2022 оны агаар зарж байна

Хуучирсан мэдээ: 2023.01.05-нд нийтлэгдсэн

2022 оны агаар зарж байна

2022 оны агаар зарж байна

Японд шинэ жилийн баяр гэдэг бүхэлдээ дэлгүүр хэсэх улирал байдаг. Хүмүүс найз нөхөд, гэр бүлийнхэндээ бэлэн мөнгө бэлэглэх нь их бөгөөд үүнийг дагаад дэлгүүрүүд ч онцгой хямдрал, худалдаа зарладаг аж. Тухайлбал, хязгаарлагдмал тоотой, хямдралтай гэх мэт янз бүрийн бараа бүтээгдэхүүнийг худалдаа эрхлэгчид бэлтгэсэн байдаг.

Тэгвэл өнгөрсөн шинэ жилийн баяраар цахим худалдааны “Mercari” аппликейшн дээрх хамгийн сонирхолтой бүтээгдэхүүн нь “2022 оны агаар” байлаа. Өнгөрсөн 2022 оны агаарыг гялгар уут болон шилэнд савлажээ. Агаарын үнэ 2022 иен боловч зарим худалдаачид 20022 иен хүртэл үнийг нь өсгөсөн байв.

Савласан агаар зарж байгаа нь зарим хүмүүсийн хувьд гайхмаар ч нэг талаасаа цоо шинэ зүйл ч бас биш юм. Японд Хэйсэй он тоолол дуусч, Рэйва тоолол руу шилжих үед анх удаа агаар заржээ. Тодруулбал, 2019 онд нэг лааз "Хэйсэй" агаар 1080 иенээр зарагдаж байв. Хамгийн сонирхолтой нь тухайн үед Хэйсэй он тоолол хэдийнэ дууссан байсан тул 2019 оны дөрөвдүгээр сараас өмнө үйлдвэрлэсэн агаарын бөмбөлөг, дэр зэрэг хийгээр дүүргэсэн бараа бүтээгдэхүүнүүдийг хайж олж, дотроос нь агаарыг нь авах шаардлага гарсан. Үүний дараа 2020 оны агаарыг ч бас заржээ.

Хачирхалтай уламжлал үргэлжилсээр 2023 оны агаар ч бас худалдаанд гарч мэдэх юм. “Тиймээс юмыг яаж мэдэх вэ, зарах агаараа яг одоо нөөцөлж эхлээрэй” гэж “Japan today” хуудаснаа хошигножээ.

Эх сурвалж: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж