Европын цанын баазууд цасгүйн улмаас хаалгаа барив

Хуучирсан мэдээ: 2023.01.05-нд нийтлэгдсэн

Европын цанын баазууд цасгүйн улмаас хаалгаа барив

Европын цанын баазууд цасгүйн улмаас хаалгаа барив
Европ даяар нэгдүгээр сарын температур Цельсийн нэмэх градус хүрч, дулаахан өвөл болж буйгаас Альпийн нурууг түшиглэн үйл ажиллагаа явуулдаг цанын баазнууд цасгүйн улмаас хаагджээ. Цаг агаар дулаарснаас цас биш бороо орж, Альпийн нурууны цасыг "хайлуулж" угаасан аж. Одоогийн байдлаар 3230 метрийн өндөрт орших Вал Торенс зэрэг өндөр уулын цанын бааз ажиллаж байна. Ерөнхийдөө Европын цанын баазууд нам дор байрладаг учраас олонх нь хаагдсан байна.
Швейцариас Польш, Унгар хүртэл хамгийн дулаан өвөл болж байгаа бөгөөд Будапешт хотод нэгдүгээр сарын 1-ний өдөр агаарын температур Цельсийн 18.9 градус хүрсэн аж.  Түүнчлэн Францад ойрын өдрүүдэд агаарын температур Цельсийн 25 градус хүрч халжээ.
Европт дулаан өвөл болж буй нь хүний хүчин зүйлээс шалтгаалсан уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой гэж цаг уурчид таамаглаж байна. Түүнчлэн дулаахан өвөл болсны дараа цаг агаарын аюулт үзэгдлүүд болох магадлал өндөр байдгийг анхааруулсан байна. Үүний зэрэгцээ дулаахан байгаагаас болж амьтад ичээнээсээ эрт гарч, цочир хүйтрэлд өртөх зэргээр хорогдох магадлал өндөр гэж мэдэгджээ.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS, CNN
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж