэн зүтгэлээ. УИХ дахь Ардчилсан намын бүлгийг зургаан хүний бүрэлдэхүүнтэй байсныг 12 хүнтэй болгож бэхжүүллээ.

Ингээд тэмцэж байхад ганц хүний, ганц намын дарангуйлал хэр хэмжээнээсээ хэтэрч байна. Энэ үед Ардчилсан намын нэр, бүлгийн нэр дээр сонгогдсон гишүүд гадаа өлсгөлөн зарлаад байж байсан. Гадаа өлсгөлөн зарлаад байж байсан долоон хүн "Дарга нарт бид үйлчилнэ. Намайг Төрийн нарийн болгосон, намайг дэд сайд болгосон, намайг УИХ-д дэвшихэд нөлөөлсөн энэ хүмүүсийнхээ ачийг хариулахын тулд Ерөнхийлөгчийн сонгуульд тэр хүний заасан хүнийг дэвшүүлнэ гээд явж байсан. "Энэ чинь буруу шүү" гэж бүлгийн даргын хувьд хэлж байсан.

Үндсэн хуулийн цэц дээр очдог, Үндсэн хуулийн цэц нь хууль тогтоодог байгууллага болгодог, тэрийг өөгшүүлдэг. Зургаан кнопоор дарж хууль бус зүйлийг, Үндсэн хуулийг баталдаг. Түүнийгээ багцалж зардаг энэ хэрээс хэтэрсэн үйлдэл нь УИХ-ыг УИХ биш, Засгийн газрыг Засгийн газар биш, баахан давхар дээл өмссөн, яамнаасаа баян болсон ийм сайд нарыг төрүүлсэн нь ард түмний дургүйцлийг маш их хүргэж байна. Арай гэж Ардчилсан намынхаа бүлгийг цэгцлээд, орон тоог нь янзлаад байж байтал ийм зүйл боллоо.

Үүний дараа бид Үндэсний бодлогын хороогоо цэгцэлж байна. Гэтэл өчигдөр хууль дүрмийнхээ дагуу явж буй Үндэсний бодлогын хороог бас л нөгөө хэдэн нөхөд оччихсон, самраад зогсож байна. Байнга хууль бус юм хийж байдаг. Өнгөрсөн ковидын хуулийн үед Дүнжингаравын гадаа Үндэсний бодлогын хорооны гишүүдийг цуглуулаад, хууль бус цуглаан хийж, тэр үеэрээ хөдөө орон нутагт ажиллаж буй хүнийг дуудсан. Олимпийн аварга, улсын начин хүнийг хооронд нь маргалдуулж, орон байрыг нь бэлдсэн муухай зүйлийг Одонгийн Цогтгэрэл гэдэг хүн хийж байсан. Энэ хүн байнга л Ардчилсан намыг самардаг.

Сүхбаатарын талбай дээр ТЭСО хувцастай хамгаалагч нар нь Ардчилсан намын, Монгол Улсын ганц баатрыг зодож нүдээд явж байна. Дахиад Үндэсний бодлогын хороо маань эмх цэгцэндээ оронгуут, Ардын намынхантай эвлэлдээд, Ардчилсан намын байдлыг дордуулах зүйл хйиж байна. Гэмт хэргээрээ барьцаалагдсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, цаана нь тэр эрх ашгаа хамгаалуулах, хамгаалах гэсэн ийм улсууд байгаа юм гэдгийг товч хэлэх ёстой.

Ардчилсан нам хуулийн заалтуудыг цэгцэлж, ард түмэнтэйгээ хамт улс орны амьдралыг өөд нь татахын төлөө ажиллах ёстой. Шат шатныхаа сонгуульд оролцоод, бүртгэлтэй, тамга тэмдэгтэй Үндэсний бодлогын хорооны гишүүд нь Ардчилсан намаа санхүүжүүлээд, хууль дүрмээ өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 31-нд батлуулсан. Нөгөө талаар Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны даргын хувьд, орон даяар иргэдийн толгойг угаах, Ардчилсан намын гишүүдийг дотор нь хуваах, хагалан бутаргах гэсэн үл бүтэх нөхдүүдийн үйлдэлд татагдан оролцож болохгүй шүү гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.


"АРДЧИЛСАН НАМЫН НЭР ДЭЭР СОНГОГДСОН ГИШҮҮД ЭРХ БАРИГЧИДТАЙ ХУЙВАЛДАЖ, ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙГ ХУЛГАЙГААР ДАХИН ХИЙХ ГЭЖ БАЙНА"

Ардчилсан намын дарга асан С.ЭРДЭНЭ:

-Аливаа дуулиан сенсаацитай, төрийн хэмжээний томоохон гэмт хэрэг, үйлдлүүд гараад ирэхээр нөгөө талд нь ямар нэг байдлаар олон нийтийн анхаарлыг төөрөгдүүлсэн зориуд зохиомол сенсааци бий болгож, олон нийтийн анхаарлыг сулруулдаг. Энэ аргаар эрх баригчид олон нийтийн анхаарлыг сарниулж, алдаа завхралыг нь хамгаалж, хаацайлах арга туршлагаа нэлээн гаргууд эзэмшсэн байдал харагдаж байна. Үүний тод жишээ, нүүрсний хулгайн гэмт хэргийн асуудал. Өнөөдөр 40, 20 их наяд гээд өчнөөн олон янзын тоо яригдаж байна. Монгол Улс төртэй юм бол, хууль засаглалтай юм бол Монголын газрын хэвлийн баялаг болсон хэдэн тонн нүүрс хэзээ тээвэрлэгдэж, гаргасан этгээдүүд нь хэн байсан бэ гээд бүх асуудал тодорхой байх ёстой.

Монгол Улс хилтэй, гаальтай улс. Хил, гаалиар гарч буй ачаа тээвэр бүрэн бүртгэлтэй байх ёстой. Тэгвэл бүртгэлгүй гаргасан эрх мэдэлтнүүд хэн байв гэдгийг өнөөдрийг хүртэл зарлахгүй байна. Тодорхой тооны хүний нэр хэлчихээд, гол эзэд нь ард нь нуугдаад, өнөөдөр ямар ч гэм буруугийн хариуцлага хүлээдэггүй, олон түмэнд мартагнуулах үйл ажиллагааг зохион байгуулалттайгаар хийж байна.

Тэр битгий хэл, гэмт хэрэгт холбогдсон хүмүүс нүүрсний ордыг ард түмэнд хувьчлах тухай хууль санаачлаад явж байна. Энэ нь цаашид гэмт хэргээ булах гэсэн, хэргээ цэвэрлэх гэсэн оролдлого гэж харж байна. Ийм учраас өнөөдөр Ардчилсан нам өнөөдөр нүүрсний хулгай гэх хэрэгт холбогдсон этгээдүүд нам харгалзахгүйгээр бүгдээрээ хууль хяналтын байгууллагад улс төрийн намын харъяалал үл харгалзаад шалгуулах ёстой. Хууль хяналтын байгууллагаар гэм буруугүй гэдгээ тогтоолгож, харуулах ёстой гэж Ардчилсан нам үзэж байна.

Хоёрт, "Эрдэнэс Тавантолгой" ордын нөөцөд тооцогдсон нүүрсийг аль нэг компани хамгаалах, арвижуулах, зөв зүйтэй шударга боловсруулах асуудлыг гүйцэтгэж чадахгүй нь гэж харагдаж байна. Тийм учраас хамгийн шударга, хамгийн зөв зарчим бол нийт ард иргэддээ "Эрдэнэс Тавантолгой"-н ордын нүүрсний нөөцийг шууд 100 хувь хувьчлах асуудлыг яаралтай шийдэх ёстой юм. Энэ асуудал дээр Ардчилсан намын удирдлага, Улс төрийн зөвлөл УИХ дахь гишүүдээрээ дамжуулаад, "Эрдэнэс Тавантолгой"-н ордын нийт нүүрсний нөөцийг хувьчлах асуудлаар хуулийн төсөл боловсруулах ажил эхэлж байна.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлыг ярьж байна. Энэ асуудлаар нийт иргэдээс санал авсан мэтээр худал зохиомол үйл ажиллагаа явуулах замаар Үндсэн хуульд хулгайн аргаар гар хүрсэн. Энэ асуудалд Ардчилсан намын нэр дээр сонгогдсон УИХ дахь гишүүд маш идэвхтэй, рольтой оролцсон. Тэд энэ улс төрийнхөө наймааны үр дүнд зөвхөн өөрсдийнхөө эрх ашгийг хангах төдий УИХ-ын тухай хуулийн 31.12 дахь заалтыг эрх баригчдын дэмжлэгтэйгээр батлуулж чадсан. Энэ нь УИХ дахь Ардчилсан намын бүлгийн эрхийг булааж авах гол зэвсэг болсон. Гэхдээ энэ асуудлыг өнөөдөр Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргах замаар Цэц маргаан үүсгээд шалгаж байна, эцсийн дүн гарах ёстой. Үнэхээр хууль зөрчсөн үү гэдэг нь Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтээс хамаарч гарна.

Ер нь ганц нүүрсний хулгайтай холбоотой асуудал биш, ЖДҮХС, Хөгжлийн банк, "Эрдэнэт" гээд бусад орд, баялаг агуулсан газруудын хувьчлал, тендер, төсөв зарцуулалт бүгд асуудал дагуулж байна. Энэ талаар эрх баригчид асуудлыг шалгасан, тодорхой тоо баримттай дүгнэлт, тайлангууд ерөөсөө тавихгүй байна. Энэ бүх асуудал ард иргэдээс далд, нууц хэлбэртэй явж байна. Өнөөдөр аливаа асуудлыг мартуулдаг, нэг асуудлыг нөгөө асуудлаар дардаг арга технологи Монголд өнөөдөр нутагшсан байна. Тийм учраас Ардчилсан нам цаашдын үйл ажиллагааны гол зорилго, чиглэлийг нийгэмд үүсээд буй аливаа хууль бус үйл ажиллагааг ил тод болгох, ард иргэдийг мэдээллээр хангах, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох зэрэгт чиглүүлж ажиллана.

Дахин хэлэхэд, Ардчилсан намын нэр дээр сонгогдсон гишүүд эрх баригчидтай хуйвалдаж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хулгайгаар дахин хийх гэж буй нь өнөөдөр бодитой болсон байна. Үндсэн хууль бол хэн дуртай нь дуртай үедээ гар хүрдэг хууль биш. Үндсэн хууль гэдэг Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа, ард түмэнтэйгээ байгуулсан төрийн гэрээ. Тийм учраас хэн дуртай нь гар хүрэх ёсгүй. Хэдийгээр үнэмлэхүй олонхи болж, эрх барьж байгаа ч гэсэн тэдэнд ард түмэн Үндсэн хуулийн халдашгүй байдалд дураараа хүрэх эрх олгоогүй шүү гэдгийг зориуд хэлье.

Өчигдөр Зөвлөлдөх зөвлөгөөн гэж зүйл болсон, 140-өөд хүн оролцсон. Энэ дотор эрээвэр хураавар, Үндэсний бодлогын хорооны гишүүн, Үндэсний бодлогын хороонд огт хамааралгүй, мөн нам бус хүмүүс ч ирж оролцсон. Энэ бол зүгээр нэг зөвлөгөөн болсон. Эндээс шийдвэр гэж зүйл гарсан. Аливаа эрх бүхий байгууллагаас шийдвэр гардаг болохоос биш эрх зүйн ямар ч үндэслэлгүй газраас шийдвэр гардаггүй юм. Тэндээс улсад бүртгэлтэй, улс төрийн намын төлөөллийн төв байгууллагын хурлыг зарлаж байна гэдэг бол Ардчилсан намыг дэндүү доош нь хийж, дэндүү гутаасан үйл ажиллагаа.

Тэгэхээр нэгд, нэгдүгээр сарын 10-нд зарлагдсан хурал хууль бус. Хоёрдугаарт, энэ хурлыг зарлах эрх хэнд ч байхгүй. Гуравдугаарт, УИХ дахь Ардчилсан намын бүлэг өөрөө улс төрийн намын бүтцийн байгууллага. Тус бүлгээр дамжуулж Ардчилсан нам өөрийнхөө зорилго, чиглэлийг УИХ-д оруулах, хэлэлцүүлэх, хууль дүрэм батлуулах эрх бүхий байгууллага болохоос УИХ дахь бүлэг Ардчилсан намын үйл ажиллагааг зохицуулдаг эрх, үүрэггүй. Манай үндсэн дүрэмд ийм зохицуулалт байхгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
5
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-01-05 192.82.87.159

эрдэнэ гэж энэ банхар яасан хуцаж дуусдаггүй н**ш вэ.?

