Шинэ оны эхний өдөр Украины арми “Himars” системээс зургаан пуужин харваснаар Оросын 89 цэрэг амь үрэгджээ. Өмнө нь 63 гэсэн тоог мэдээлж байсан ч энэ нь 89 болж нэмэгдсэн байна. Харин Украины талаас мэдэгдсэнээр Макиевка дахь түр хуаранд байсан 400 цэрэг амь үрэгдэж, 300 гаруй нь шархадсан гэв. Хоёр тал ялгаатай мэдээлж буй ч Оросын талаас хамгийн олон хүн нас барсан тохиолдол болж байна.
Тэгвэл энэ үйл явдалд Орос улс цэргүүдээ буруутгажээ. Цэргүүд хоригийг үл тоомсорлон гар утас ашиглаж байснаас болж пуужингийн цохилтод өртсөн гэв. Утсаа байнга асаалттай байлгаж, ашиглах нь дайсанд боломж олгосон гэж үзэж байна.
Тиймээс мөрдөн байцаалт явуулж, буруутай албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэнэ гэж дэслэгч генерал Сергей Севрюков хэлжээ. Энэ мэдэгдэл нь ямар нэг зүйл буруу болсон гэсэн санааг илэрхийлж буй бөгөөд эрх баригчид алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрөх нь тун ховор аж. ОХУ-ын Донецк дахь итгэмжлэгдсэн төлөөлөгчийн газрын удирдах албан тушаалтан асан Павел Губарев “Олон цэргийг нэг дор байрлуулсан нь гэмт хэргийн шинжтэй хайхрамжгүй үйлдэл. Хэн нэгнийг энэ хэргийн төлөө шийтгэхгүй бол байдал улам дордоно” гэж хэлжээ.
Нөгөөтэйгүүр хэн нэгэнд хариуцлага хүлээлгэнэ гэсэн мэдэгдэл нь Путиныг хаацайлж, цэргийнхнийг буруутгах гэсэн оролдлого ч байж болох юм. Путин өнөөг хүртэл болсон явдлын талаар ямар нэг тайлбар өгөөгүй байна. Ерөнхийдөө дайны туршид Путиныг фронтоос ирж буй таагүй мэдээллүүдээс хол байлгасан гэхэд болно.
Амиа алдсан хүмүүсийн дунд дэд командлагч, дэд хурандаа Бачурин байсан гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам өчигдөр /2022.01.04/ мэдэгдлээ. Гэхдээ болсон явдлын талаар Оросын төрийн телевизүүд бараг мэдээлэхгүй байгаа аж. Харин Оросын фэйсбүүк гэгдэх “vKontakte” руу орвол тэс өөр дүр зураг харагдана. Тухайлбал, цэргүүдийн төрөл төрөгсөд зохион байгуулалтад орж, фронтод байгаа цэргүүдэд санхүүжилт цуглуулж байна.
Эх сурвалж: BBC
Зочин 2023-01-05 64.119.17.153
Put it in 🙂
Зочин 2023-01-05 64.119.17.153
Ивэнуудын тэнэглэл дуусах биш, Цэрэг буруутай бол дарга нь бурууг нь хүлээдэг юм даа. Хамгийн дээд дарга Пут ит ин буруутай
Ovgon 2023-01-05 122.201.22.250
сүүлчийн орос цэрэг баатарлаг Украйны нутагт амьсгал хурааж фашист орос цааш байлдах ямарч чадваргүй болж бууж өгөн, дайны нөхөн төлбөр төлөх гэрээнд гарын үсэг зурж, цөмийн зэвсгээ барууны хөгжилтэй улсууд, дэлхийн хамын нийгэмлэгт хураалгаснаар дайн дуусна. тэгээд дэлхийн дэг журам эвдэгч агсам тавьдаг архичин шиг орос улсаас нэг мөр салж дайн дажингүй амар тайван амьдрах цаг айсуй.
Ovgon 2023-01-05 122.201.22.250
макиевкад оросын 367 цэрэг офицер алагдлаа гэж оросын мэдээллийн хэрэгслээр өнөөдөр орой мэдээлж байна. Хаймарс ч фронтоос 50 гаруй км хол зайнаас оросын фашистууд байрлаж байсан 3 давхар жижиг байшинг яг онож оросын фашистуудыг бөөнөөр нь махан овоо болгож, гайхамшигтай з****г юмаа. Слава украйне.
Зочин 2023-01-05 202.126.89.102
Ер нь ОХУ удахгүй америкийн цэргийн базууд, эх газарт нь циркон, кинжал зэрэг нэн хөнөөлтэй пуужингуудаар цохилт өгч өдөөн турхирах үйлдлүүдийнх нь хариуг өгөх нь тодорхой.
Ovgon 2023-01-05 122.201.22.250
путлерийн хүүхэлдэйн кинонд итгэсэн тэнэг үү дэ кк. үнэндээ фашист оросод тийм з****г байхгүй ш дэ
Путингүй Монгол улс 2023-01-05 192.82.91.160
орос Монгол 2 адилхан даа цэрэг буруутай генерал буруугүй Путин буруугүй
путин буруугүй ..цэргүүд буруутай болоод наасан.. 2023-01-05 66.181.161.32
Cүүлийн саруудад укрианы сүйрсэн хот тосгодын балгас болон үхсэн эр эм хүмүүсийн зурагыг Oрос цэргүүд гар утасаараа селфи хийн гэр бүл найз нөхөддөө явуулах болсон.. Tэдгээр зураг бичлэгүүдийг TB, болон блогеруудад тархахаас эрх баригчид маш их хориглон шоронгоор сүрдүүлэх болсон.. Oдоо энэ цохилтоор далимдуулан цэргүүдийн бодит баримт зураг бичлэгүүдийг хянаж устгадаг болох нь..
Орос хүн 2023-01-05 122.201.19.99
Путин буруутай
Зочин 2023-01-05 103.57.95.18
Б Ө Г С ПУТИН БӨӨН БӨӨН ОРОС ЦЭРГИЙН АМИАР БАРУУН СОЛГОЙГҮЙ НААДАЖ БАЙНАДАА,,,ОРОС ЦЭРЭГ ЗАРЛАГЫН МАТЕРИАЛ ГЭЖ ҮНЭН ЮМ БАЙНАА,,,
ҮНЭН 2023-01-05 122.201.31.243
6минут тутамд нэг орос цэрэг үхэж байгаа гэсэн
Үгүй шоо 2023-01-05 59.153.86.90
Бүх юманд пөөтин буруутай
зочин 2023-01-05 66.181.161.61
Oдоо Mакиевкад өгсөн шиг ийм цохилт дор хаяж 10-аад удаа хийчвэл Oросын олон нийт хилэгнэн дүргүйцэж дотооддоо үймээн самуун гарч эхэлнэ. эрх мэдэлээ алдахаас айсан эрх баригчид нь дайнаа зогсоох талаар укриантай хэлэлцэж эхэлнэ.
Зочин 2023-01-05 192.82.75.209
Амиа алдсан шархадсан Украины цэргийн тоо Оросынхоос 8-9 дахин их байгаа. Өдөр 1000-аас олон Украин цэрэг амиа алдаж шархдаж байна. з****г нийлүүлж санхүүжүүлж байгаа барууны орнуудын шаардлагаар нацистүүд цэргүүдээ үл хайрлан ,батальен батальёноор давшилтад оруулж хайр найргүй хядуулж байна гэдэг.Оросууд голдуу хамгаалах тактик хэрэглэн,пуужингийн хүчтэй цохилт өгч байна.Цэргийн сахилга алдаж гар утас нууцаар дураар хэрэглэн бусдад аюул учруулсан бол мэдээж хатуу хариуцлага хүлээх ёстой
Ха ха 2023-01-05 59.153.86.90
орой болгон тв р гардаг гайхам мэдрэл царайтай коно-шенок ахынхаа үгэнд итгэчихсэн үү. яг чам шиг хамуу толгойтнууд л түүнийг үздэг
Зочин 2023-01-05 103.57.95.18
УКРАИНЫ ТАЛ ТООГООР ЦӨӨН УКРАИН ЦЭРГИЙГ БӨӨНӨӨР НЬ ГАЛЫН ӨӨДӨӨС ДАЙРУУЛДАГ ТАКТИК БАЙХГҮЙ,,,ХЭТ ХҮЧ ТЭНЦВЭРГҮЙ ТУЛААНД УКРАИН ЦЭРГҮҮД БАЙРЛАЛАА ОРХИН УХАРДАГ БӨГӨӨД ЭНЭ ҮЕД УКРАИНЫ АРТИЛЛЕР БӨӨНӨӨРӨӨ ДАВШИЖ БАЙГАА ОРОС ЦЭРГҮҮДИЙГ УСТГАДАГ БАЙНА,,,ОРОСУУД ТАКТИКАА ӨӨРЧЛӨН 20 оос30 ХҮНИЙ БҮРЭЛДХҮҮНТЭЙ БҮЛГЭЭР ДАЙРДАГ БОЛСОН БӨГӨӨД ЭХНИЙ БҮЛЭГ ХЯДУУЛААД ДУУСАХД ДАРААЧИЙН БҮЛЭГ ЗАЛГАН ТАСРАЛТГҮЙ ДАВШИХ ОРОЛДЛОГО ХИЙДЭГ БОЛСОН БАЙНА,,,,ОРОСУУД ХҮНИЙ ХЭТ ДАВУУ ТООГООРОО Л БАЙЛДАЖ БАЙНА,,,
ҮНЭН 2023-01-05 122.201.31.243
гэхдээ орос цэргүүдийн тоо хязгаартай удахгүй хязгаартаа хүрнэ
Tэнэг өмбүүхэн минь ээ 2023-01-05 66.181.161.32
дайрч ороод бөмбөгдөөд пуужиндаад байгаа нь Hацист юм уу..? бөмбөгдүүлээд пуужиндуулаад газар нутгаа хамгаалж байгаа нь Hацист юм уу…?
ҮНЭН 2023-01-05 122.201.31.243
үнэндээ орос дургүй хүнээ нацист фашист гэж нэр хоч өгөх дуртай. ер нь бол нацист фашист хүн одоо байхгүй. неонацист гэж зарим хүмүүсийг нэрлэдэг тэд нь голцуу бага залуу хүмүүс байдаг. жоохон ухаан суугаад ирэхээрэй больчихдог
Зочин 2023-01-05 190.2.132.224
иймэрхүү малууд их байх юмаа . хол очиж х**
зочин 2023-01-05 192.82.81.131
ҮХСЭН ЦЭРГҮҮД БУРУУТАЙ. МАН Ы ХУЛГАЙЧУУДЫН ХАНДЛАГА ЯГ МӨН ДӨӨ.
Зочин 2023-01-05 66.181.160.38
Буруутай, буруутай …Согтуурхаад л ар гэрлүүгээ баахан залгаа биз Гохь нь гэхэд хашаач юм ….Тосгоны хэдэн алкашууд мөнгө хийх л гэж Украйн явсын бишүү …Чадахгүй гэж хэлээл нутагдаа шорондд сууж байж болхол байсан шдэ…
Зочин 2023-01-05 192.82.75.209
Манай ардчилагч гэх хариуцлагагүй сахилгагүй дураар авирлагчид мэт танхай зэрлэг этгээдүүд ,цэргийн сахилга алдаж гар утас дураар хэрэглэн.байрлалаа илчилж, бусад олон цэргүүдийн амь насыг хохироосон бололтой. Хаана хариуцлага сахилга бат суларч, дураар авирлах байдал илрэнэ, тэнд гарз хохирол асар их гарна. Иймээс ч хэт ардчилалтай. нарийндаа анархи монгол мэт орон урагш явдаггүй ,олигтой хөгждөггүй өөр хоорондоо хэрэлсээр байгаад сүйрдэг бусдын хоол болох жамтай гэдэг
Зочин 2023-01-05 202.126.89.129
Хэт диктатуртай нэг хүний хэмжээ хязгааргүй их дарангуйлалтай орос яагаад хөгжин дэвжээд хүн төрлөхтөнийг оройлон манлайлаад явж чадахгүй байнаа,,,,их мэдэгчээ,,,