Avatar

zochin 2023-01-05 71.239.25.243

AN iin ardchilsan hujaanuud tegeed nam shig namtai ,man shig dargatai baih bolomj chin bna.Beejingiin shahaand baidag ta nar bol hor nairuulagch hutgan uimuulegchid bolohooroo zaya chin hazaisan.Hugshin zaluu niilsen baahan hujaagiin erliizuud ardchilal gej charlaad hol yavahguildee

Avatar

Зочин 2023-01-05 192.82.76.247

Ганбат ямар замаар Техник импортыг хувьдаа авчихав, Улсын өмчөө буцааж авах хэрэгтэй

Avatar

Зочин 2023-01-05 64.119.24.101

Эрдэнэ минь дээ, чи юу чаддаг мэддэгтээ ингэж тэнэгтэж явдаг байнаа, больж үзээч ичээч дээ !
Чи ядахдаа ЦЕДС-ийг төгсөөгүй ш дээ, аавын чинь найз сагсчин өвгөн хурандаа чөмд зүгээр л диплом бичүүлээд өгчихсөн ш дээ ! Чи тэнд сурах гэж яаж фактлаж явлаа даа, хүний амь нтр гээд ярьвал зөндөө л юм бий ш дээ !

Avatar

ЗОЧИН 2023-01-05 192.82.85.230

Эрдэнэ БАХ өөртэйгээ таарсан бас нэг БАХ тай болжээ.Тэгээд БАХ ууд АН ыг самрах , МАНд хэргээ наймаалцах шалтгаан болгож байх юм. Эрдэнэ бах , Ганбат бах нар ЗАЙЛААЧ ээ

Avatar

Unshigch 2023-01-05 31.164.60.105

a*******n elberdorj a*******n erdene a*******n hurts a*******n batuul a*******n bayar geed manan mafiin Aluurchid hulgaichid luivarchdiin tsugluulga bolson Aluurchdiin ardchilsan nam geech omhii jorlong mongolchyyd bid 24 onii songuuliar burmoson ustgaj bulshilj tuuhiin hog deer hayna

Avatar

Зочин 2023-01-05 192.82.73.168

эрдэнэ зайлаачээ

Avatar

Зочин 2023-01-05 202.179.21.242

Энэ эрдэнэ бах батүүл хүзүүгүй н**ш хятад баярцогт та нарын буянд Монголчуудын болон ардчилсан намын байдал ийм байна. Гөлөг царайлаад хэдэн хүн битгий дагуулж гарч ирээд бай далд ор цаашаа.

Avatar

Зочин 2023-01-05 80.148.22.12

Ганц Улсын баатар гэнээ Эба гээс хэрэг хайцаалж авсан хулхины баатар ичиж үхээсэй ямар ч гавьяагүй төрд буцааж өгөөч л***р хулигаан Үүлээ Со чиний хажууд уран бүтээлэрхүү юм хийсэн байх чааваас даа таарсан таар шуудайнууд

Avatar

Зочин 2023-01-05 80.148.22.12

а******н Эрдэнээ чи сайд байхдаа НДААТГАЛААС идсээ мөнгөө төл шорондоо ор чам шиг л***р бхад АН өөдлөхгү гишүүдээ энэ гэмт хэрэгтэнг бүү дага

Avatar

БЗД-ийн иргэн ... . 2023-01-05 202.21.109.40

Эрдэнэ …Бат –Үүл нарын хүмүүс Ардчилсан намаас Зайлж тэтгэвэртээ суувал зохилтой доо…..
Одоо Та нарыг хүмүүс соногох ч үгүй …Та нарын тухай нэг ..их ярих ч үгүй ……

зАЛУУЧУУДАД ЗАЙГАА ТАВЬЖ ӨГӨӨЧ ДЭЭ…..Ш.ГУНГААДОРЖ САЙД .. Д.БЯМБАСҮРЭН САЙД …НАР ШИГ

С.Эрдэнэ бүүр ч АН нэрийг ихээр унаглаа …..ном ..сонин…Англи хэл ..ядаж орос хэл сураач дээ…..

Avatar

Зочин 2023-01-05 192.82.73.229

Өөрийн гэсэн толгойгүй дарга гтшүүдтэй бол хохь чинь танай нам угаасаа байгуулагдсан үеээсээ л чиглэсэн тууштай зорилгр зорилт байсан бил үү сайд дарга болохоос өөр зүйл бодоогүй биз дээ та нарын анх 1990 онд зайлуулсан дарга нараас хураасан хөрөнгө чинь одоо та нарын луйвардсан хөрөнгөний хажууд дусал ус л байсан

Avatar

иргэн 2023-01-05 202.131.227.82

Ганбатаа чи бол хөдөөний нэг муу РОК шүү

Avatar

иргэн 2023-01-05 202.131.227.82

ТАНАЙ Намыг самраад байгаа хүн чинь дэргэд чинь зогсож байна даа. Наад хүнтэйгээ л хариуцлага ярих биш үү

Avatar

Билгээ 2023-01-05 103.140.11.19

Эрдэнэ гуайн царай юу болчихоо вэ? Үлдсэн насаа бодож амьдар. Царай нь биш болсон б.а шүү

Avatar

oogii 2023-01-05 66.181.181.129

ХОХЬ НЬ ЭЭ, ХОХЬ НЬ. ӨӨӨРСДИЙНХӨӨ ТОЛГОЙ РУУ ш**

Avatar

Иргэн 2023-01-05 192.82.89.100

АН-ын хэрүүлийг сонсохоос дургүй хүрч байна. Энэ чигээрээ байвал 2024 оны сонгуулиар бүгд үсээ хусуулнаа даа хөөрхийс.

Avatar

Зочин 2023-01-05 66.181.176.81

С.Эрдэнэ, Х.Баттулга нарыг хоёуланг АН-аас хөөж зайлуулахгүй бол 2024 оны сонгуульд АН оролцох тухай бодох ч хэрэггүй!!! 2016 оноос хойш Монгол дахь ардчиллыг хумих, үүний тулд АН-ыг дотроос нь бутаргаж сулруулах бодлогыг гадны их гүрний хатгалга дэмжлэгээр хүчтэй явуулж эхэлсэн, үүнд Х.Баттулга, З.Энхболд нар гол роль гүйцэтгэсэн, С.Эрдэнэ тэр зорилгод нь ашиглагдаж, АН-ыг амьд хүүр болгосон!!!

Avatar

Иргэн 2023-01-05 202.126.88.175

2 гар юу дуртайгаа ярих юм аа ХНХЯ- ы сайд бхдаа НДС- ын хөрөнгийг идсэн хэрэгийг хурдан шалгаад байх газар луу нь явуулбал таарна иргэн С. Эрдэнийг

Avatar

Иргэн 2023-01-05 103.136.254.8

Нам бус хүн бна шдээ. Хувь хүн намын нэр бариад бна. Эн сэтгүүлч Эрдэнээс мөнгө авдаг уу. Иргэн С эрдэнэ гэж бичээчээ.

Avatar

Зочин 2023-01-05 192.82.90.227

мэлхий өөр мөнгө хийх бизнесийн гарц алга уу

Avatar

Зочин 2023-01-05 45.117.35.18

эрдэнэ гуай АН ыг булшилж царцаасан шүү

Avatar

Зочин 2023-01-05 175.193.253.108

Элбэгдоржийн аймшигт дарангуйлалаас л дээр

Avatar

Зочин 2023-01-05 66.181.160.68

Taraachee hog shaarnuud

Avatar

Зочин 2023-01-05 146.70.139.14

Хөдөлмөрийн тухай хуулийн 6, 7, 53, 56 дугаар зүйлийг зөрчиж байгаа эрх зүйн чадамжгүй луйврын ерөнхийлөгч нэртэй Ухнаагийн овогХүрэлсүх хөгшин дарамтаа зогсоно уу. шагналын тасгийн эмэгтэй Мөнгөнцнцэгийн ажилтны амь нас чинийхээс үнэ цэнэтэй, гавтай нохой шиг дуудахаа болиж үз пиздецээ

Avatar

Зочин 2023-01-05 202.131.245.243

Бах вангийн барлагууд их хуцаж байна аа?

Avatar

Зочин 2023-01-05 182.232.179.118

hehe, ineedtei alia yumnuud baihi ardchilsan ner zuusen ene heded odoo itgedeg sonsdog hun bgaa yu,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж